Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 9
(1305)
— 576 —

Далайн хөдөлмөрийн тухай 2006 оны конвенцод 2016 онд оруулсан нэмэлт, өөрчлөлт

МОНГОЛ УЛСЫН ОЛОН УЛСЫН ГЭРЭЭ
ОЛОН УЛСЫН ХӨДӨЛМӨРИЙН БАГА ХУРАЛ
ДАЛАЙН ХӨДӨЛМӨРИЙН ТУХАЙ 2006 ОНЫ КОНВЕНЦОД
2016 ОНД ОРУУЛСАН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ

Далайн хөдөлмөрийн тухай 2006 оны конвенцын Журам 4.3-т

холбогдох Актад оруулсан нэмэлт, өөрчлөлт

Удирдамж В4.3.1 – Ажлын байрны осол, гэмтэл ба халдварт

өвчлөл

1 дэх хэсгийн төгсгөлд дараах бичвэрийг нэмэх:

Мөн Олон улсын далайн тээврийн танхим болон Олон улсын

тээвэр эрхлэгчдийн холбооноос хамтран гаргасан Хөлөг онгоц дээрх дарамтлах, дээрэлхэх явдлыг арилгах тухай удирдамжийн хамгийн сүүлийн хувилбарыг анхааран үзсэн байна.

4 дэх хэсэгт “болон” гэснийг (b) заалтын төгсгөлөөс хасаж, (c)

заалтын төгсгөлд оруулах. Дараах заалтыг шинээр нэмэх:

(d) дарамтлах, дээрэлхэх.

Удирдамж В4.3.6 – Мөрдөн шалгах

2 дахь хэсэгт “болон” гэснийг (e) заалтын төгсгөлөөс хасаж, (f)

заалтын төгсгөлд оруулах. Дараах заалтыг шинээр нэмэх:

(g) дарамтлах, дээрэлхэх явдлаас үүдэлтэй асуудлууд.

Далайн хөдөлмөрийн тухай 2006 оны конвенцын Журам 5.1-т

холбогдох Актад оруулсан нэмэлт, өөрчлөлт

Стандарт А5.1.3 – Далайн хөдөлмөрийн гэрчилгээ ба далайн

зохистой хөдөлмөрийн тухай мэдэгдэл

4 дэх хэсгийг 3 дахь хэсгийн төгсгөлд оруулах.

4 дэх хэсгийг дараах байдлаар өөрчлөх:

Энэ Стандартын 1 дэх хэсэгт нөлөөлөхгүйгээр далайн

хөдөлмөрийн гэрчилгээг дуусах хугацаанаас өмнө шинэчлэх шалгалт

хийгдсэний дараа хөлөг онгоц нь үндэсний хууль тогтоомж болон дүрэм, журам, эсхүл энэхүү Конвенцын шаардлагуудыг хэрэгжүүлэх бусад арга хэмжээний шаардлагад үргэлжлүүлэн нийцсэн хэмээн дүгнэсэн хэдий ч шинэ гэрчилгээг шинээр нэн даруй олгож, хөлгийн тавцан дээр бэлэн байлгах боломжгүй бол эрх бүхий байгууллага, эсхүл бүрэн эрх олгохоор хүлээн зөвшөөрөгдсөн байгууллага нь энэ зорилгоор хүчинтэй байгаа гэрчилгээний дуусах хугацаанаас өмнө 5 сараас илүүгүй хугацаагаар гэрчилгээг сунгаж, түүний дагуу гэрчилгээг хүлээн зөвшөөрч, батална. Шинэ гэрчилгээ нь энэ Стандартын 3 дах хэсэгт заасан огноо бүхий өдрөөс хойш 5 жилээс хэтрэхгүй хугацаанд хүчин төгөлдөр байна.

Хавсралт А5-II

Далайн хөдөлмөрийн гэрчилгээ

Далайн хөдөлмөрийн гэрчилгээний загвар маягтын төгсгөлд

дараах бичвэрийг нэмэх:

Шинэчлэх шалгалт хийгдсэний дараах сунгалт (хэрэв шаардлагатай

бол)

Шинэчлэх шалгалт хийгдсэний дараа хөлөг онгоц нь үндэсний

хууль тогтоомж, эсхүл энэхүү Конвенцын шаардлагыг хэрэгжүүлэх бусад арга хэмжээний шаардлагад үргэлжлүүлэн нийцсэн хэмээн дүгнэсэн тул Стандарт А5.1.3-ын 4 дэх хэсгийн дагуу шинэ гэрчилгээг олгож, хөлгийн тавцан дээр бэлэн байлгахыг зөвшөөрч, одоо байгаа гэрчилгээг ................ ....................... хүртэл (одоо байгаа гэрчилгээний хугацаа дуусахаас өмнө 5 сараас хэтрэхгүй) хугацаагаар сунгасан болохыг үүгээр гэрчлэв.

Сунгалт хийх үндэслэл болсон шинэчлэх шалгалт хийж дууссан

огноо:

..............................................................................................................

Гарын үсэг: ......................................................................................... (Эрх бүхий албан тушаалтны гарын үсэг)

Газар: ..................................................................................................

Огноо: ..................................................................................................

(Олгосон байгууллагын тамга, тэмдгийн аль тохирохыг дарах)

----о0о----

Төрийн мэдээлэл · 2024 · № 9 (1305)576–577-р хуудас