Далайн хөдөлмөрийн тухай 2006 оны конвенцын актад 2018 онд оруулсан нэмэлт, өөрчлөлт
Далайн хөдөлмөрийн тухай 2006 оны конвенцын Журам 2.1-т холбогдох Актад оруулсан нэмэлт, өөрчлөлт
Стандарт А2.1 – Далайчны хөдөлмөрийн гэрээ
7 дахь хэсгийг шинээр нэмэх:
7. Гишүүн улс бүр далайчны хөдөлмөрийн гэрээг түүний хүчинтэй
хугацаа дууссан, эсхүл аль нэг тал түдгэлзүүлэх, эсхүл цуцлах мэдэгдэл өгсөн эсэхээс үл хамааран хөлөг онгоцны эсрэг далайн дээрмийн үйлдэл, эсхүл зэвсэглэсэн дээрэм тонуулын үр дүнд далайчин нь хөлөг онгоцон дээр, эсхүл түүний гадна олзлогдсон үед хүчинтэй хэвээр байлгахыг шаардана. Энэ хэсгийн зорилгын хүрээнд дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:
(a) “далайн дээрэм” гэж Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1982 оны Далайн эрх зүйн тухай конвенцод заасан утгаар ойлгоно;
(b) “хөлөг онгоцны эсрэг зэвсэглэсэн дээрэм тонуул” гэж улсын дотоодын ус, олтригийн ус болон харьяа тэнгист хувийн зорилгоор хөлөг онгоцны эсрэг чиглэсэн, эсхүл тухайн хөлөг онгоцон дээрх хүмүүс, эсхүл өмч, эд хөрөнгийн эсрэг үйлдсэн далайн дээрмийн үйлдлээс бусад хүчирхийллийн аливаа хууль бус үйлдэл, эсхүл хорих, эсхүл довтлон тонох аливаа үйлдэл, эсхүл заналхийлэх, эсхүл дээр дурдсан аливаа үйлдлийг өдөөн хатгах буюу санаатайгаар нөлөөлөхийг хэлнэ.
Далайн хөдөлмөрийн тухай 2006 оны конвенцын Журам 2.2-т холбогдох Актад оруулсан нэмэлт, өөрчлөлт
Стандарт А2.2 – Хөдөлмөрийн хөлс
7 дахь хэсгийг шинээр нэмэх: