Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 9
(1305)
— 564 —

Зэвсэгт хүчний зэвсэг, техникийг шинэчлэх, сэргээн сайжруулах бодлого батлах тухай № 08

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2024 оны 01 дүгээр Улаанбаатар

сарын 16-ны өдөр Дугаар 08 хот

Зэвсэгт хүчний зэвсэг, техникийг

шинэчлэх, сэргээн сайжруулах

бодлого батлах тухай

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх

хэсэг, Зэвсэгт хүчний тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.“Зэвсэгт хүчний зэвсэг, техникийг шинэчлэх, сэргээн сайжруулах

бодлого”-ыг хавсралтаар баталсугай.

2.Зэвсэгт хүчний зэвсэг, техникийг шинэчлэх, сэргээн

сайжруулах бодлогыг баталсантай холбогдуулан дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /Л.Оюун-Эрдэнэ/-т даалгасугай:

1/Монгол Улсын Их Хурлын 2020 оны 52 дугаар тогтоолоор

баталсан “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын хүрээнд 2021-2030 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны 7.1.12 дахь дэд заалтын дагуу холбогдох хуулийн төслийг боловсруулан Улсын Их Хурлын 2024 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд өргөн мэдүүлэх;

2/Зэвсэгт хүчний зэвсэг, техникийг шинэчлэх, сэргээн

сайжруулах бодлогыг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг

боловсруулан 2024 оны 1 дүгээр улиралд багтаан батлах;

3/Зэвсэгт хүчний зэвсэг, техникийг шинэчлэх, сэргээн

сайжруулах арга хэмжээ, шаардагдах зардлыг Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөний болон жил бүрийн улсын төсвийн төсөлд тусгаж, Монгол Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх;

4/Зэвсэгт хүчний зэвсэг, техникийг шинэчлэх, сэргээн

сайжруулах бодлогын хэрэгжилтийн явцад хоёр жил тутам

хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, Монгол Улсын Их Хуралд танилцуулах.

3.Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Монгол

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо /Б.Энх-Амгалан/-нд даалгасугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЗЭВСЭГ, ТЕХНИКИЙГ
ШИНЭЧЛЭХ, СЭРГЭЭН САЙЖРУУЛАХ
БОДЛОГО

Нэг.Нийтлэг үндэслэл

1.1.Зэвсэгт хүчний зэвсэг, техникийг шинэчлэх, сэргээн

сайжруулах бодлого нь зэвсэг, техникийг шинэчлэх, сэргээн сайжруулах талаар төрөөс баримтлах бодлого, хэрэгжүүлэх үйл ажиллагааны үндсэн чиглэл, удирдлага, зохицуулалтыг тодорхойлно.

1.2.Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын батлан хамгаалах

тухай хууль, Зэвсэгт хүчний тухай хууль, Монгол Улсын батлан хамгаалах бодлогын үндэс болон тэдгээрт нийцүүлэн гаргасан хууль тогтоомж нь Зэвсэгт хүчний зэвсэг, техникийг шинэчлэх, сэргээн сайжруулах бодлогын эрх зүйн үндэслэл болно.

1.3.Зэвсэгт хүчний зэвсэг, техникийг шинэчлэх, сэргээн сайжруулах

бодлого нь Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод нийцсэн байна.

1.4.Зэвсэгт хүчний зэвсэг, техникийг шинэчлэх, сэргээн сайжруулах

бодлого нь дэлхийн болон бүс нутгийн цэрэг-улс төрийн, цэрэг-стратегийн нөхцөл байдал, түүний өрнөл, хөгжлийн чиг хандлагад тулгуурлана.

Хоёр.Бодлогын зорилго, хэрэгжүүлэхэд

баримтлах зарчим

2.1.Зэвсэгт хүчний зэвсэг, техникийг шинэчлэх, сэргээн сайжруулах

бодлогын зорилго нь зэвсэг, техникийн хадгалалтын чанарыг дээшлүүлэх, сэргээн сайжруулах хүчин чадлыг нэмэгдүүлэх, орчин үеийн зэвсэг, техник худалдан авах, үйлдвэрлэх замаар зэвсэгт хүчний үндсэн үүргээ биелүүлэх чадавхыг бүрдүүлэхэд оршино.

2.2.Зэвсэгт хүчний зэвсэг, техникийг шинэчлэх, сэргээн сайжруулах

бодлогыг хэрэгжүүлэхэд дараах зарчмыг баримтална:

2.2.1.үндэсний аюулгүй байдлын болон төрийн батлан

хамгаалах бодлогод нийцсэн байх;

2.2.2.улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баталгаажсан

байх;

Монгол Улсын Их Хурлын 2024 оны

08 дугаар тогтоолын хавсралт

2.2.3.шинжлэх ухааны ололт, инновац, дэвшилтэт техник,

технологид суурилсан байх;

2.2.4.төрийн болон албаны нууцын шаардлагыг хангасан

байх;

2.2.5.техник, технологийн ашиглалтын нийцлийг хангасан

байх;

2.2.6.цэргийн нөөцийг бүрдүүлэхэд чиглэсэн байх.

Гурав.Бодлогын зорилт, хэрэгжүүлэх арга хэмжээ

3.1.Зэвсэг, техникийн ашиглалт, хадгалалтыг технологийн горимын

дагуу зохион байгуулах нөхцөлийг бүрдүүлж хэрэгжүүлэх зорилтын хүрээнд:

3.1.1.техникийн үйлчилгээ, хадгалалт, засварыг

технологийн горимын дагуу зохион байгуулж, ашиглалтыг нэмэгдүүлнэ;

3.1.2.зэвсэг, техникийн хадгалалтын нөхцөлийг

сайжруулна;

3.1.3.цэргийн нэгтгэл, ангийн техникийн засвар,

үйлчилгээний чанар, хүчин чадлыг нэмэгдүүлнэ;

3.1.4.зэвсэглэлийн галт хэрэглэл, техникийн сэлбэг

хэрэгсэл болон бусад материаллаг нөөцийг бүрдүүлнэ.

3.2.Зэвсэг, техникт төлөвлөгөөний дагуу сэргээн сайжруулах

засвар, техникийн үйлчилгээ хийх зорилтын хүрээнд:

3.2.1.зэвсэг, техникийг сэргээн сайжруулах засвар,

техникийн үйлчилгээг жил бүр төлөвлөгөөтэйгөөр хэрэгжүүлнэ;

3.2.2.зэвсэг, техникийн сэргээн сайжруулах хөрөнгийн

зардлыг улсын төсөвт тусгана;

3.2.3.зэвсэг, техникийн засвар-үйлдвэрлэлийн техник,

технологийг боловсронгуй болгох, их, дунд засвар хийх хүчин чадлыг нэмэгдүүлнэ.

3.3.Зэвсэг, техникийг худалдан авах, зээл, тусламжаар шинэчлэх

зорилтын хүрээнд:

3.3.1.цэрэг-техникийн хамтын ажиллагааны хүрээнд

удирдлага, холбоо, кибер аюулгүй байдал, радио электрон тэмцлийн

систем, төрлийн цэргийн үндсэн зэвсэглэл, тусгай зориулалтын техник хэрэгсэл, сум, галт хэрэглэлийг цэрэг-техникийн хамтын ажиллагаатай гадаадын улс орнуудын зээл, тусламжаар шинэчилнэ;

3.3.2.улсын төсвийн хөрөнгө оруулалтаар цэрэг, зэвсгийн

удирдлагын систем, радио, радиотехникийн болон орон зайн тагнуулын техник, хэрэгсэл, агаарын довтолгооноос хамгаалах, танк эсэргүүцэх зөөврийн зэвсэглэл, нисдэг тэрэг, цэргийн болон тусгай зориулалтын техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, буудлагын зэвсэг, сум, галт хэрэглэлийг худалдан авч шинэчилнэ.

3.4.Орчин үеийн техник, технологи, инновацыг нутагшуулах,

цэргийн зарим төрлийн техник, хэрэгслийг эх орондоо үйлдвэрлэх зорилтын хүрээнд:

3.4.1.гадаадын цэргийн зэвсэглэл, техникийн дэвшилтэт

технологийг нутагшуулах замаар үндэсний батлан хамгаалах аж үйлдвэрлэлийг хөгжүүлнэ;

3.4.2.батлан хамгаалах эрх ашигт нийцсэн технологийн

инкубатор, туршилтын үйлдвэр, лаборатори, технологи дамжуулах төв, шинжлэх ухааны парк байгуулна;

3.4.3.дотоод нөөц бололцоонд тулгуурлан орчин үеийн

техник, технологийн дэвшилд суурилсан нисгэгчгүй нисэх төхөөрөмж, робот, холбооны радиостанц, радиолокацын станц, зэвсэг, техникийн эд ангийг зохион бүтээж, туршин, үйлдвэрлэж, зэвсэглэлд нэвтрүүлнэ.

Дөрөв.Бодлогыг хэрэгжүүлэх санхүү,

хөрөнгийн эх үүсвэр

4.1.Зэвсэгт хүчний зэвсэг, техникийг шинэчлэх, сэргээн сайжруулах

бодлогыг хэрэгжүүлэх арга хэмжээг дараах эх үүсвэрээс санхүүжүүлнэ:

4.1.1.улсын төсөв; 4.1.2.цэрэг болон цэрэг-техникийн хамтын ажиллагааны

хүрээнд гадаадын улс орнуудтай байгуулсан гэрээний дагуу олгосон хандив, тусламжийн орлого;

4.1.3.энхийг дэмжих ажиллагаанд оролцсоны нөхөн

төлбөрийн Засгийн газраас тогтоосон хэсэг;

4.1.4.үндсэн хөрөнгө болон зэвсэглэлээс хасагдсан

техник, тоног төхөөрөмж, материал хэрэгсэл, эд хөрөнгийг худалдан борлуулсны орлого;

4.1.5.зэвсэгт хүчнийг улсыг хөгжүүлэх бүтээн

байгуулалтын ажилд оролцуулж олсон ашгийн зохих хэсэг.

Тав.Бодлогыг хэрэгжүүлэх удирдлага, зохицуулалт

5.1.Улсын Их Хурал Зэвсэг, техникийг шинэчлэх, сэргээн

сайжруулах бодлогын хүрээнд дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ:

5.1.1.Зэвсэгт хүчний зэвсэг, техникийг шинэчлэх, сэргээн

сайжруулах бодлогыг үндэсний аюулгүй байдлыг хангах болон гадаад бодлогод нийцүүлэн тодорхойлох;

5.1.2.Зэвсэгт хүчний зэвсэг, техникийг шинэчлэх, сэргээн

сайжруулах бодлогыг хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх зардлыг жил бүрийн улсын төсөвт тусгаж батлах.

5.2.Засгийн газар Зэвсэг, техникийг шинэчлэх, сэргээн сайжруулах

бодлогын хүрээнд дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ:

5.2.1.Зэвсэгт хүчний зэвсэг, техникийг шинэчлэх, сэргээн

сайжруулах бодлогыг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталж, хэрэгжүүлэхэд шаардагдах зардлыг жил бүр улсын төсвийн төсөлд тусгах;

5.2.2.зэвсэг, техникийг шинэчлэх чиглэлээр гадаад улсын

Засгийн газартай хамтран ажиллах тухай гэрээ, хэлэлцээр байгуулах.

5.3.Батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв

байгууллага Зэвсэг, техникийг шинэчлэх, сэргээн сайжруулах бодлогын хүрээнд дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ:

5.3.1.Зэвсэгт хүчний зэвсэг, техникийг шинэчлэх, сэргээн

сайжруулах бодлогын хэрэгжилтийг удирдлага, зохион байгуулалтаар хангах;

5.3.2.Зэвсэгт хүчний зэвсэг, техникийг шинэчлэх,

сэргээн сайжруулах бодлогыг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулж, Засгийн газраар хэлэлцүүлж батлуулах;

5.3.3.Зэвсэгт хүчний зэвсэг, техникийг шинэчлэх,

сэргээн сайжруулах бодлогыг хэрэгжүүлэхэд шаардагдах зардлыг жил бүрийн батлан хамгаалах төсвийн төсөлд тусгаж, эрх бүхий байгууллагад хүргүүлэх;

5.3.4.гадаадын улс орнуудтай батлан хамгаалах аж

үйлдвэрлэлийг хөгжүүлэх, зэвсэг, техник хэрэгслийг шинэчлэх, сэргээн сайжруулах чиглэлээр төсөл, хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх гэрээ, хэлэлцээр байгуулах.

5.4.Цэргийн мэргэжлийн дээд удирдлагын байгууллага Зэвсэг,

техникийг шинэчлэх, сэргээн сайжруулах бодлогын хэрэгжилтийг хангах хүрээнд дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ:

5.4.1.Зэвсэгт хүчний зэвсэг, техникийг шинэчлэх, сэргээн

сайжруулах бодлогын хэрэгжилтийг хангах;

5.4.2.Зэвсэгт хүчний зэвсэг, техникийг шинэчлэх, сэргээн

сайжруулах бодлогыг хэрэгжүүлэхэд шаардлагатай арга хэмжээний санал, холбогдох тооцоог боловсруулж, батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэх.

---oOo---

᠒᠐᠒᠔ ᠣᠨ ᠤ᠋ ᠐᠑ ᠳ᠋ᠤᢉᠡᠷ ᠰᠠᠷ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠑᠖᠆ ᠤ᠋ ᠡᠳᠦᠷ ᠳ᠋ᠤᠭᠡᠷ ᠐᠘ ᠤᠯᠠᠭᠠᠨᠪᠠᠭᠠᠲᠤᠷ ᠬᠣᠲᠠ

ᠵᠡᠪᠰᠡᢉᠲᠦ ᢈᠦᠴᠦᠨ ᠦ᠋ ᠵᠡᠪᠰᠡᢉ᠂ ᠲᠧᢈᠨ᠋ᠢᢉ ᠢ᠋ ᠰᠢᠨ᠋ᠡᠴᠢᠯᠡᢈᠦ᠂

ᠰᠡᠷᢉᠦᢉᠡᠨ ᠰᠠᠶᠢᠵᠢᠷᠠᠭᠤᠯᠬᠤ ᠪᠣᠳᠤᠯᠭ ᠠ ᠪᠠᠲᠤᠯᠠᠬᠤ ᠲᠤᠬᠠᠢ

ᠮᠣᠩᠭᠤᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠶᠡᢈᠡ ᠬᠤᠷᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠕ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠕᠂᠑ ᠳ᠋ᠡᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ᠂ ᠵᠡᠪᠰᠡᢉᠲᠦ ᢈᠦᠴᠦᠨ ᠦ᠋ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ

᠑᠐ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠑᠐᠂᠑᠂᠓ ᠳ᠋ᠠᢈᠢ ᠵᠢᠭᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢ ᠦᠨᠳᠦᠰᠦᠯᠡᠨ ᠮᠣᠩᠭᠤᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠶᠡᢈᠡ ᠬᠤᠷᠠᠯ ᠡᠴᠠ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠬᠤ ᠨᠢ:

᠑᠂«ᠵᠡᠪᠰᠡᢉᠲᠦ ᢈᠦᠴᠦᠨ ᠦ᠋ ᠵᠡᠪᠰᠡᢉ᠂ ᠲᠧᢈᠨ᠋ᠢᢉ ᠢ᠋ ᠰᠢᠨ᠋ᠡᠴᠢᠯᠡᢈᠦ᠂ ᠰᠡᠷᢉᠦᢉᠡᠨ ᠰᠠᠶᠢᠵᠢᠷᠠᠭᠤᠯᠬᠤ ᠪᠣᠳᠤᠯᠭ ᠠ»᠆ ᠶ᠋ᠢ ᠬᠠᠪᠰᠤᠷᠤᠯᠲᠠ ᠪᠠᠷ ᠪᠠᠳᠤᠯᠠᠰᠤᠭᠡᠢ᠃

᠒᠂ᠵᠡᠪᠰᠡᢉᠲᠦ ᢈᠦᠴᠦᠨ ᠦ᠋ ᠵᠡᠪᠰᠡᢉ᠂ ᠲᠧᢈᠨ᠋ᠢᢉ ᠢ᠋ ᠰᠢᠨ᠋ᠡᠴᠢᠯᠡᢈᠦ᠂ ᠰᠡᠷᢉᠦᢉᠡᠨ ᠰᠠᠶᠢᠵᠢᠷᠠᠭᠤᠯᠬᠤ ᠪᠣᠳᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠪᠠᠲᠤᠯᠠᠭᠰᠠᠨ ᠲᠠᠢ ᠬᠣᠯᠪᠣᠭᠳᠠᠭᠤᠯᠤᠨ ᠳᠠᠷᠠᠭᠠᢈᠢ

ᠠᠷᠭ ᠠ ᢈᠡᠮᠵᠢᠶ ᠡ ᠶ᠋ᠢ ᠠᠪᠴᠤ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᢈᠦ ᠶ᠋ᠢ ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠤ᠋ᠨ ᠭᠠᠵᠠᠷ /ᠯᠣ ᠂ᠣᠶᠤᠨ᠆ ᠡᠷᠳᠡᠨ᠋ᠢ/᠆ᠲᠤ ᠳᠠᠭᠠᠭᠠᠯᠭᠠᠰᠤᠭᠠᠢ:

᠑/ᠮᠣᠩᠭᠤᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠶᠡᢈᠡ ᠬᠤᠷᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠒᠐᠒᠐ ᠣᠨ ᠤ᠋ ᠕᠒ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠯ ᠢ᠋ᠶᠠᠷ ᠪᠠᠲᠤᠯᠠᠭᠰᠠᠨ «ᠠᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠬᠠᠷᠠᠭ ᠠ ᠆᠒᠐᠕᠐» ᠮᠣᠩᠭᠤᠯ

ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠤᠷᠲᠤ ᠬᠤᠭᠤᠴᠠᠭᠠᠨ ᠤ᠋ ᢈᠦᢉᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠪᠣᠳᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠦᠷᠢᠶᠡᠨ ᠳ᠋ᠦ ᠒᠐᠒᠑᠆᠒᠐᠓᠐ ᠣᠨ ᠳ᠋ᠤ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᢈᠦ ᠤᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠠᠨ ᠤ᠋ ᠗᠂᠑᠂᠑᠒ ᠳ᠋ᠠᢈᠢ ᠳᠡᠳ᠋

ᠵᠢᠭᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠳᠠᠭᠠᠭᠤ ᠬᠣᠯᠪᠣᠭᠳᠠᠬᠤ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠥᠰᠦᠯ ᠢ᠋ ᠪᠣᠯᠪᠠᠰᠤᠷᠠᠭᠤᠯᠤᠨ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠶᠡᢈᠡ ᠬᠤᠷᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠒᠐᠒᠔ ᠣᠨ ᠤ᠋ ᠬᠠᠪᠣᠷ ᠤ᠋ᠨ ᠡᢉᠡᠯᠵᠢᠲᠦ ᠴᠢᠭᠤᠯᠭᠠᠨ ᠤ᠋

ᠬᠤᠭᠤᠴᠠᠭᠠᠨ ᠳ᠋ᠤ ᠡᠷᢉᠦᠨ ᠮᠡᠳᠡᢉᠦᠯᢈᠦ;

᠒/ᠵᠡᠪᠰᠡᢉᠲᠦ ᢈᠦᠴᠦᠨ ᠦ᠋ ᠵᠡᠪᠰᠡᢉ᠂ ᠲᠧᢈᠨ᠋ᠢᢉ ᠢ᠋ ᠰᠢᠨ᠋ᠡᠴᠢᠯᠡᢈᠦ᠂ ᠰᠡᠷᢉᠦᢉᠡᠨ ᠰᠠᠶᠢᠵᠢᠷᠠᠭᠤᠯᠬᠤ ᠪᠣᠳᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᢈᠦ ᠠᠷᠭ ᠠ ᢈᠡᠮᠵᠢᠶᠡᠨ ᠦ᠋

ᠲᠥᠯᠦᠪᠯᠡᢉᠡ ᠶ᠋ᠢ ᠪᠣᠯᠪᠠᠰᠤᠷᠠᠭᠤᠯᠤᠨ ᠒᠐᠒᠔ ᠣᠨ ᠤ᠋ ᠑ ᠳ᠋ᠦᢉᠡᠷ ᠤᠯᠠᠷᠢᠯ ᠳ᠋ᠤ ᠪᠠᠭᠲᠠᠭᠠᠨ ᠪᠠᠲᠤᠯᠠᠬᠤ;

᠓/ᠵᠡᠪᠰᠡᢉᠲᠦ ᢈᠦᠴᠦᠨ ᠦ᠋ ᠵᠡᠪᠰᠡᢉ᠂ ᠲᠧᢈᠨ᠋ᠢᢉ ᠢ᠋ ᠰᠢᠨ᠋ᠡᠴᠢᠯᠡᢈᠦ᠂ ᠰᠡᠷᢉᠦᢉᠡᠨ ᠰᠠᠶᠢᠵᠢᠷᠠᠭᠤᠯᠬᠤ ᠠᠷᠭ ᠠ ᢈᠡᠮᠵᠢᠶ ᠡ᠂ ᠱᠠᠭᠠᠷᠳᠠᠭᠳᠠᠬᠤ ᠵᠠᠷᠤᠳᠠᠯ ᠢ᠋

ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᢈᠦᢉᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠲᠥᠯᠦᠪᠯᠡᢉᠡᠨ ᠦ᠋ ᠪᠣᠯᠤᠨ ᠵᠢᠯ ᠪᠦᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠲᠥᠰᠦᠪ ᠦ᠋ᠨ ᠲᠥᠰᠦᠯ ᠳ᠋ᠦ ᠲᠤᠰᠬᠠᠵᠤ᠂ ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠶᠡᢈᠡ ᠬᠤᠷᠠᠯ ᠳ᠋ᠤ

ᠡᠷᢉᠦᠨ ᠮᠡᠳᠡᢉᠦᠯᢈᠦ;

᠔/ᠵᠡᠪᠰᠡᢉᠲᠦ ᢈᠦᠴᠦᠨ ᠦ᠋ ᠵᠡᠪᠰᠡᢉ᠂ ᠲᠧᢈᠨ᠋ᠢᢉ ᠢ᠋ ᠰᠢᠨ᠋ᠡᠴᠢᠯᠡᢈᠦ᠂ ᠰᠡᠷᢉᠦᢉᠡᠨ ᠰᠠᠶᠢᠵᠢᠷᠠᠭᠤᠯᠬᠤ ᠪᠣᠳᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᠯᠲᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠶᠠᠪᠣᠴᠠ ᠳ᠋ᠤ ᠬᠣᠶᠠᠷ

ᠵᠢᠯ ᠲᠤᠲᠤᠮ ᢈᠢᠨ᠋ᠠᠯᠲᠠ ᠆ ᠰᠢᠨᠵᠢᠯᠡᢉᠡ᠂ ᠦᠨ᠋ᠡᠯᠡᢉᠡ ᢈᠢᠵᠦ᠂ ᠮᠣᠩᠭᠤᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠶᠡᢈᠡ ᠬᠤᠷᠠᠯ ᠳ᠋ᠤ ᠲᠠᠨ᠋ᠢᠯᠴᠠᠭᠤᠯᠬᠤ᠃

᠓᠂ᠡᠨ᠋ᠡ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠯ ᠤ᠋ᠨ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᠯᠲᠡ ᠳ᠋ᠦ ᢈᠢᠨ᠋ᠠᠯᠲᠠ ᠲᠠᠯᠪᠢᠵᠤ ᠠᠵᠢᠯᠯᠠᠬᠤ ᠶ᠋ᠢ ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠶᠡᢈᠡ ᠬᠤᠷᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠠᠶᠤᠯ ᠦᢉᠡᠢ ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ᠂ ᠭᠠᠳᠠᠭᠠᠳᠤ

ᠪᠣᠳᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠠᠶᠢᠩᠭᠤ ᠶ᠋ᠢᠨ ᠬᠣᠷᠢᠶ ᠠ /ᠪᠢ ᠂ᠡᠩᢈᠡ᠆ ᠠᠮᠤᠭᠤᠯᠠᠩ/᠆ ᠳ᠋ᠤ ᠳᠠᠭᠠᠭᠠᠯᠭᠠᠰᠤᠭᠠᠢ᠃

ᠮᠣᠩᠭᠤᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ

ᠶᠡᢈᠡ ᠬᠤᠷᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠳᠠᠷᠤᠭ ᠠ ᠭᠣ᠋᠂ᠽᠠᠨᠳᠠᠨᠰᠢᠲᠠᠷ ᠠ

Moehgo& Folo_ oa YekEt Hore& oa Doeedege&

ᠮᠣᠩᠭᠤᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠶᠡᢈᠡ ᠬᠤᠷᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠒᠐᠒᠔ ᠣᠨ ᠤ᠋

᠐᠘ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠬᠠᠪᠰᠤᠷᠤᠯᠲᠠ

ᠵᠡᠪᠰᠡᢉᠲᠦ ᢈᠦᠴᠦᠨ ᠦ᠋ ᠵᠡᠪᠰᠡᢉ᠂ ᠲᠧᢈᠨ᠋ᠢᢉ ᠢ᠋ ᠰᠢᠨ᠋ᠡᠴᠢᠯᠡᢈᠦ᠂

ᠰᠡᠷᢉᠦᢉᠡᠨ ᠰᠠᠶᠢᠵᠢᠷᠠᠭᠤᠯᠬᠤ ᠪᠣᠳᠤᠯᠭ ᠠ

ᠨᠢᢉᠡ᠃ᠨᠡᠶᠢᠲᠡᠯᠢᢉ ᠦᠨᠳᠦᠰᠦᠯᠡᠯ

᠑᠂᠑᠂ᠵᠡᠪᠰᠡᢉᠲᠦ ᢈᠦᠴᠦᠨ ᠦ᠋ ᠵᠡᠪᠰᠡᢉ᠂ ᠲᠧᢈᠨ᠋ᠢᢉ ᠢ᠋ ᠰᠢᠨ᠋ᠡᠴᠢᠯᠡᢈᠦ᠂ ᠰᠡᠷᢉᠦᢉᠡᠨ ᠰᠠᠶᠢᠵᠢᠷᠠᠭᠤᠯᠬᠤ ᠪᠣᠳᠤᠯᠭ ᠠ ᠨᠢ ᠵᠡᠪᠰᠡᢉ᠂ ᠲᠧᢈᠨ᠋ᠢᢉ ᠢ᠋ ᠰᠢᠨ᠋ᠡᠴᠢᠯᠡᢈᠦ᠂ ᠰᠡᠷᢉᠦᢉᠡᠨ

ᠰᠠᠶᠢᠵᠢᠷᠠᠭᠤᠯᠬᠤ ᠲᠠᠯ ᠡ ᠪᠠᠷ ᠲᠥᠷᠦ ᠡᠴᠡ ᠪᠠᠷᠢᠮᠲᠠᠯᠠᠬᠤ ᠪᠣᠳᠤᠯᠭ ᠠ᠂ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᢈᠦ ᠤᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠠᠨ ᠤ᠋ ᠦᠨᠳᠦᠰᠦᠨ ᠴᠢᢉᠯᠡᠯ᠂ ᠤᠳᠤᠷᠢᠳᠤᠯᠭ ᠠ᠂ ᠵᠣᢈᠢᠴᠠᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠶ᠋ᠢ

ᠲᠣᠳᠤᠷᠬᠠᠶᠢᠯᠠᠨ ᠠ᠃

᠑᠂᠒᠂ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠦᠨᠳᠦᠰᠦᠨ ᠬᠠᠤᠯᠢ᠂ ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠪᠠᠲᠤᠯᠠᠨ ᠬᠠᠮᠠᠭᠠᠯᠠᠬᠤ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ᠂ ᠵᠡᠪᠰᠡᢉᠲᠦ ᢈᠦᠴᠦᠨ ᠦ᠋ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ᠂

ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠪᠠᠲᠤᠯᠠᠨ ᠬᠠᠮᠠᠭᠠᠯᠠᠬᠤ ᠪᠣᠳᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠦᠨᠳᠦᠰᠦ ᠪᠣᠯᠤᠨ ᠲᠡᠳᠡᢉᠡᠷ ᠲᠦ ᠨᠡᠶᠢᠴᠡᢉᠦᠯᠦᠨ ᠭᠠᠷᠭᠠᠭᠰᠠᠨ ᠬᠠᠤᠯᠢ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠮᠵᠢ ᠨᠢ ᠵᠡᠪᠰᠡᢉᠲᠦ ᢈᠦᠴᠦᠨ ᠦ᠋

ᠵᠡᠪᠰᠡᢉ᠂ ᠲᠧᢈᠨ᠋ᠢᢉ ᠢ᠋ ᠰᠢᠨ᠋ᠡᠴᠢᠯᠡᢈᠦ᠂ ᠰᠡᠷᢉᠦᢉᠡᠨ ᠰᠠᠶᠢᠵᠢᠷᠠᠭᠤᠯᠬᠤ ᠪᠣᠳᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠡᠷᢈᠡ ᠵᠦᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠦᠨᠳᠦᠰᠦᠯᠡᠯ ᠪᠣᠯᠤᠨ ᠠ᠃

᠑᠂᠓᠂ᠵᠡᠪᠰᠡᢉᠲᠦ ᢈᠦᠴᠦᠨ ᠦ᠋ ᠵᠡᠪᠰᠡᢉ᠂ ᠲᠧᢈᠨ᠋ᠢᢉ ᠢ᠋ ᠰᠢᠨ᠋ᠡᠴᠢᠯᠡᢈᠦ᠂ ᠰᠡᠷᢉᠦᢉᠡᠨ ᠰᠠᠶᠢᠵᠢᠷᠠᠭᠤᠯᠬᠤ ᠪᠣᠳᠤᠯᠭ ᠠ ᠨᠢ ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠤᠷᠲᠤ ᠬᠤᠭᠤᠴᠠᠭᠠᠨ ᠤ᠋

ᢈᠦᢉᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠪᠣᠳᠤᠯᠭ ᠠ ᠳ᠋ᠤ ᠨᠡᠶᠢᠴᠡᢉᠰᠡᠨ ᠪᠠᠶᠢᠨ ᠠ᠃

᠑᠂᠔᠂ᠵᠡᠪᠰᠡᢉᠲᠦ ᢈᠦᠴᠦᠨ ᠦ᠋ ᠵᠡᠪᠰᠡᢉ᠂ ᠲᠧᢈᠨ᠋ᠢᢉ ᠢ᠋ ᠰᠢᠨ᠋ᠡᠴᠢᠯᠡᢈᠦ᠂ ᠰᠡᠷᢉᠦᢉᠡᠨ ᠰᠠᠶᠢᠵᠢᠷᠠᠭᠤᠯᠬᠤ ᠪᠣᠳᠤᠯᠭ ᠠ ᠨᠢ ᠳᠡᠯᠡᢈᠡᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠣᠯᠤᠨ ᠪᠦᠰᠡ ᠨᠤᠲᠤᠭ ᠤ᠋ᠨ

ᠴᠡᠷᠢᢉ - ᠤᠯᠤᠰ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ᠂ ᠴᠡᠷᠢᢉ- ᠰᠲ᠋ᠷᠠᠲ᠋ᠧᢉᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠨᠥᢈᠦᠴᠡᠯ ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ᠂ ᠲᠡᢉᠦᠨ ᠦ᠋ ᠥᠷᠨ᠋ᠢᠯ᠂ ᢈᠦᢉᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠴᠢᢉ ᠬᠠᠨᠳᠤᠯᠭ ᠠ ᠳ᠋ᠤ ᠲᠤᠯᠭᠠᠭᠤᠷᠢᠯᠠᠨ ᠠ᠃

ᠬᠣᠶᠠᠷ᠃ᠪᠣᠳᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠣᠷᠢᠯᠭ ᠠ᠂ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᢈᠦ ᠳ᠋ᠦ ᠪᠠᠷᠢᠮᠲᠠᠯᠠᠬᠤ ᠵᠠᠷᠴᠢᠮ

᠒᠂᠑᠂ᠵᠡᠪᠰᠡᢉᠲᠦ ᢈᠦᠴᠦᠨ ᠦ᠋ ᠵᠡᠪᠰᠡᢉ᠂ ᠲᠧᢈᠨ᠋ᠢᢉ ᠢ᠋ ᠰᠢᠨ᠋ᠡᠴᠢᠯᠡᢈᠦ᠂ ᠰᠡᠷᢉᠦᢉᠡᠨ ᠰᠠᠶᠢᠵᠢᠷᠠᠭᠤᠯᠬᠤ ᠪᠣᠳᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠣᠷᠢᠯᠭ ᠠ ᠨᠢ ᠵᠡᠪᠰᠡᢉ᠂ ᠲᠧᢈᠨ᠋ᠢᢉ ᠦ᠋ᠨ

ᠬᠠᠳᠠᠭᠠᠯᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠴᠢᠨ᠋ᠠᠷ ᠢ᠋ ᠳᠡᢉᠡᢉᠰᠢᠯᠡᢉᠦᠯᢈᠦ᠂ ᠰᠡᠷᢉᠦᢉᠡᠨ ᠰᠠᠶᠢᠵᠢᠷᠠᠭᠤᠯᠬᠤ ᢈᠦᠴᠦᠨ ᠴᠢᠳᠠᠯ ᠢ᠋ ᠨᠡᠮᠡᢉᠳᠡᢉᠦᠯᢈᠦ᠂ ᠣᠷᠴᠢᠨ ᠦᠶ ᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠡᠪᠰᠡᢉ᠂ ᠲᠧᢈᠨ᠋ᠢᢉ ᠬᠤᠳᠠᠯᠳᠤᠨ

ᠠᠪᠬᠤ᠂ ᠤᠶᠢᠯᠡᠳᠪᠣᠷᠢᠯᠡᢈᠦ ᠵᠠᠮ ᠢ᠋ᠶᠠᠷ ᠵᠡᠪᠰᠡᢉᠲᠦ ᢈᠦᠴᠦᠨ ᠦ᠋ ᠦᠨᠳᠦᠰᠦᠨ ᠡᢉᠦᠷᢉᠡ ᠪᠠᠨ ᠪᠠᠶᠡᠯᠡᢉᠦᠯᢈᠦ ᠴᠢᠳᠠᠪᢈᠢ ᠶ᠋ᠢ ᠪᠦᠷᠢᠳᠦᢉᠦᠯᢈᠦ ᠳ᠋ᠦ ᠣᠷᠤᠰᠢᠨ ᠠ᠃

᠒᠂᠒᠂ᠵᠡᠪᠰᠡᢉᠲᠦ ᢈᠦᠴᠦᠨ ᠦ᠋ ᠵᠡᠪᠰᠡᢉ᠂ ᠲᠧᢈᠨ᠋ᠢᢉ ᠢ᠋ ᠰᠢᠨ᠋ᠡᠴᠢᠯᠡᢈᠦ᠂ ᠰᠡᠷᢉᠦᢉᠡᠨ ᠰᠠᠶᠢᠵᠢᠷᠠᠭᠤᠯᠬᠤ ᠪᠣᠳᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᢈᠦ ᠳ᠋ᠦ ᠳᠠᠷᠠᠭᠠᢈᠢ ᠵᠠᠷᠴᠢᠮ ᠢ᠋

ᠪᠠᠷᠢᠮᠲᠠᠯᠠᠨ ᠠ:

᠒᠂᠒᠂᠑᠂ᠦᠨᠳᠦᠰᠦᠨ ᠦ᠋ ᠠᠶᠤᠯ ᠤᠢᢉᠡᠢ ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠪᠣᠯᠤᠨ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠠᠲᠤᠯᠠᠨ ᠬᠠᠮᠠᠭᠠᠯᠠᠬᠤ ᠪᠣᠳᠤᠯᠭ ᠠ ᠳ᠋ᠤ ᠨᠡᠶᠢᠴᠡᢉᠰᠡᠨ ᠪᠠᠶᠢᠬᠤ;

᠒᠂᠒᠂᠒᠂ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠲᠥᠰᠦᠪ ᠦ᠋ᠨ ᢈᠦᠷᠦᠩᢉᠡ ᠣᠷᠤᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠪᠠᠷ ᠪᠠᠲᠤᠯᠠᠭᠠᠵᠢᠭᠰᠠᠨ ᠪᠠᠶᠢᠬᠤ;

᠒᠂᠒᠂᠓᠂ᠰᠢᠨᠵᠢᠯᠡᢈᠦ ᠤᠬᠠᠭᠠᠨ ᠤ᠋ ᠣᠯᠤᠯᠲᠠ᠂ ᠢᠨ᠋ᠨ᠋ᠣᠧᠠᠼ᠂ ᠳᠡᠪᠰᠢᠯᠲᠡᠲᠦ ᠲᠧᢈᠨ᠋ᠢᢉ᠂ ᠲᠧᠻᠨ᠋ᠤᠯᠤᢉᠢ ᠳ᠋ᠤ ᠰᠠᠭᠤᠷᠢᠯᠠᠭᠰᠠᠨ ᠪᠠᠶᠢᠬᠤ;

᠒᠂᠒᠂᠔᠂ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠣᠯᠤᠨ ᠠᠯᠪᠠᠨ ᠤ᠋ ᠨᠢᠭᠤᠴᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠱᠠᠭᠠᠷᠳᠠᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠬᠠᠩᠭᠠᠭᠰᠠᠨ ᠪᠠᠶᠢᠬᠤ;

᠒᠂᠒᠂᠕᠂ᠲᠧᢈᠨ᠋ᠢᢉ᠂ ᠲᠧᠻᠨ᠋ᠤᠯᠤᢉᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠰᠢᠭᠯᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠨᠡᠶᠢᠴᠡᠯ ᠢ᠋ ᠬᠠᠩᠭᠠᠭᠰᠠᠨ ᠪᠠᠶᠢᠬᠤ;

᠒᠂᠒᠂᠖᠂ᠴᠡᠷᠢᢉ ᠦ᠋ᠨ ᠨᠥᢉᠡᠴᠡ ᠶ᠋ᠢ ᠪᠦᠷᠢᠳᠦᢉᠦᠯᢈᠦ ᠳ᠋ᠦ ᠴᠢᢉᠯᠡᢉᠰᠡᠨ ᠪᠠᠶᠢᠬᠤ᠃

ᠭᠤᠷᠪᠠ᠃ᠪᠣᠳᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠣᠷᠢᠯᠲᠠ᠂ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᢈᠦ ᠠᠷᠭ ᠠ ᢈᠡᠮᠵᠢᠶ ᠡ

᠓᠂᠑᠂ᠵᠡᠪᠰᠡᢉ᠂ ᠲᠧᢈᠨ᠋ᠢᢉ ᠦ᠋ᠨ ᠠᠰᠢᠭᠯᠠᠯᠲᠠ᠂ ᠬᠠᠳᠠᠭᠠᠯᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢ ᠲᠧᠻᠨ᠋ᠤᠯᠤᢉᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠭᠣᠷᠢᠮ ᠤ᠋ᠨ ᠳᠠᠭᠠᠭᠤ ᠵᠣᢈᠢᠶᠠᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠬᠤ ᠨᠥᢈᠦᠴᠡᠯ ᠢ᠋ ᠪᠦᠷᠢᠳᠦᢉᠦᠯᠵᠦ

ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᢈᠦ ᠵᠣᠷᠢᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠦᠷᠢᠶᠡᠨ ᠳ᠋ᠦ:

᠓᠂᠑᠂᠑᠂ᠲᠧᢈᠨ᠋ᠢᢉ ᠦ᠋ᠨ ᠦᠢᠯᠡᠴᠢᠯᠡᢉᠡ᠂ ᠬᠠᠳᠠᠭᠠᠯᠠᠯᠲᠠ᠂ ᠵᠠᠰᠠᠪᠣᠷᠢ ᠶ᠋ᠢ ᠲᠧᠻᠨ᠋ᠣᠯᠣᢉᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠭᠣᠷᠢᠮ ᠤ᠋ᠨ ᠳᠠᠭᠠᠭᠤ ᠵᠣᢈᠢᠶᠠᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠵᠤ᠂

ᠠᠰᠢᠭᠯᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢ ᠨᠡᠮᠡᢉᠳᠡᢉᠦᠯᠦᠨ ᠡ;

᠓᠂᠑᠂᠒᠂ᠵᠡᠪᠰᠡᢉ᠂ ᠲᠧᢈᠨ᠋ᠢᢉ ᠦ᠋ᠨ ᠬᠠᠳᠠᠭᠠᠯᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠨᠥᢈᠦᠴᠡᠯ ᠢ᠋ ᠰᠠᠶᠢᠵᠢᠷᠠᠭᠤᠯᠤᠨ ᠠ;

᠓᠂᠑᠂᠓᠂ᠴᠡᠷᠢᢉ ᠦ᠋ᠨ ᠨᠢᢉᠡᠳᢈᠡᠯ᠂ ᠠᠩᢉᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠧᢈᠨ᠋ᠢᢉ ᠦ᠋ᠨ ᠵᠠᠰᠠᠪᠣᠷᠢ᠂ ᠤᠶᠢᠯᠡᠴᠢᠯᠡᢉᠡᠨ ᠦ᠋ ᠴᠢᠨ᠋ᠠᠷ᠂ ᢈᠦᠴᠦᠨ ᠴᠢᠳᠠᠯ ᠢ᠋ ᠨᠡᠮᠡᢉᠳᠡᢉᠦᠯᠦᠨ ᠡ;

᠓᠂᠑᠂᠔᠂ᠵᠡᠪᠰᠡᢉᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠭᠠᠯᠲᠤ ᢈᠡᠷᠡᢉᠯᠡᠯ᠂ ᠲᠧᢈᠨ᠋ᠢᢉ ᠦ᠋ᠨ ᠰᠡᠯᠪᠢᢉ ᢈᠡᠷᠡᢉᠰᠡᠯ ᠪᠣᠯᠤᠨ ᠪᠣᠰᠤᠳ ᠮᠠᠲ᠋ᠧᠷᠢᠠᠯᠯᠢᠭ ᠨᠥᢉᠡᠴᠡ ᠶ᠋ᠢ ᠪᠦᠷᠢᠳᠦᢉᠦᠯᠦᠨ ᠡ᠃

᠓᠂᠒᠂ᠵᠡᠪᠰᠡᢉ᠂ ᠲᠧᢈᠨ᠋ᠢᢉ ᠲᠦ ᠲᠥᠯᠦᠪᠯᠡᢉᠡᠨ ᠦ᠋ ᠳᠠᠭᠠᠭᠤ ᠰᠡᠷᢉᠦᢉᠡᠨ ᠰᠠᠶᠢᠵᠢᠷᠠᠭᠤᠯᠬᠤ ᠵᠠᠰᠠᠪᠣᠷᠢ᠂ ᠲᠧᢈᠨ᠋ᠢᢉ ᠦ᠋ᠨ ᠤᠶᠢᠯᠡᠴᠢᠯᠡᢉᠡ ᢈᠢᢈᠦ ᠵᠣᠷᠢᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠦᠷᠢᠶᠡᠨ ᠳ᠋ᠦ:

᠓᠂᠒᠂᠑᠂ᠵᠡᠪᠰᠡᢉ᠂ᠲᠧᢈᠨ᠋ᠢᢉ ᠢ᠋ ᠰᠡᠷᢉᠦᢉᠡᠨ ᠰᠠᠶᠢᠵᠢᠷᠠᠭᠤᠯᠬᠤ ᠵᠠᠰᠠᠪᠣᠷᠢ᠂ ᠲᠧᢈᠨ᠋ᠢᢉ ᠦ᠋ᠨ ᠤᠶᠢᠯᠡᠴᠢᠯᠡᢉᠡ ᠶ᠋ᠢ ᠵᠢᠯ ᠪᠦᠷᠢ ᠲᠥᠯᠦᠪᠯᠡᢉᠡ ᠲᠡᠢ ᠪᠠᠷ

ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᠦᠨ ᠡ;

᠓᠂᠒᠂᠒᠂ᠵᠡᠪᠰᠡᢉ᠂ ᠲᠧᢈᠨ᠋ᠢᢉ ᠦ᠋ᠨ ᠰᠡᠷᢉᠦᢉᠡᠨ ᠰᠠᠶᠢᠵᠢᠷᠠᠭᠤᠯᠬᠤ ᢈᠦᠷᠦᠩᢉᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠠᠷᠤᠳᠠᠯ ᠢ᠋ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠲᠥᠰᠦᠪ ᠲᠦ ᠲᠤᠰᠬᠠᠨ ᠠ;

᠓᠂᠒᠂᠓᠂ᠵᠡᠪᠰᠡᢉ᠂ ᠲᠧᢈᠨ᠋ᠢᢉ ᠦ᠋ᠨ ᠵᠠᠰᠠᠪᠣᠷᠢ- ᠦᠢᠯᠡᠳᠪᠣᠷᠢᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠲᠧᢈᠨ᠋ᠢᢉ᠂ ᠲᠧᠻᠨ᠋ᠣᠯᠣᢉᠢ ᠶ᠋ᠢ ᠪᠣᠯᠪᠠᠰᠤᠷᠠᠩᠭᠤᠢ ᠪᠣᠯᠭᠠᠬᠤ᠂ ᠶᠡᢈᠡ᠂ ᠳᠤᠮᠳᠠ

ᠵᠠᠰᠠᠪᠣᠷᠢ ᢈᠢᢈᠦ ᢈᠦᠴᠦᠨ ᠴᠢᠳᠠᠯ ᠢ᠋ ᠨᠡᠮᠡᢉᠳᠡᢉᠦᠯᠦᠨ ᠡ᠃

᠓᠂᠓᠂ᠵᠡᠪᠰᠡᢉ᠂ ᠲᠧᢈᠨ᠋ᠢᢉ ᠢ᠋ ᠬᠤᠳᠠᠯᠳᠤᠨ ᠠᠪᠬᠤ᠂ ᠵᠢᢉᠡᠯᠡ᠂ ᠲᠤᠰᠠᠯᠠᠮᠵᠢ ᠪᠠᠷ ᠰᠢᠨ᠋ᠡᠴᠢᠯᠡᢈᠦ ᠵᠣᠷᠢᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠦᠷᠢᠶᠡᠨ ᠳ᠋ᠦ:

᠓᠂᠓᠂᠑᠂ᠴᠡᠷᠢᢉ - ᠲᠧᢈᠨ᠋ᠢᢉ ᠦ᠋ᠨ ᠬᠠᠮᠲᠤ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠠᠨ ᠤ᠋ ᢈᠦᠷᠢᠶᠡᠨ ᠳ᠋ᠦ ᠤᠳᠤᠷᠢᠳᠤᠯᠭ ᠠ᠂ ᠬᠣᠯᠪᠣᠭ ᠠ᠂ ᠻᠢᠪᠧᠷ ᠠᠶᠤᠯ ᠦᢉᠡᠢ ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ᠂

ᠷᠠᠳᠢᠣ᠋ ᠡᠯᠧᠻᠲ᠋ᠷᠤᠨ ᠲᠡᠮᠡᠴᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠰᠢᠰᠲ᠋ᠧᠮ᠂ ᠲᠥᠷᠦᠯ ᠦ᠋ᠨ ᠴᠡᠷᠢᢉ ᠦ᠋ᠨ ᠦᠨᠳᠦᠰᠦᠨ ᠵᠡᠪᠰᠡᢉᠯᠡᠯ᠂ ᠲᠤᠰᠬᠠᠢ ᠵᠣᠷᠢᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠧᢈᠨ᠋ᠢᢉ ᢈᠡᠷᠡᢉᠰᠡᠯ᠂ ᠰᠤᠮᠤ᠂ ᠭᠠᠯᠲᠤ

ᢈᠡᠷᠡᢉᠯᠡᠯ ᠢ᠋ ᠴᠡᠷᠢᢉ- ᠲᠧᢈᠨ᠋ᠢᢉ ᠦ᠋ᠨ ᠬᠠᠮᠲᠤ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭ ᠠ ᠲᠠᠢ ᠭᠠᠳᠠᠭᠠᠳᠤ ᠶ᠋ᠢᠨ ᠤᠯᠤᠰ ᠣᠷᠤᠨ ᠨᠤᠭᠤᠳ ᠤ᠋ᠨ ᠵᠢᢉᠡᠯᠡ᠂ ᠲᠤᠰᠠᠯᠠᠮᠵᠢ ᠪᠠᠷ ᠰᠢᠨ᠋ᠡᠴᠢᠯᠡᠨ ᠡ;

᠓᠂᠓᠂᠒᠂ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠲᠥᠰᠦᠪ ᠦ᠋ᠨ ᢈᠦᠷᠦᠩᢉᠡ ᠣᠷᠤᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠪᠠᠷ ᠴᠡᠷᠢᢉ᠂ ᠵᠡᠪᠰᠡᢉ ᠦ᠋ᠨ ᠤᠳᠤᠷᠢᠳᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠰᠢᠰᠲ᠋ᠧᠮ᠂ ᠷᠡᠳᠢᠣ᠋᠂ ᠷᠠᠳᠢᠤᠲ᠋ᠧᢈᠨ᠋ᠢᢉ ᠦ᠋ᠨ

ᠪᠣᠯᠤᠨ ᠣᠷᠤᠨ ᠵᠠᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠠᠩᠨ᠋ᠠᠭᠤᠯ ᠤ᠋ᠨ ᠲᠧᢈᠨ᠋ᠢᢉ᠂ ᢈᠡᠷᠡᢉᠰᠡᠯ᠂ ᠠᠭᠠᠷ ᠤ᠋ᠨ ᠳᠣᠪᠲᠤᠯᠭ ᠠ ᠡᠴᠠ ᠬᠠᠮᠠᠭᠠᠯᠠᠬᠤ᠂ ᠲᠠᠩᠻ ᠡᠰᠡᠷᢉᠦᠴᠡᢈᠦ ᠵᠥᢉᠡᢉᠡᠪᠣᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠡᠪᠰᠡᢉᠯᠡᠯ᠂ ᠨᠢᠰᠳᠡᢉ

ᠲᠡᠷᢉᠡ᠂ ᠴᠡᠷᠢᢉ ᠦ᠋ᠨ ᠪᠣᠯᠤᠨ ᠲᠤᠰᠬᠠᠢ ᠵᠣᠷᠢᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠧᢈᠨ᠋ᠢᢉ ᢈᠡᠷᠡᢉᠰᠡᠯ᠂ ᠲᠣᠨ᠋ᠤᠭ ᠲᠥᢈᠦᢉᠡᠷᠦᠮᠵᠢ᠂ ᠪᠣᠤᠳᠠᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠡᠪᠰᠡᢉ᠂ ᠰᠤᠮᠤ᠂ ᠭᠠᠯᠲᠤ ᢈᠡᠷᠡᢉᠯᠡᠯ ᠢ᠋

ᠬᠤᠳᠠᠯᠳᠤᠨ ᠠᠪᠴᠤ ᠰᠢᠨ᠋ᠡᠴᠢᠯᠡᠨ ᠡ᠃

᠓᠂᠔᠂ᠣᠷᠴᠢᠨ ᠦᠶ ᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠧᢈᠨ᠋ᠢᢉ ᠂ ᠲᠧᠻᠨ᠋ᠣᠯᠣᢉᠢ᠂ ᠢᠨ᠋ᠨ᠋ᠣᠧᠠᠼ ᠢ᠋ ᠨᠤᠲᠤᠭᠰᠢᠭᠤᠯᠬᠤ᠂ ᠴᠡᠷᠢᢉ ᠦ᠋ᠨ ᠵᠠᠷᠢᠮ ᠲᠥᠷᠦᠯ ᠦ᠋ᠨ ᠲᠧᢈᠨ᠋ᠢᢉ᠂ ᢈᠡᠷᠡᢉᠰᠡᠯ ᠢ᠋ ᠡᢈᠡ

ᠣᠷᠤᠨ ᠳ᠋ᠤ ᠪᠠᠨ ᠤᠶᠢᠯᠡᠳᠪᠣᠷᠢᠯᠡᢈᠦ ᠵᠣᠷᠢᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠦᠷᠢᠶᠡᠨ ᠳ᠋ᠦ:

᠓᠂᠔᠂᠑᠂ᠭᠠᠳᠠᠭᠠᠳᠤ ᠶ᠋ᠢᠨ ᠴᠡᠷᠢᢉ ᠦ᠋ᠨ ᠵᠡᠪᠰᠡᢉᠯᠡᠯ᠂ ᠲᠧᢈᠨ᠋ᠢᢉ ᠦ᠋ᠨ ᠳᠡᠪᠰᠢᠯᠲᠡᠲᠦ ᠲᠧᠻᠨ᠋ᠤᠯᠤᢉᠢ ᠶ᠋ᠢ ᠨᠤᠲᠤᠭᠰᠢᠭᠤᠯᠬᠤ ᠵᠠᠮ ᠢ᠋ᠶᠠᠷ ᠦᠨᠳᠦᠰᠦᠨ ᠦ᠋

ᠪᠠᠲᠤᠯᠠᠨ ᠬᠠᠮᠠᠭᠠᠯᠠᠬᠤ ᠠᠵᠤ ᠤᠶᠢᠯᠡᠳᠪᠣᠷᠢᠯᠡᠯ ᠢ᠋ ᢈᠦᢉᠵᠢᢉᠦᠯᠦᠨ ᠡ;

᠓᠂᠔᠂᠒᠂ᠪᠠᠲᠤᠯᠠᠨ ᠬᠠᠮᠠᠭᠠᠯᠠᠬᠤ ᠡᠷᢈᠡ ᠠᠰᠢᠭ ᠲᠤ ᠨᠡᠶᠢᠴᠡᢉᠰᠡᠨ ᠲᠧᠻᠨ᠋ᠣᠯᠣᢉᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠢᠨ᠋ᠻᠦ᠋ᠪᠠᠲ᠋ᠣᠷ᠂ ᠲᠤᠷᠰᠢᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠦᠢᠯᠡᠳᠪᠣᠷᠢ᠂ ᠯᠠᠪᠣᠷᠠᠲ᠋ᠤᠷᠢ᠂

ᠲᠧᠻᠨ᠋ᠤᠯᠤᢉᠢ ᠳᠠᠮᠵᠢᠭᠤᠯᠬᠤ ᠲᠥᠪ᠂ ᠰᠢᠨᠵᠢᠯᠡᢈᠦ ᠤᠬᠠᠭᠠᠨ ᠤ᠋ ᠫᠠᠷᠻ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠨ ᠠ;

᠓᠂᠔᠂᠓᠂ᠳᠣᠲᠤᠭᠠᠳᠤ ᠨᠥᢉᠡᠴᠡ ᠪᠣᠯᠤᠯᠴᠠᠭᠠᠨ ᠳ᠋ᠤ ᠲᠤᠯᠭᠠᠭᠤᠷᠢᠯᠠᠨ ᠣᠷᠴᠢᠨ ᠦᠶ ᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠧᢈᠨ᠋ᠢᢉ᠂ ᠲᠧᠻᠨ᠋ᠤᠯᠤᢉᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠳᠡᠪᠰᠢᠯ ᠳ᠋ᠦ ᠰᠠᠭᠤᠷᠢᠯᠠᠭᠰᠠᠨ

ᠨᠢᠰᢈᠡᢉᠴᠢ ᠦᢉᠡᠢ ᠨᠢᠰᢈᠦ ᠲᠥᢈᠦᢉᠡᠷᠦᠮᠵᠢ᠂ ᠷᠣᠪᠣᠲ᠂ ᠬᠣᠯᠪᠣᠭᠠᠨ ᠤ᠋ ᠷᠠᠳᠢᠤᠰᠲ᠋ᠠᠨ᠋ᠼᠢ᠂ ᠷᠠᠳᠢᠤᠯᠤᠻᠠᠼᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠰᠲ᠋ᠠᠨ᠋ᠼᠢ᠂ ᠵᠡᠪᠰᠡᢉ᠂ ᠲᠧᢈᠨ᠋ᠢᢉ ᠦ᠋ᠨ ᠡᠳ᠋ ᠠᠩᢉᠢ ᠶ᠋ᠢ

ᠵᠣᢈᠢᠶᠠᠨ ᠪᠦᠲᠦᢉᠡᠵᠦ᠂ ᠲᠤᠷᠰᠢᠨ᠂ ᠦᠢᠯᠡᠳᠪᠣᠷᠢᠯᠡᠵᠦ᠂ ᠵᠡᠪᠰᠡᢉᠯᠡᠯ ᠳ᠋ᠦ ᠨᠡᠪᠲᠡᠷᠡᢉᠦᠯᠦᠨ ᠡ᠃

ᠳᠥᠷᠪᠠ᠃ᠪᠣᠳᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᢈᠦ ᠰᠠᠩᢈᠦᠦ᠂ ᢈᠦᠷᠦᠩᢉᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠡᢈᠢ ᠡᢉᠦᠰᠪᠣᠷᠢ

᠔᠂᠑᠂ᠵᠡᠪᠰᠡᢉᠲᠦ ᢈᠦᠴᠦᠨ ᠦ᠋ ᠵᠡᠪᠰᠡᢉ᠂ ᠲᠧᢈᠨ᠋ᠢᢉ ᠢ᠋ ᠰᠢᠨ᠋ᠡᠴᠢᠯᠡᢈᠦ᠂ ᠰᠡᠷᢉᠦᢉᠡᠨ ᠰᠠᠶᠢᠵᠢᠷᠠᠭᠤᠯᠬᠤ ᠪᠣᠳᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᢈᠦ ᠠᠷᠭ ᠠ ᢈᠡᠮᠵᠢᠶ ᠡ ᠶ᠋ᠢ ᠳᠠᠷᠠᠭᠠᢈᠢ

ᠡᢈᠢ ᠡᢉᠦᠰᠪᠣᠷᠢ ᠡᠴᠡ ᠰᠠᠩᢈᠦᠵᠢᢉᠦᠯᠦᠨ ᠡ:

᠔᠂᠑᠂᠑᠂ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠲᠥᠰᠦᠪ;

᠔᠂᠑᠂᠒᠂ᠴᠡᠷᠢᢉ ᠪᠣᠯᠤᠨ ᠴᠡᠷᠢᢉ - ᠲᠧᢈᠨ᠋ᠢᢉ ᠦ᠋ᠨ ᠬᠠᠮᠲᠤ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠠᠨ ᠤ᠋ ᢈᠦᠷᠢᠶᠡᠨ ᠳ᠋ᠦ ᠭᠠᠳᠠᠭᠠᠳᠤ ᠶ᠋ᠢᠨ ᠤᠯᠤᠰ ᠣᠷᠤᠨ ᠨᠤᠭᠤᠳ ᠲᠠᠢ

ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠭᠰᠠᠨ ᢉᠡᠷ ᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠳᠠᠭᠠᠭᠤ ᠣᠯᠭᠣᠭᠰᠠᠨ ᠬᠠᠨᠳᠢᠪ᠂ ᠲᠤᠰᠠᠯᠠᠮᠵᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠣᠷᠤᠯᠭ ᠠ;

᠔᠂᠑᠂᠓᠂ᠡᠩᢈᠡ ᠶ᠋ᠢ ᠳᠡᠮᠵᠢᢈᠦ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠠᠨ ᠳ᠋ᠤ ᠣᠷᠤᠯᠴᠠᠭᠰᠠᠨ ᠤ᠋ ᠨᠥᢈᠦᠨ ᠲᠥᠯᠦᠪᠣᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠤ᠋ᠨ ᠭᠠᠵᠠᠷ ᠡᠴᠠ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠭᠰᠠᠨ ᢈᠡᠰᠡᢉ;

᠔᠂᠑᠂᠔᠂ᠦᠨᠳᠦᠰᠦᠨ ᢈᠦᠷᠦᠩᢉᠡ ᠪᠣᠯᠤᠨ ᠵᠡᠪᠰᠡᢉᠯᠡᠯ ᠡᠴᠡ ᠬᠠᠰᠤᠭᠳᠠᠭᠰᠠᠨ ᠲᠧᢈᠨ᠋ᠢᢉ᠂ ᠲᠣᠨ᠋ᠤᠭ ᠲᠥᢈᠦᢉᠡᠷᠦᠮᠵᠢ᠂ ᠮᠠᠲ᠋ᠧᠷᠢᠠᠯ ᢈᠡᠷᠡᢉᠰᠡᠯ᠂ ᠡᠳ᠋

ᢈᠦᠷᠦᠩᢉᠡ ᠶ᠋ᠢ ᠬᠤᠳᠠᠯᠳᠤᠨ ᠪᠣᠷᠤᠯᠠᠭᠤᠯᠤᠭᠰᠠᠨ ᠤ᠋ ᠣᠷᠤᠯᠭ ᠠ;

᠔᠂᠑᠂᠕᠂ᠵᠡᠪᠰᠡᢉᠲᠦ ᢈᠦᠴᠦᠨ ᠢ᠋ ᠤᠯᠤᠰ ᠢ᠋ ᢈᠦᢉᠵᠢᢉᠦᠯᢈᠦ ᠪᠦᠲᠦᢉᠡᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠵᠢᠯ ᠳ᠋ᠤ ᠣᠷᠤᠯᠴᠠᠭᠤᠯᠵᠤ ᠣᠯᠤᠭᠰᠠᠨ ᠠᠰᠢᠭ ᠤ᠋ᠨ ᠵᠣᢈᠢᠬᠤ

ᢈᠡᠰᠡᢉ᠃

ᠲᠠᠪᠤ᠃ᠪᠣᠳᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᢈᠦ ᠤᠳᠤᠷᠢᠳᠤᠯᠭ ᠠ᠂ ᠵᠣᢈᠢᠴᠠᠭᠤᠯᠤᠯᠲᠠ

᠕᠂᠑᠂ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠶᠡᢈᠡ ᠬᠤᠷᠠᠯ ᠵᠡᠪᠰᠡᢉ᠂ ᠲᠧᢈᠨ᠋ᠢᢉ ᠢ᠋ ᠰᠢᠨ᠋ᠡᠴᠢᠯᠡᢈᠦ᠂ ᠰᠡᠷᢉᠦᢉᠡᠨ ᠰᠠᠶᠢᠵᠢᠷᠠᠭᠤᠯᠬᠤ ᠪᠣᠳᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠦᠷᠢᠶᠡᠨ ᠳ᠋ᠦ ᠳᠠᠷᠠᠭᠠᢈᠢ ᠠᠷᠭ ᠠ ᢈᠡᠮᠵᠢᠶ ᠡ ᠶ᠋ᠢ

ᠠᠪᠴᠤ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᠦᠨ ᠡ:

᠕᠂᠑᠂᠑᠂ᠵᠡᠪᠰᠡᢉᠲᠦ ᢈᠦᠴᠦᠨ ᠦ᠋ ᠵᠡᠪᠰᠡᢉ᠂ ᠲᠧᢈᠨ᠋ᠢᢉ ᠢ᠋ ᠰᠢᠨ᠋ᠡᠴᠢᠯᠡᢈᠦ᠂ ᠰᠡᠷᢉᠦᢉᠡᠨ ᠰᠠᠶᠢᠵᠢᠷᠠᠭᠤᠯᠬᠤ ᠪᠣᠳᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠦᠨᠳᠦᠰᠦᠨ ᠦ᠋ ᠠᠶᠤᠯ ᠦᢉᠡᠢ

ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ ᠢ᠋ ᠬᠠᠩᠭᠠᠬᠤ ᠪᠣᠯᠤᠨ ᠭᠠᠳᠠᠭᠠᠳᠤ ᠪᠣᠳᠤᠯᠭ ᠠ ᠳ᠋ᠤ ᠨᠡᠶᠢᠴᠡᢉᠦᠯᠦᠨ ᠲᠣᠳᠤᠷᠬᠠᠶᠢᠯᠠᠬᠤ;

᠕᠂᠑᠂᠒᠂ᠵᠡᠪᠰᠡᢉᠲᠦ ᢈᠦᠴᠦᠨ ᠦ᠋ ᠵᠡᠪᠰᠡᢉ᠂ ᠲᠧᢈᠨ᠋ᠢᢉ ᠢ᠋ ᠰᠢᠨ᠋ᠡᠴᠢᠯᠡᢈᠦ᠂ ᠰᠡᠷᢉᠦᢉᠡᠨ ᠰᠠᠶᠢᠵᠢᠷᠠᠭᠤᠯᠬᠤ ᠪᠣᠳᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᢈᠦ ᠲᠥᠰᠦᠯ᠂

ᢈᠦᠲᠦᠯᠪᠣᠷᠢ ᠶ᠋ᠢ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᢈᠦ ᠵᠠᠷᠤᠳᠠᠯ ᠢ᠋ ᠵᠢᠯ ᠪᠦᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠲᠥᠰᠦᠪ ᠲᠦ ᠲᠤᠰᠬᠠᠵᠤ ᠪᠠᠲᠤᠯᠠᠬᠤ᠃

᠕᠂᠒᠂ᠵᠠᠰᠠᠭ ᠤ᠋ᠨ ᠭᠠᠵᠠᠷ ᠵᠡᠪᠰᠡᢉ᠂ ᠲᠧᢈᠨ᠋ᠢᢉ ᠢ᠋ ᠰᠢᠨ᠋ᠡᠴᠢᠯᠡᢈᠦ᠂ ᠰᠡᠷᢉᠦᢉᠡᠨ ᠰᠠᠶᠢᠵᠢᠷᠠᠭᠤᠯᠬᠤ ᠪᠣᠳᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠦᠷᠢᠶᠡᠨ ᠳ᠋ᠦ ᠳᠠᠷᠠᠭᠠᢈᠢ ᠠᠷᠭ ᠠ ᢈᠡᠮᠵᠢᠶ ᠡ ᠶ᠋ᠢ

ᠠᠪᠴᠤ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᠦᠨ ᠡ:

᠕᠂᠒᠂᠑᠂ᠵᠡᠪᠰᠡᢉᠲᠦ ᢈᠦᠴᠦᠨ ᠦ᠋ ᠵᠡᠪᠰᠡᢉ᠂ ᠲᠧᢈᠨ᠋ᠢᢉ ᠢ᠋ ᠰᠢᠨ᠋ᠡᠴᠢᠯᠡᢈᠦ᠂ ᠰᠡᠷᢉᠦᢉᠡᠨ ᠰᠠᠶᠢᠵᠢᠷᠠᠭᠤᠯᠬᠤ ᠪᠣᠳᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᢈᠦ ᠠᠷᠭ ᠠ ᢈᠡᠮᠵᠢᠶᠡᠨ ᠦ᠋

ᠲᠥᠯᠦᠪᠯᠡᢉᠡ ᠶ᠋ᠢ ᠪᠠᠲᠤᠯᠠᠵᠤ᠂ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᢈᠦ ᠳ᠋ᠦ ᠱᠠᠭᠠᠷᠳᠠᠭᠳᠠᠬᠤ ᠵᠠᠷᠤᠳᠠᠯ ᠢ᠋ ᠵᠢᠯ ᠪᠦᠷᠢ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠲᠥᠰᠦᠪ ᠦ᠋ᠨ ᠲᠥᠰᠦᠯ ᠳ᠋ᠦ ᠲᠤᠰᠬᠠᠬᠤ;

᠕᠂᠒᠂᠒᠂ᠵᠡᠪᠰᠡᢉ᠂ ᠲᠧᢈᠨ᠋ᠢᢉ ᠢ᠋ ᠰᠢᠨ᠋ᠡᠴᠢᠯᠡᢈᠦ ᠴᠢᢉᠯᠡᠯ ᠢ᠋ᠶᠡᠷ ᠭᠠᠳᠠᠭᠠᠳᠤ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠤ᠋ᠨ ᠭᠠᠵᠠᠷ ᠲᠠᠢ ᠬᠠᠮᠲᠤᠷᠠᠨ ᠠᠵᠢᠯᠯᠠᠬᠤ ᠲᠤᠬᠠᠢ

ᢉᠡᠷ ᠡ᠂ ᢈᠡᠯᠡᠯᠴᠡᢉᠡᠷ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠬᠤ᠃

᠕᠂᠓᠂ᠪᠠᠲᠤᠯᠠᠨ ᠬᠠᠮᠠᠭᠠᠯᠠᠬᠤ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ ᠡᠷᢈᠢᠯᠡᢉᠰᠡᠨ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠠᢈᠢᠷᠭᠠᠨ ᠤ᠋ ᠲᠥᠪ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠵᠡᠪᠰᠡᢉ᠂ ᠲᠧᢈᠨ᠋ᠢᢉ ᠢ᠋ ᠰᠢᠨ᠋ᠡᠴᠢᠯᠡᢈᠦ᠂ ᠰᠡᠷᢉᠦᢉᠡᠨ

ᠰᠠᠶᠢᠵᠢᠷᠠᠭᠤᠯᠬᠤ ᠪᠣᠳᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠦᠷᠢᠶᠡᠨ ᠳ᠋ᠦ ᠳᠠᠷᠠᠭᠠᢈᠢ ᠠᠷᠭ ᠠ ᢈᠡᠮᠵᠢᠶ ᠡ ᠶ᠋ᠢ ᠠᠪᠴᠤ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᠦᠨ ᠡ:

᠕᠂᠓᠂᠑᠂ᠵᠡᠪᠰᠡᢉᠲᠦ ᢈᠦᠴᠦᠨ ᠦ᠋ ᠵᠡᠪᠰᠡᢉ᠂ ᠲᠧᢈᠨ᠋ᠢᢉ ᠢ᠋ ᠰᠢᠨ᠋ᠡᠴᠢᠯᠡᢈᠦ᠂ ᠰᠡᠷᢉᠦᢉᠡᠨ ᠰᠠᠶᠢᠵᠢᠷᠠᠭᠤᠯᠬᠤ ᠪᠣᠳᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᠯᠲᠡ ᠶ᠋ᠢ ᠤᠳᠤᠷᠢᠳᠤᠯᠭ ᠠ᠂

ᠵᠣᢈᠢᠶᠠᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠪᠠᠷ ᠬᠠᠩᠭᠠᠬᠤ;

᠕᠂᠓᠂᠒᠂ᠵᠡᠪᠰᠡᢉᠲᠦ ᢈᠦᠴᠦᠨ ᠦ᠋ ᠵᠡᠪᠰᠡᢉ᠂ ᠲᠧᢈᠨ᠋ᠢᢉ ᠢ᠋ ᠰᠢᠨ᠋ᠡᠴᠢᠯᠡᢈᠦ᠂ ᠰᠡᠷᢉᠦᢉᠡᠨ ᠰᠠᠶᠢᠵᠢᠷᠠᠭᠤᠯᠬᠤ ᠪᠣᠳᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᢈᠦ ᠠᠷᠭ ᠠ ᢈᠡᠮᠵᠢᠶᠡᠨ ᠦ᠋

ᠲᠥᠯᠦᠪᠯᠡᢉᠡ ᠶ᠋ᠢ ᠪᠣᠯᠪᠠᠰᠤᠷᠠᠭᠤᠯᠵᠤ᠂ ᠵᠠᠰᠠᠭ ᠤ᠋ᠨ ᠭᠠᠵᠠᠷ ᠢ᠋ᠶᠠᠷ ᢈᠡᠯᠡᠯᠴᠡᢉᠦᠯᠵᠦ ᠪᠠᠲᠤᠯᠠᠭᠤᠯᠬᠤ;

᠕᠂᠓᠂᠓᠂ᠵᠡᠪᠰᠡᢉᠲᠦ ᢈᠦᠴᠦᠨ ᠦ᠋ ᠵᠡᠪᠰᠡᢉ᠂ ᠲᠧᢈᠨ᠋ᠢᢉ ᠢ᠋ ᠰᠢᠨ᠋ᠡᠴᠢᠯᠡᢈᠦ᠂ ᠰᠡᠷᢉᠦᢉᠡᠨ ᠰᠠᠶᠢᠵᠢᠷᠠᠭᠤᠯᠬᠤ ᠪᠣᠳᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᢈᠦ ᠳ᠋ᠦ ᠱᠠᠭᠠᠷᠳᠠᠭᠳᠠᠬᠤ

ᠵᠠᠷᠤᠳᠠᠯ ᠢ᠋ ᠵᠢᠯ ᠪᠦᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠠᠲᠤᠯᠠᠨ ᠬᠠᠮᠠᠭᠠᠯᠠᠬᠤ ᠲᠥᠰᠦᠪ ᠦ᠋ᠨ ᠲᠥᠰᠦᠯ ᠳ᠋ᠦ ᠲᠤᠰᠬᠠᠵᠤ᠂ ᠡᠷᢈᠡ ᠪᠦᢈᠦᠢ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠳ᠋ᠤ ᢈᠦᠷᢈᠡᢉᠦᠯᢈᠦ;

᠕᠂᠓᠂᠔᠂ᠭᠠᠳᠠᠭᠠᠳᠤ ᠶ᠋ᠢᠨ ᠤᠯᠤᠰ ᠣᠷᠤᠨ ᠨᠤᠭᠤᠳ ᠲᠠᠢ ᠪᠠᠲᠤᠯᠠᠨ ᠬᠠᠮᠠᠭᠠᠯᠠᠬᠤ ᠠᠵᠤ ᠦᠢᠯᠡᠳᠪᠣᠷᠢᠯᠡᠯ ᠢ᠋ ᢈᠦᢉᠵᠢᢉᠦᠯᢈᠦ᠂ ᠵᠡᠪᠰᠡᢉ᠂ ᠲᠧᢈᠨ᠋ᠢᢉ

ᢈᠡᠷᠡᢉᠰᠡᠯ ᠢ᠋ ᠰᠢᠨ᠋ᠡᠴᠢᠯᠡᢈᠦ᠂ ᠰᠡᠷᢉᠦᢉᠡᠨ ᠰᠠᠶᠢᠵᠢᠷᠠᠭᠤᠯᠬᠤ ᠴᠢᢉᠯᠡᠯ ᠢ᠋ᠶᠡᠷ ᠲᠥᠰᠦᠯ᠂ ᢈᠦᠲᠦᠯᠪᠣᠷᠢ ᠶ᠋ᠢ ᠬᠠᠮᠲᠤᠷᠠᠨ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᢈᠦ ᢉᠡᠷ ᠡ᠂ ᢈᠡᠯᠡᠯᠴᠡᢉᠡᠷ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠬᠤ᠃

᠕᠂᠔᠂ᠴᠡᠷᠢᢉ ᠦ᠋ᠨ ᠮᠡᠷᢉᠡᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠳᠡᢉᠡᠳᠦ ᠤᠳᠤᠷᠢᠳᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠵᠡᠪᠰᠡᢉ᠂ ᠲᠧᢈᠨ᠋ᠢᢉ ᠢ᠋ ᠰᠢᠨ᠋ᠡᠴᠢᠯᠡᢈᠦ᠂ ᠰᠡᠷᢉᠦᢉᠡᠨ ᠰᠠᠶᠢᠵᠢᠷᠠᠭᠤᠯᠬᠤ ᠪᠣᠳᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ

ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᠯᠲᠡ ᠶ᠋ᠢ ᠬᠠᠩᠭᠠᠬᠤ ᢈᠦᠷᠢᠶᠡᠨ ᠳ᠋ᠦ ᠳᠠᠷᠠᠭᠠᢈᠢ ᠠᠷᠭ ᠠ ᢈᠡᠮᠵᠢᠶ ᠡ ᠶ᠋ᠢ ᠠᠪᠴᠤ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᠦᠨ ᠡ:

᠕᠂᠔᠂᠑᠂ᠵᠡᠪᠰᠡᢉᠲᠦ ᢈᠦᠴᠦᠨ ᠦ᠋ ᠵᠡᠪᠰᠡᢉ᠂ ᠲᠧᢈᠨ᠋ᠢᢉ ᠢ᠋ ᠰᠢᠨ᠋ᠡᠴᠢᠯᠡᢈᠦ᠂ ᠰᠡᠷᢉᠦᢉᠡᠨ ᠰᠠᠶᠢᠵᠢᠷᠠᠭᠤᠯᠬᠤ ᠪᠣᠳᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᠯᠲᠡ ᠶ᠋ᠢ ᠬᠠᠩᠭᠠᠬᠤ;

᠕᠂᠔᠂᠒᠂ᠵᠡᠪᠰᠡᢉᠲᠦ ᢈᠦᠴᠦᠨ ᠦ᠋ ᠵᠡᠪᠰᠡᢉ᠂ ᠲᠧᢈᠨ᠋ᠢᢉ ᠢ᠋ ᠰᠢᠨ᠋ᠡᠴᠢᠯᠡᢈᠦ᠂ ᠰᠡᠷᢉᠦᢉᠡᠨ ᠰᠠᠶᠢᠵᠢᠷᠠᠭᠤᠯᠬᠤ ᠪᠣᠳᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᢈᠦ ᠳ᠋ᠦ ᠱᠠᠭᠠᠷᠳᠠᠯᠭ ᠠ ᠲᠠᠢ

ᠠᠷᠭ ᠠ ᢈᠡᠮᠵᠢᠶᠡᠨ ᠦ᠋ ᠰᠠᠨ᠋ᠠᠯ᠂ ᠬᠣᠯᠪᠣᠭᠳᠠᠬᠤ ᠲᠣᠭᠠᠴᠠᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠪᠣᠯᠪᠠᠰᠤᠷᠠᠭᠤᠯᠵᠤ᠂ ᠪᠠᠲᠤᠯᠠᠨ ᠬᠠᠮᠠᠭᠠᠯᠠᠬᠤ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ ᠡᠷᢈᠢᠯᠡᢉᠰᠡᠨ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠠᢈᠢᠷᠭᠠᠨ ᠤ᠋ ᠲᠥᠪ

ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠳ᠋ᠤ ᢈᠦᠷᢈᠡᢉᠦᠯᢈᠦ᠃

---oOo---

Төрийн мэдээлэл · 2024 · № 9 (1305)564–575-р хуудас