Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 8
(1304)
— 519 —

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

2024 оны 01 дүгээр Улаанбаатар

сарын 17-ны өдөр хот

ЭРҮҮГИЙН ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ
ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ
ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд

доор дурдсан агуулгатай дараах хэсэг нэмсүгэй:

1/2.2 дугаар зүйлийн 10-12 дахь хэсэг:

“10.Энэ хуулийн 31.4 дүгээр зүйлд заасан үндэслэлээр сэжигтнийг

баривчлах тухай прокурорын саналыг уг хэрэг гарсан газрын харьяалах шүүх хянан шийдвэрлэнэ.

11.Энэ хуулийн 31.5 дугаар зүйлд заасны дагуу сэжигтнийг

хойшлуулшгүйгээр баривчилсан тухай мөрдөгчийн шийдвэрийг уг хэрэг гарсан газрын харьяалах шүүх, хэрэв баривчлагдсан сэжигтнийг 24 цагийн дотор уг хэрэг гарсан газрын харьяалах шүүхэд хүргэх боломжгүй бол баривчлах ажиллагаа явагдсан газрын шүүх хянан шийдвэрлэнэ.

12.Монгол Улсын хилийн гадна үйлдэгдсэн, гэмт хэрэг үйлдэгдсэн

газрыг тогтоох боломжгүй, Монгол Улсын нутаг дэвсгэрт хамаарах хилийн чанадад байгаа Дипломат төлөөлөгчийн газрын эзэмшил нутаг, усан, агаарын орон зайд байгаа Монгол Улсын усан онгоц, агаарын хөлөгт гарсан гэмт хэргийн сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлтэй баривчлах, эсхүл яллагдагчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай прокурорын саналыг тухайн хэрэгт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулж байгаа газрын харьяалах шүүх хянан шийдвэрлэнэ.”

2/3.1 дүгээр зүйлийн 5, 6 дахь хэсэг:

“5.Шүүх энэ хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 1.5 дахь

заалт, 31.5 дугаар зүйлд заасан асуудлыг хянан шийдвэрлэх ажиллагааг хуанлийн өдөр бүр шөнийн цагаас бусад цагт тасралтгүй хэрэгжүүлнэ.

6.Энэ зүйлийн 5 дахь хэсэгт заасан асуудлыг хянан шийдвэрлэх

шүүгчийг тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс тогтоосон журмын дагуу томилно.”

3/5.2 дугаар зүйлийн 8 дахь хэсэг:

“8.Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчид өмгөөлөгч томилж, хэрэг хянан

шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах журмыг Монголын Өмгөөлөгчдийн

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

Холбооны саналыг харгалзан хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.”

4/14.10 дугаар зүйлийн 6-12 дахь хэсэг:

“6.Мөрдөгч яллагдагчийг цагдан хорих хугацааг сунгах тухай

саналаа хугацаа дуусахаас 7-оос доошгүй хоногийн өмнө прокурорт хүргүүлнэ.

7.Прокурор мөрдөгчийн саналыг үндэслэлтэй гэж үзвэл цагдан

хорих хугацааг сунгах тухай саналаа даруй шүүхэд хүргүүлнэ.

8.Шүүх цагдан хорих хугацааг сунгах тухай прокурорын саналыг

хугацаа дуусахаас 4-өөс доошгүй хоногийн өмнө хянан хэлэлцэж, цагдан хорих хугацааг сунгах, эсхүл сунгахыг татгалзах тухай шийдвэр гаргана.

9.Энэ зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан яллагдагчийн цагдан хорих

хугацааг баривчилсан өдрөөс, эсхүл яллагдагчийг цагдан хорьсон өдрөөс эхлэн прокурор хэргийг шүүхэд шилжүүлэх хүртэл тоолно.

10.Шүүгч баривчилсан, цагдан хорьсон цагийг захирамждаа

заана.

11.Эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх явцад прокурор,

оролцогчийн гаргасан саналыг харгалзан шүүх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцүүлэн шүүгдэгчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч болно.

12.Эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх явцад шүүгдэгчийг

цагдан хорьсон хугацаа нь энэ зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан хугацаанд хамаарахгүй.”

5/17.2 дугаар зүйлийн 5-11 дэх хэсэг:

“5.Гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргээ

хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан боловч өмгөөлөгч авахаас татгалзсан яллагдагчид өмгөөлөгч томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах журмыг Монголын Өмгөөлөгчдийн Холбооны саналыг харгалзан хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

6.Прокурор, мөрдөгч яллагдагчид энэ хуулийн Долдугаар бүлэгт

заасан эрх, үүргээс гадна дараах эрхийг тусгайлан танилцуулна:

6.1.тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан эрүүгийн

хариуцлагын төрөл, хэмжээний талаар мэдээлэл авах;

6.2.прокурорын санал болгосон эрүүгийн хариуцлагын

төрөл, хэмжээг хүлээн зөвшөөрөх, эсхүл татгалзах;

6.3.эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар

өөрийн саналыг илэрхийлэх;

6.4.шүүх шийдвэр гаргахаар зөвлөлдөх тасалгаанд

орохоос өмнө хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээс татгалзах.

7.Прокурор хохирогчид энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан

шийдвэрийг мэдэгдэж, хохирол нөхөн төлөх талаар яллагдагчийн гаргасан санал болон энэ хуулийн Наймдугаар бүлэгт заасан эрх, үүргийг тусгайлан танилцуулна.

8.Хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн яллагдагч зарим хэргээ хүлээн

зөвшөөрөөгүй бол түүнд холбогдох хэргийг бүхэлд нь ердийн журмаар хянан шийдвэрлэнэ.

9.Нэг, эсхүл хэд хэдэн гэмт хэрэг хамтран үйлдсэн яллагдагч

нарын зарим нь гэм буруугаа бүрэн, эсхүл хэсэгчлэн хүлээн зөвшөөрөөгүй бол тухайн яллагдагч нарт холбогдох хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлэнэ.

10.Гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийг нотлоход дэмжлэг

үзүүлсэн хүнд холбогдох хэргийг бусад яллагдагч нарт холбогдох хэргээс тусгаарласан бол түүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж болно.

11.Эрүүгийн хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлэсэн нь

мөрдөн шалгах ажиллагааны явцад гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн хүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг журамлан ял оногдуулахад саад болохгүй.”

6/17.3 дугаар зүйлийн 5-9 дэх хэсэг:

“5.Яллагдагчийн хүлээн зөвшөөрсөн прокурорын саналд энэ

зүйлийн 3 дахь хэсэгт зааснаас гадна дараах нөхцөл байдлыг тусгаж, хэрэгт хавсаргана:

5.1.эрүүгийн хариуцлагын талаар прокурорын санал

танилцуулсан он, сар, өдөр, газар;

5.2.хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан албан

тушаалтны эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, албан тушаал;

5.3.яллагдагч, түүний хууль ёсны төлөөлөгч,

өмгөөлөгчийн талаарх мэдээлэл;

5.4.гэмт хэрэг үйлдсэн он, сар, өдөр, газар, хэргийн товч

агуулга;

5.5.гэмт хэргийн үндсэн шинж; 5.6.гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээ, хор

уршгийн шинж чанар;

5.7.яллагдагчийн хохирол нөхөн төлсөн, эсхүл хохирол

нөхөн төлөхөө бодитой илэрхийлсэн байдал;

5.8.яллагдагчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд

харгалзан үзэх хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал;

5.9.яллагдагчийн биеийн байцаалт;

5.10.яллагдагч хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн бол түүний

үйлдэл тус бүрд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээ;

5.11.Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан

журмын дагуу ял нэгтгэснээр яллагдагчийн нийт эдлэх ялын төрөл, хэмжээ;

5.12.Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлд заасны дагуу

хураалгах хөрөнгө, орлого.

6.Прокурор яллагдагчийн гэм буруу, түүнд хүлээлгэх эрүүгийн

хариуцлагын талаар яллагдагчийн хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурж баталгаажуулсан саналыг яллах дүгнэлтийн хавсралтад тусгаж, хэргийг 7 хоногийн дотор шүүхэд шилжүүлнэ.

7.Прокурорын яллах дүгнэлтийн хавсралтад дараах зүйлийг

тусгана:

7.1.яллагдагчтай хийсэн тохиролцооны агуулга; 7.2.яллагдагчид авсан таслан сэргийлэх арга хэмжээ;

7.3.гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг яллагдагч

нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байдал;

7.4.мөрдөн шалгах ажиллагаанд гарсан зардлын тооцоо; 7.5.хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн хөрөнгө, эд

мөрийн баримт, тэдгээрийн байгаа газар;

7.6.прокурорын яллагдагчтай хийсэн тохиролцоог батлах

хүсэлт.

8.Прокурор яллах дүгнэлтийн хувийг яллагдагчид гардуулж,

хавтаст хэргийг харьяалах шүүхэд шилжүүлсэн тухай яллагдагч, хохирогч, эсхүл тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчид мэдэгдэнэ.

9.Прокуророос эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлсний дараа

оролцогч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой санал, хүсэлтээ харьяалах шүүхэд гаргана.”

2 дугаар зүйл.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн

14.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 18.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн “1 сар” гэсний дараа “хүртэл” гэж, 14.10 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн “17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг/Хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хулгайлах/,” гэсний дараа “17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэг/Хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар залилах/,” гэж, 15.8 дугаар зүйлийн 5.1 дэх заалтын “шийдвэрийг өөрчлөх” гэсний дараа “, хүчингүй болгох” гэж, 16.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “дуу-дүрсний бичлэг,” гэсний дараа “эрх бүхий байгууллагын цахим мэдээллийн сангаас цахим гарын үсгээр баталгаажуулж авсан лавлагаа, тодорхойлолт,” гэж, 16.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Хохирогч,” гэсний дараа “гэрч,” гэж, мөн хэсгийн “иргэний хариуцагч,” гэсний дараа “сэжигтэн,” гэж, 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн “шийдвэрлэнэ.” гэсний дараа “Энэ шийдвэрт прокурор, оролцогч гомдол, эсэргүүцэл гаргахгүй.” гэж тус тус нэмсүгэй.

3 дугаар зүйл.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн

дараах зүйл, хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

1/14.9 дүгээр зүйл:

“14.9 дүгээр зүйл.Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ

1.Шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар

заасан гэмт хэргийн яллагдагчид дараах үндэслэлээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч болно:

1.1.эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас

оргон зайлахыг завдсан, эсхүл оргон зайлсан;

1.2.шүүгч, прокурор, мөрдөгч, хохирогч, гэрч, шинжээч,

гэмт хэрэг хамтран үйлдсэн хүнийг дарамталсан, эсхүл сүрдүүлсэн, эсхүл нөлөөлсөн, эсхүл тэдгээрийн амь нас, эрүүл мэндэд аюул учруулах үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа;

1.3.хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол

учруулах, эсхүл оргон зайлах, эсхүл хэргийн ул мөр, эд мөрийн баримт,

нотлох баримтыг устгах, өөрчлөх, зөөвөрлөх, нуун далдлах, үрэгдүүлэх, хуурамчаар үйлдэх, гэмт хэрэг үйлдэх, гэмт хэргээ төгсгөх үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа;

1.4.урьд нь авсан таслан сэргийлэх арга хэмжээг

зөрчсөн, шүүх, прокурорын мэдэгдэх хуудсаар дуудахад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг

найман жил, түүнээс дээш хугацаагаар оногдуулахаар заасан гэмт хэргийн яллагдагчид дараах үндэслэлийн аль нэг нь тогтоогдвол цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч болно:

2.1.энэ хуулийн 31.5 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.3-т заасан

нөхцөл;

2.2.эд хөрөнгө, бусад нөхцөл байдлын улмаас

эрхшээлдээ байгаа насанд хүрээгүй хүний эсрэг, эсхүл амь нас, эрүүл мэнд, бусад шалтгааны улмаас өөрийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалах чадваргүй хүний эсрэг гэмт хэрэг үйлдсэн;

2.3.зохион байгуулалттай гэмт бүлгийн үйлдсэн гэмт

хэрэгт хамтран оролцсон;

2.4.Монгол Улсад оршин суух газрын хаяг тодорхойгүй,

эрхэлсэн ажилгүйн улмаас түүнийг мэдэгдэх хуудсаар дуудах боломжгүй;

2.5.Монгол Улсад байнга оршин суудаггүй.

3.Яллагдагч өөрийн амь нас, эрүүл мэндэд аюул учруулах,

эсхүл түүний амь нас, эрүүл мэндэд аюул учирч болох үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа бол прокурорын гаргасан саналыг үндэслэн шүүх яллагдагчийн аюулгүй байдлыг хангах зорилгоор түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч болно.

4.Хорих ял эдэлж байгаа ялтныг яллагдагчаар татаж мөрдөн

шалгах ажиллагаа явуулахад прокурорын саналыг үндэслэн шүүх түүнийг мөрдөн шалгах ажиллагаа явуулах нутаг дэвсгэрийн цагдан хорих байранд шилжүүлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч болно.

5.Энэ зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу цагдан хорих таслан

сэргийлэх арга хэмжээ авсан бол энэ хуулийн 14.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хугацааг баримтална.”

2/14.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэг:

“2.Шүүх энэ хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан

үндэслэл арилаагүй гэж үзвэл яллагдагчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг тухай бүр 1 сар хүртэл хугацаагаар сунгах ба яллагдагчийг цагдан хорих нийт хугацаа Эрүүгийн хуульд хорих ялын дээд хэмжээг таван жил хүртэл хугацаагаар оногдуулахаар заасан гэмт хэрэгт 6 сараас, Эрүүгийн хуульд хорих ялын дээд хэмжээг таван жилээс дээш хугацаагаар оногдуулахаар заасан гэмт хэрэгт 12 сараас, Эрүүгийн хуульд хорих ялын доод хэмжээг найман жил, түүнээс дээш хугацаагаар оногдуулахаар заасан гэмт хэрэгт 18 сараас хэтэрч болохгүй.”

3/17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэг:

“7.Энэ зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу гаргасан шүүхийн

шийдвэрт прокурор, оролцогч гагцхүү энэ хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр давж заалдах журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болно.”

4/31.5 дугаар зүйл:

“31.5 дугаар зүйл.Сэжигтнийг хойшлуулшгүйгээр баривчлах

1.Эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар

заасан гэмт хэрэгт холбогдуулан сэжигтнийг дараах үндэслэлээр хойшлуулшгүйгээр баривчилж болно:

1.1.гэмт хэрэг үйлдэж байх үед, эсхүл үйлдсэн дор нь,

эсхүл гэмт хэрэг үйлдсэн газраас зугтах үед барьсан;

1.2.гэмт хэрэг үйлдсэн даруй гэрч, хохирогч шууд заасан;

1.3.хэргийн газарт болон тухайн хүний хувцас, бие, орон

байр, эд зүйл, тээврийн хэрэгсэлд ул мөр илэрсэн.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заагаагүй

гэмт хэрэгт холбогдуулан сэжигтнийг энэ зүйлийн 1 дэх хэсэгт зааснаас гадна дараах үндэслэлийн аль нэг нь тогтоогдвол хойшлуулшгүйгээр баривчилж болно:

2.1.хэн болох нь тогтоогдоогүй;

2.2.Монгол Улсад оршин суух газрын хаяг тодорхойгүй,

эрхэлсэн ажилгүйн улмаас түүнийг мэдэгдэх хуудсаар дуудах боломжгүй;

2.3.Монгол Улсад байнга оршин суудаггүй.

3.Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүнд гэмт хэрэг

үйлдэгдсэн даруй энэ зүйлийн 1 дэх хэсэгт зааснаас бусад үндэслэл бүхий сэжиг тогтоогдвол сэжигтнийг энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан аль нэг үндэслэлээр хойшлуулшгүйгээр баривчилж болно.

4.Мөрдөгч сэжигтнийг хойшлуулшгүйгээр баривчилсан даруй

прокурорт мэдэгдэж, прокурор баривчлах ажиллагаа хуульд нийцсэн эсэхийг хянаж дараах шийдвэрийн аль нэгийг гаргана:

4.1.мөрдөгчийн шийдвэрийг баталж, шүүхэд даруй

хүргүүлэх;

4.2.мөрдөгчийн шийдвэрийг үндэслэлгүй, эсхүл

үргэлжлүүлэн баривчлах шаардлагагүй гэж үзвэл батлахаас татгалзаж, тэмдэглэл үйлдэх.

5.Үндэслэлгүйгээр баривчлагдсан сэжигтнийг прокурор даруй

суллана.

6.Мөрдөгч энэ хуулийн 30.17 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан

үндэслэлтэй бол хойшлуулшгүйгээр баривчилсан сэжигтэнд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах саналаа сэжигтнийг баривчилснаас хойш прокурорт даруй хүргүүлнэ.

7.Прокурор мөрдөгчийн саналыг үндэслэлтэй гэж үзвэл саналыг

хүлээн авснаас хойш 6 цагийн дотор баривчилсан сэжигтэнд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах эсэхийг шийдвэрлэнэ.

8.Прокурор сэжигтнийг баривчилсан шийдвэрийг хүчинтэйд

тооцуулах, тодорхой үйл ажиллагаа явуулах, албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлэх, хязгаарлалт тогтоох, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай саналаа баривчлах хугацаа дуусахаас 24 цагийн өмнө шүүхэд хүргүүлнэ.

9.Шүүх энэ зүйлийн 8 дахь хэсэгт заасан прокурорын саналыг

хүлээн авснаас хойш даруй, эсхүл 24 цагийн дотор шүүхийн хэлэлцүүлгийг товлон явуулж, прокурорын саналыг үндэслэн баривчлах ажиллагааг хүчинтэйд тооцох, яллагдагчид таслан сэргийлэх арга хэмжээ авах эсэхийг хянан шийдвэрлэнэ.

10.Прокурор, эсхүл баривчлах байрны даргын шийдвэрээр

суллагдсан сэжигтэн, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч уг хэрэг гарсан газрын харьяалах шүүхэд баривчлах ажиллагааны талаар сэжигтнийг суллагдсанаас хойш 10 хоногийн дотор гомдол гаргаж болно. Прокурор гомдолд холбогдох материалыг харьяалах шүүхэд даруй хүргүүлнэ.

11.Шүүх энэ зүйлийн 10 дахь хэсэгт заасан гомдлыг хүлээн

авснаас хойш 14 хоногийн дотор энэ хуульд заасан нийтлэг журмын дагуу шүүхийн хэлэлцүүлгийг товлон явуулж, баривчлах ажиллагааг хүчинтэйд тооцох эсэхийг хянан шийдвэрлэнэ. Энэ шийдвэрт гомдол гаргахгүй.

12.Энэ зүйлийн 10 дахь хэсэгт заасны дагуу суллагдсан хүн

гомдол гаргаагүй бол холбогдох шийдвэрийг 30 хоногийн дотор харьяалах шүүхэд хүргүүлнэ.”

5/31.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг:

“1.Мөрдөгч сэжигтнийг баривчлах үед түүнийг ямар хэрэгт

холбогдуулан баривчилж байгаа талаар мэдэгдэж, энэ хуулийн 1.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан эрхийг сануулна.”

6/31.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг:

“1.Сэжигтэнд баривчлах тухай шүүхийн шийдвэрийг танилцуулсан,

эсхүл хойшлуулшгүйгээр баривчилсан тохиолдолд энэ хуулийн 31.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг танилцуулсан үеэс баривчилсан хугацааг тоолох бөгөөд сэжигтнийг мөрдөн шалгах байгууллагад хүргэх, зайлшгүй эмнэлгийн туслалцаа үзүүлэх, эрүүлжүүлэх, өмгөөлөгчтэй ганцаарчлан уулзахад зарцуулсан хугацааг энэ хуулийн 31.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан хугацаанд оруулан тооцохгүй. Өмгөөлөгчтэй ганцаарчлан уулзах хугацаа 1 цагаас илүүгүй байна.”

4 дүгээр зүйл.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.8

дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 31.8 дугаар зүйлийн 1.2 дахь заалтын “шүүхийн зөвшөөрөлгүй” гэснийг “хойшлуулшгүйгээр” гэж, 31.12 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Шүүхийн зөвшөөрөлгүй” гэснийг “Хойшлуулшгүйгээр” гэж, 26.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн “20.7” гэснийг “20.7 дугаар зүйлийн 4 дэх хэсэг” гэж, “20.8” гэснийг “20.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэг” гэж, “20.10” гэснийг “20.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэг” гэж тус тус өөрчилсүгэй.

5 дугаар зүйл.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн

6.1 дүгээр зүйлийн 1.1 дэх заалтын “14.5 /Иргэн сонгуулийн эрхээ эдлэх, сонгуулийн хорооны ажилд саад хийх/, 14.6 /Сонгууль, ард нийтийн санал асуулгад илүү санал өгөх/, 14.7 /Сонгууль, ард нийтийн санал асуулгад хууль бусаар нөлөөлөх, санал хураалтын дүнг буруу гаргах/, 14.8 /Cонгуулийн үеэр илт худал мэдээлэл тараах/,” гэснийг, 26.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн “17.1 дүгээр зүйлийн 2, 3 дахь хэсэг/Хулгайлах/, 17.12 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэг/Мал хулгайлах/,” гэснийг, мөн хэсгийн “20.9/Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг завших/,” гэснийг, мөн хэсгийн “дугаар зүйл” гэснийг тус тус хассугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР

Moehgo& Folo_ oa HeolI

᠒᠐᠒᠔ ᠣᠨ ᠤ ᠐᠑ ᠳ᠋ᠤᢉᠡᠷ ᠰᠠᠷ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠑᠗᠆ ᠤ ᠡᠳᠦᠷ ᠤᠯᠠᠭᠠᠨᠪᠠᠭᠠᠲᠤᠷ ᠬᠣᠲᠠ

ᠡᠷᠡᢉᠦᠦ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠡᠷᠡᢉ ᢈᠢᠨᠠᠨ ᠰᠢᠢᠳᠪᠦᠷᠢᠯᠡᢈᠦ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠳ᠋ᠤ

ᠨᠡᠮᠡᠯᠲᠡ᠂ ᠥᢉᠡᠷᠡᠴᠢᠯᠡᠯᠲᠡ ᠣᠷᠤᠭᠤᠯᠬᠤ ᠲᠤᠬᠠᠢ

᠑ ᠳ᠋ᠦᢉᠡᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ᠡᠷᠡᢉᠦᠦ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠡᠷᠡᢉ ᢈᠢᠨᠠᠨ ᠰᠢᠢᠳᠪᠦᠷᠢᠯᠡᢈᠦ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠳ᠋ᠤ ᠳᠣᠣᠷ ᠠ ᠳᠤᠷᠠᠳᠤᠭᠰᠠᠨ ᠠᠭᠤᠯᠭ ᠠ ᠲᠠᠢ ᠳᠠᠷᠠᠭᠠᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ ᠨᠡᠮᠡᠰᠦᢉᠡᠢ:

᠑/᠒᠂᠒ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠑᠐᠆᠑᠒ ᠳ᠋ᠠᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ:

«᠑᠐᠂ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠓᠑᠂᠔ ᠳ᠋ᠦᢉᠡᠷ ᠵᠦᠢᠯ ᠳ᠋ᠦ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠦᠨᠳᠦᠰᠦᠯᠡᠯ ᠢ᠋ᠶᠡᠷ ᠰᠡᠵᠢᢉᠲᠡᠨ ᠢ᠋ ᠪᠠᠷᠢᠪᠴᠢᠯᠠᠬᠤ ᠲᠤᠬᠠᠢ ᠫᠷᠤᠻᠦ᠋ᠷᠤᠷ ᠤ᠋ᠨ ᠰᠠᠨᠠᠯ ᠢ᠋ ᠤᠭ ᢈᠡᠷᠡᢉ

ᠭᠠᠷᠤᠭᠰᠠᠨ ᠭᠠᠵᠠᠷ ᠤ᠋ᠨ ᠬᠠᠷᠢᠶᠠᠯᠠᠬᠤ ᠰᠢᢉᠦᢈᠦ ᢈᠢᠨᠠᠨ ᠰᠢᠢᠳᠪᠦᠷᠢᠯᠡᠨ ᠡ᠃

᠑᠑᠂ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠓᠑᠂᠕ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠢᠯ ᠳ᠋ᠦ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠤ ᠳᠠᠭᠠᠭᠤ ᠰᠡᠵᠢᢉᠲᠡᠨ ᠢ᠋ ᠬᠣᠶᠢᠰᠢᠯᠠᠭᠤᠯᠤᠰᠢ ᠦᢉᠡᠢ ᠪᠠᠷ ᠪᠠᠷᠢᠪᠴᠢᠯᠠᠭᠰᠠᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠮᠥᠷᠳᠡᢉᠴᠢ ᠶ᠋ᠢᠨ

ᠰᠢᠢᠳᠪᠦᠷᠢ ᠶ᠋ᠢ ᠤᠭ ᢈᠡᠷᠡᢉ ᠭᠠᠷᠤᠭᠰᠠᠨ ᠭᠠᠵᠠᠷ ᠤ᠋ᠨ ᠬᠠᠷᠢᠶᠠᠯᠠᠬᠤ ᠰᠢᢉᠦᢈᠦ᠂ ᢈᠡᠷᠪᠡ ᠪᠠᠷᠢᠪᠴᠢᠯᠠᠭᠳᠠᠭᠰᠠᠨ ᠰᠡᠵᠢᢉᠲᠡᠨ ᠢ᠋ ᠒᠔ ᠴᠠᠭ ᠤ᠋ᠨ ᠳᠣᠲᠤᠷ ᠠ ᠤᠭ ᢈᠡᠷᠡᢉ ᠭᠠᠷᠤᠭᠰᠠᠨ

ᠭᠠᠵᠠᠷ ᠤ᠋ᠨ ᠬᠠᠷᠢᠶᠠᠯᠠᠬᠤ ᠰᠢᢉᠦᢈᠦ ᠳ᠋ᠦ ᢈᠦᠷᢈᠡᢈᠦ ᠪᠦᠯᠤᠮᠵᠢ ᠦᢉᠡᠢ ᠪᠦᠯ ᠪᠠᠷᠢᠪᠴᠢᠯᠠᠬᠤ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭ ᠠ ᠶᠠᠪᠦᠭᠳᠠᠭᠰᠠᠨ ᠭᠠᠵᠠᠷ ᠤ᠋ᠨ ᠰᠢᢉᠦᢈᠦ ᢈᠢᠨᠠᠨ ᠰᠢᠢᠳᠪᠦᠷᠢᠯᠡᠨ ᠡ᠃

᠑᠒᠂ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᢈᠢᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠭᠠᠳᠠᠨ ᠠ ᠦᠢᠯᠡᠳᠦᢉᠳᠡᢉᠰᠡᠨ᠂ ᢉᠡᠮᠲᠦ ᢈᠡᠷᠡᢉ ᠦᠢᠯᠡᠳᠦᢉᠳᠡᢉᠰᠡᠨ ᠭᠠᠵᠠᠷ ᠢ᠋ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠬᠤ ᠪᠦᠯᠤᠮᠵᠢ ᠦᢉᠡᠢ᠂ ᠮᠣᠩᠭᠣᠯ

ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠨᠤᠲᠤᠭ ᠳᠡᠪᠢᠰᢈᠡᠷ ᠲᠦ ᠬᠠᠮᠢᠶᠠᠷᠬᠤ ᢈᠢᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠴᠢᠨᠠᠳᠤ ᠳ᠋ᠤ ᠪᠠᠶᠢᠭ ᠠ ᠳ᠋ᠢᠫᠯᠣᠮᠠᠲ ᠲᠥᠯᠦᢉᠡᠯᠡᢉᠴᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠭᠠᠵᠠᠷ ᠤ᠋ᠨ ᠡᠵᠡᠮᠰᠢᠯ ᠨᠤᠲᠤᠭ᠂ ᠤᠰᠤᠨ᠂ ᠠᠭᠠᠷ ᠤ᠋ᠨ

ᠣᠷᠤᠨ ᠵᠠᠢ ᠳ᠋ᠤ ᠪᠠᠶᠢᠭ ᠠ ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠤᠰᠤᠨ ᠣᠩᠭᠤᠴᠠ᠂ ᠠᠭᠠᠷ ᠤ᠋ᠨ ᢈᠦᠯᢉᠡ ᠳ᠋ᠦ ᠭᠠᠷᠤᠭᠰᠠᠨ ᢉᠡᠮᠲᠦ ᢈᠡᠷᠡᢉ ᠦ᠋ᠨ ᠰᠡᠵᠢᢉᠲᠡᠨ ᠢ᠋ ᠰᠢᢉᠦᢈᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠥᠪᠰᠢᠶᠡᠷᠡᠯ ᠲᠡᠢ

ᠪᠠᠷᠢᠪᠴᠢᠯᠠᠬᠤ᠂ ᠡᠰᠡᢈᠦᠯ ᠡ ᠶᠠᠯᠠᠯᠠᠭᠳᠠᠭᠴᠢ ᠳ᠋ᠤ ᠴᠠᠭᠳᠠᠨ ᠬᠣᠷᠢᠬᠤ ᠲᠠᠰᠤᠯᠤᠨ ᠰᠡᠷᢉᠡᠶᠢᠯᠡᢈᠦ ᠠᠷᠭ ᠠ ᢈᠡᠮᠵᠢᠶ ᠡ ᠠᠪᠬᠤ ᠲᠤᠬᠠᠢ ᠫᠷᠣᠻᠦ᠋ᠷᠣᠷ ᠤ᠋ᠨ ᠰᠠᠨᠠᠯ ᠢ᠋ ᠲᠤᠬᠠᠢ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠡᠷᠡᢉ ᠲᠦ

ᢈᠡᠷᠡᢉ ᠪᠦᠷᠢᠳᢉᠡᠯᠳᠠ᠂ ᠮᠥᠷᠳᠡᠨ ᠪᠠᠶᠢᠴᠠᠭᠠᠯᠲᠠ ᠶᠠᠪᠦᠭᠤᠯᠵᠤ ᠪᠠᠶᠢᠭ ᠠ ᠭᠠᠵᠠᠷ ᠤ᠋ᠨ ᠬᠠᠷᠢᠶᠠᠯᠠᠬᠤ ᠰᠢᢉᠦᢈᠦ ᢈᠢᠨᠠᠨ ᠰᠢᠢᠳᠪᠦᠷᠢᠯᠡᠨ ᠡ᠃»

᠒/᠓᠂᠑ ᠳ᠋ᠦᢉᠡᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠕᠂ ᠖ ᠳ᠋ᠠᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ:

«᠕᠂ᠰᠢᢉᠦᢈᠦ ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠑᠔᠂᠑ ᠳ᠋ᠦᢉᠡᠷ ᠵᠦᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠑ ᠳ᠋ᠡᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ ᠦ᠋ᠨ ᠑᠂᠓᠂ ᠑᠂᠕ ᠳ᠋ᠠᢈᠢ ᠵᠢᠭᠠᠯᠲᠠ᠂ ᠓᠑᠂᠕ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠳ᠋ᠦ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ ᠢ᠋

ᢈᠢᠨᠠᠨ ᠰᠢᠢᠳᠪᠦᠷᠢᠯᠡᢈᠦ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠬᠤᠧᠠᠩᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠡᠳᠦᠷ ᠪᠦᠷᠢ ᠰᠥᠨᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠴᠠᠭ ᠡᠴᠠ ᠪᠦᠰᠤᠳ ᠴᠠᠭ ᠲᠤ ᠲᠠᠰᠤᠷᠠᠯᠲᠠ ᠦᢉᠡᠢ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᠦᠨ ᠡ᠃

᠖᠂ᠡᠨᠡ ᠵᠦᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠕ ᠳ᠋ᠠᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ ᠲᠦ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ ᠢ᠋ ᢈᠢᠨᠠᠨ ᠰᠢᠢᠳᠪᠦᠷᠢᠯᠡᢈᠦ ᠰᠢᢉᠦᢉᠴᠢ ᠶ᠋ᠢ ᠲᠤᠬᠠᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠰᠢᢉᠦᢈᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠰᠢᢉᠦᢉᠴᠢᠳ ᠦ᠋ᠨ ᠵᠥᠪᠯᠡᢉᠡᠨ ᠡᠴᠡ

ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠭᠰᠠᠨ ᠵᠢᠷᠤᠮ ᠤ᠋ᠨ ᠳᠠᠭᠠᠭᠤ ᠲᠣᠮᠢᠯᠠᠨ ᠠ᠃»

᠓/᠕᠂᠒ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠘ ᠳ᠋ᠠᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ:

«᠘᠂ᠰᠡᠵᠢᢉᠲᠡᠨ᠂ ᠶᠠᠯᠠᠯᠠᠭᠳᠠᠭᠴᠢ᠂ ᠰᠢᢉᠦᢉᠳᠡᢉᠴᠢ ᠳ᠋ᠦ ᠥᠮᠦᢉᠡᠯᠡᢉᠴᠢ ᠲᠣᠮᠢᠯᠠᠵᠤ᠂ ᢈᠡᠷᠡᢉ ᢈᠢᠨᠠᠨ ᠰᠢᠢᠳᠪᠦᠷᠢᠯᠡᢈᠦ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠠᠨ ᠳ᠋ᠤ ᠣᠷᠤᠯᠴᠠᠭᠤᠯᠬᠤ ᠵᠢᠷᠤᠮ ᠢ᠋

ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠤ᠋ᠨ ᠥᠮᠦᢉᠡᠯᠡᢉᠴᠢᠳ ᠦ᠋ᠨ ᠬᠣᠯᠪᠦᠭᠠᠨ ᠤ ᠰᠠᠨᠠᠯ ᠢ᠋ ᠬᠠᠷᠠᠭᠠᠯᠵᠠᠨ ᠬᠠᠤᠯᠢ ᠵᠦᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ ᠡᠷᢈᠢᠯᠡᢉᠰᠡᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠤ᠋ᠨ ᠭᠠᠵᠠᠷ ᠤ᠋ᠨ ᢉᠡᠰᠢᢉᠦᠨ ᠪᠠᠲᠤᠯᠠᠨ ᠠ᠃»

᠔/᠑᠔᠂᠑᠐ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠖᠆᠑᠒ ᠳ᠋ᠠᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ:

«᠖᠂ᠮᠥᠷᠳᠡᢉᠴᠢ ᠶᠠᠯᠠᠯᠠᠭᠳᠠᠭᠴᠢ ᠶ᠋ᠢ ᠴᠠᠭᠳᠠᠨ ᠬᠣᠷᠢᠬᠤ ᠬᠤᠭᠤᠴᠠᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠰᠤᠩᠭᠠᠬᠤ ᠲᠤᠬᠠᠢ ᠰᠠᠨᠠᠯ ᠢ᠋ᠶᠠᠨ ᠬᠤᠭᠤᠴᠠᠭ ᠠ ᠳᠠᠭᠤᠰᠬᠤ ᠡᠴᠠ ᠗᠆ ᠡᠴᠠ

ᠳᠣᠭᠤᠭᠰᠢ ᠦᢉᠡᠢ ᠬᠣᠨᠤᠭ ᠤ᠋ᠨ ᠡᠮᠦᠨ ᠡ ᠫᠷᠤᠻᠦ᠋ᠷᠤᠷ ᠲᠤ ᢈᠦᠷᢈᠡᢉᠦᠯᠦᠨ ᠡ᠃

᠗᠂ᠫᠷᠣᠻᠦ᠋ᠷᠣᠷ ᠮᠥᠷᠳᠡᢉᠴᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠰᠠᠨᠠᠯ ᠢ᠋ ᠦᠨᠳᠦᠰᠦᠯᠡᠯ ᠲᠡᠢ ᢉᠡᠵᠦ ᠦᠵᠡᠪᠠᠯ ᠴᠠᠭᠳᠠᠨ ᠬᠣᠷᠢᠬᠤ ᠬᠤᠭᠤᠴᠠᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠰᠤᠩᠭᠠᠬᠤ ᠲᠤᠬᠠᠢ ᠰᠠᠨᠠᠯ ᠢ᠋ᠶᠠᠨ ᠳᠠᠷᠤᠢ

ᠰᠢᢉᠦᢈᠦ ᠳ᠋ᠦ ᢈᠦᠷᢈᠡᢉᠦᠯᠦᠨ ᠡ᠃

᠘᠂ᠰᠢᢉᠦᢈᠦ ᠴᠠᠭᠳᠠᠨ ᠬᠣᠷᠢᠬᠤ ᠬᠤᠭᠤᠴᠠᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠰᠤᠩᠭᠠᠬᠤ ᠲᠤᠬᠠᠢ ᠫᠷᠤᠻᠦ᠋ᠷᠤᠷ ᠤ᠋ᠨ ᠰᠠᠨᠠᠯ ᠢ᠋ ᠬᠤᠭᠤᠴᠠᠭ ᠠ ᠳᠠᠭᠤᠰᠬᠤ ᠡᠴᠠ ᠔᠆ ᠡᠴᠡ ᠳᠣᠭᠤᠭᠰᠢ ᠦᢉᠡᠢ

ᠬᠣᠨᠤᠭ ᠤ᠋ᠨ ᠡᠮᠦᠨ ᠡ ᢈᠢᠨᠠᠨ ᢈᠡᠯᠡᠯᠴᠡᠵᠦ᠂ ᠴᠠᠭᠳᠠᠨ ᠬᠣᠷᠢᠬᠤ ᠬᠤᠭᠤᠴᠠᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠰᠤᠩᠭᠠᠬᠤ᠂ ᠡᠰᠡᢈᠦᠯ ᠡ ᠰᠤᠩᠭᠠᠬᠤ ᠶ᠋ᠢ ᠲᠠᠲᠠᠭᠠᠯᠵᠠᠬᠤ ᠲᠤᠬᠠᠢ ᠰᠢᠢᠳᠪᠦᠷᠢ ᠭᠠᠷᠭᠠᠨ ᠠ᠃

᠙᠂ᠡᠨᠡ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠒᠂ ᠓ ᠳ᠋ᠠᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ ᠲᠦ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠶᠠᠯᠠᠯᠠᠭᠳᠠᠭᠴᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠴᠠᠭᠳᠠᠨ ᠬᠣᠷᠢᠬᠤ ᠬᠤᠭᠤᠴᠠᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠪᠠᠷᠢᠪᠴᠢᠯᠠᠭᠰᠠᠨ ᠡᠳᠦᠷ ᠡᠴᠡ᠂ ᠡᠰᠡᢈᠦᠯ ᠡ

ᠶᠠᠯᠠᠯᠠᠭᠳᠠᠭᠴᠢ ᠶ᠋ᠢ ᠴᠠᠭᠳᠠᠨ ᠬᠣᠷᠢᠭᠰᠠᠨ ᠡᠳᠦᠷ ᠡᠴᠡ ᠡᢈᠢᠯᠡᠨ ᠫᠷᠤᠻᠦ᠋ᠷᠤᠷ ᢈᠡᠷᠡᢉ ᠢ᠋ ᠰᠢᢉᠦᢈᠦ ᠳ᠋ᠦ ᠰᠢᠯᠵᠢᢉᠦᠯᢈᠦ ᢈᠦᠷᠲᠡᠯ ᠡ ᠲᠣᠭᠠᠯᠠᠨ ᠠ᠃

᠑᠐᠂ᠰᠢᢉᠦᢉᠴᠢ ᠪᠠᠷᠢᠪᠴᠢᠯᠠᠭᠰᠠᠨ᠂ ᠴᠠᠭᠳᠠᠨ ᠬᠣᠷᠢᠭᠰᠠᠨ ᠴᠠᠭ ᠢ᠋ ᠵᠠᢈᠢᠷᠤᠮᠵᠢ ᠳ᠋ᠠᠭᠠᠨ ᠵᠢᠭᠠᠨ ᠠ᠃

᠑᠑᠂ᠡᠷᠡᢉᠦᠦ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠡᠷᠡᢉ ᠢ᠋ ᠰᠢᢉᠦᢈᠦ ᠳ᠋ᠦ ᢈᠢᠨᠠᠨ ᠰᠢᠢᠳᠪᠦᠷᠢᠯᠡᢈᠦ ᠶᠠᠪᠦᠴᠠ ᠳ᠋ᠤ ᠫᠷᠣᠻᠦ᠋ᠷᠤᠷ᠂ ᠣᠷᠤᠯᠴᠠᠭᠴᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠭᠠᠷᠭᠠᠭᠰᠠᠨ ᠰᠠᠨᠠᠯ ᠢ᠋ ᠬᠠᠷᠠᠭᠠᠯᠵᠠᠨ ᠰᠢᢉᠦᢈᠦ

ᠡᠷᠡᢉᠦᠦ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠡᠷᠡᢉ ᢈᠢᠨᠠᠨ ᠰᠢᠢᠳᠪᠦᠷᠢᠯᠡᢈᠦ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠠᠨ ᠤ ᠵᠣᠷᠢᠯᠲᠠ ᠳ᠋ᠤ ᠨᠡᠶᠢᠴᠡᢉᠦᠯᠦᠨ ᠰᠢᢉᠦᢉᠳᠡᢉᠴᠢ ᠳ᠋ᠦ ᠴᠠᠭᠳᠠᠨ ᠬᠣᠷᠢᠬᠤ ᠲᠠᠰᠤᠯᠤᠨ ᠰᠡᠷᢉᠡᠶᠢᠯᠡᢈᠦ ᠠᠷᠭ ᠠ ᢈᠡᠮᠵᠢᠶ ᠡ

ᠠᠪᠴᠤ ᠪᠦᠯᠤᠨ ᠠ᠃

᠑᠒᠂ᠡᠷᠡᢉᠦᠦ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠡᠷᠡᢉ ᠢ᠋ ᠰᠢᢉᠦᢈᠦ ᠳ᠋ᠦ ᢈᠢᠨᠠᠨ ᠰᠢᠢᠳᠪᠦᠷᠢᠯᠡᢈᠦ ᠶᠠᠪᠦᠴᠠ ᠳ᠋ᠤ ᠰᠢᢉᠦᢉᠳᠡᢉᠴᠢ ᠶ᠋ᠢ ᠴᠠᠭᠳᠠᠨ ᠬᠣᠷᠢᠭᠰᠠᠨ ᠬᠤᠭᠤᠴᠠᠭ ᠠ ᠨᠢ ᠡᠨᠡ ᠵᠦᠢᠯ ᠦ᠋ᠨ

᠒᠂ ᠓ ᠳ᠋ᠠᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ ᠲᠦ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠬᠤᠭᠤᠴᠠᠭᠠᠨ ᠳ᠋ᠤ ᠬᠠᠮᠢᠶᠠᠷᠬᠤ ᠦᢉᠡᠢ᠃»

᠕/᠑᠗᠂᠒ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠕᠆᠑᠑ ᠳ᠋ᠡᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ:

«᠕᠂ᢉᠡᠮ ᠪᠦᠷᠤᠭᠤ ᠪᠠᠨ ᠰᠠᠶᠢᠨ ᠳᠤᠷ ᠠ ᠪᠠᠷ ᠢ᠋ᠶᠠᠨ ᢈᠦᠯᠢᠶᠡᠨ ᠵᠥᠪᠰᠢᠶᠡᠷᠡᠵᠦ᠂ ᢈᠡᠷᠡᢉ ᠢ᠋ᠶᠡᠨ ᢈᠢᠯᠪᠠᠷᠰᠢᠭᠤᠯᠤᠭᠰᠠᠨ ᠵᠢᠷᠤᠮ ᠢ᠋ᠶᠠᠷ ᢈᠢᠨᠠᠨ ᠰᠢᠢᠳᠪᠦᠷᠢᠯᠡᢉᠦᠯᢈᠦ ᢈᠦᠰᠡᠯᠲᠡ

ᠭᠠᠷᠭᠠᠭᠰᠠᠨ ᠪᠦᠯᠪᠠᠴᠤ ᠥᠮᠦᢉᠡᠯᠡᢉᠴᠢ ᠠᠪᠬᠤ ᠡᠴᠠ ᠲᠠᠲᠠᠭᠠᠯᠵᠠᠭᠰᠠᠨ ᠶᠠᠯᠠᠯᠠᠭᠳᠠᠭᠴᠢ ᠳ᠋ᠤ ᠥᠮᠦᢉᠡᠯᠡᢉᠴᠢ ᠲᠣᠮᠢᠯᠠᠵᠤ᠂ ᢈᠡᠷᠡᢉ ᢈᠢᠨᠠᠨ ᠰᠢᠢᠳᠪᠦᠷᠢᠯᠡᢈᠦ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠠᠨ ᠳ᠋ᠤ

ᠣᠷᠤᠯᠴᠠᠭᠤᠯᠬᠤ ᠵᠢᠷᠤᠮ ᠢ᠋ ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠤ᠋ᠨ ᠥᠮᠦᢉᠡᠯᠡᢉᠴᠢᠳ ᠦ᠋ᠨ ᠬᠣᠯᠪᠦᠭᠠᠨ ᠤ ᠰᠠᠨᠠᠯ ᠢ᠋ ᠬᠠᠷᠠᠭᠠᠯᠵᠠᠨ ᠬᠠᠤᠯᠢ ᠵᠦᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ ᠡᠷᢈᠢᠯᠡᢉᠰᠡᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠤ᠋ᠨ ᠭᠠᠵᠠᠷ ᠤ᠋ᠨ

ᢉᠡᠰᠢᢉᠦᠨ ᠪᠠᠲᠤᠯᠠᠨ ᠠ᠃

᠖᠂ᠫᠷᠣᠻᠦ᠋ᠷᠣᠷ᠂ ᠮᠥᠷᠳᠡᢉᠴᠢ ᠶᠠᠯᠠᠯᠠᠭᠳᠠᠭᠴᠢ ᠳ᠋ᠤ ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠳᠣᠯᠤᠳᠤᠭᠠᠷ ᠪᠦᠯᠦᢉ ᠲᠦ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠡᠷᢈᠡ᠂ ᠡᢉᠦᠷᢉᠡ ᠡᠴᠡ ᠭᠠᠳᠠᠨ ᠠ ᠳᠠᠷᠠᠭᠠᢈᠢ ᠡᠷᢈᠡ ᠶ᠋ᠢ

ᠲᠤᠰᠬᠠᠶᠢᠯᠠᠨ ᠲᠠᠨᠢᠯᠴᠠᠭᠤᠯᠤᠨ ᠠ:

᠖᠂᠑᠂ᠲᠤᠬᠠᠢ ᠶ᠋ᠢᠨ ᢉᠡᠮᠲᠦ ᢈᠡᠷᠡᢉ ᠲᠦ ᠣᠨᠤᠭᠳᠠᠭᠤᠯᠬᠤ ᠪᠠᠷ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠡᠷᠡᢉᠦᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠬᠠᠷᠢᠭᠤᠴᠠᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠥᠷᠦᠯ᠂ ᢈᠡᠮᠵᠢᠶᠡᠨ ᠦ᠋ ᠲᠠᠯ ᠡ ᠪᠠᠷ

ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠠᠪᠬᠤ;

᠖᠂᠒᠂ᠫᠷᠣᠻᠦ᠋ᠷᠣᠷ ᠤ᠋ᠨ ᠰᠠᠨᠠᠯ ᠪᠦᠯᠭᠠᠭᠰᠠᠨ ᠡᠷᠡᢉᠦᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠬᠠᠷᠢᠭᠤᠴᠠᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠥᠷᠦᠯ᠂ ᢈᠡᠮᠵᠢᠶ ᠡ ᠶ᠋ᠢ ᢈᠦᠯᠢᠶᠡᠨ ᠵᠥᠪᠰᠢᠶᠡᠷᠡᢈᠦ᠂ ᠡᠰᠡᢈᠦᠯ ᠡ

ᠲᠠᠲᠠᠭᠠᠯᠵᠠᠬᠤ;

᠖᠂᠓᠂ᠡᠷᠡᢉᠦᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠬᠠᠷᠢᠭᠤᠴᠠᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠥᠷᠦᠯ᠂ ᢈᠡᠮᠵᠢᠶᠡᠨ ᠦ᠋ ᠲᠠᠯ ᠠ ᠪᠠᠷ ᠥᠪᠠᠷ ᠦ᠋ᠨ ᠰᠠᠨᠠᠯ ᠢ᠋ ᠢᠯᠡᠷᢈᠡᠶᠢᠯᠡᢈᠦ;

᠖᠂᠔᠂ᠰᠢᢉᠦᢈᠦ ᠰᠢᠢᠳᠪᠦᠷᠢ ᠭᠠᠷᠭᠠᠬᠤ ᠪᠠᠷ ᠵᠥᠪᠯᠡᠯᠳᠦᢈᠦ ᠲᠠᠰᠤᠯᠭᠠᠨ ᠳ᠋ᠤ ᠣᠷᠤᠬᠤ ᠡᠴᠠ ᠡᠮᠦᠨ ᠡ ᢈᠡᠷᠡᢉ ᠢ᠋ᠶᠡᠨ ᢈᠢᠯᠪᠠᠷᠰᠢᠭᠤᠯᠤᠭᠰᠠᠨ ᠵᠢᠷᠤᠮ ᠢ᠋ᠶᠠᠷ

ᢈᠢᠨᠠᠨ ᠰᠢᠢᠳᠪᠦᠷᠢᠯᠡᢉᠦᠯᢈᠦ ᠡᠴᠡ ᠲᠠᠲᠠᠭᠠᠯᠵᠠᠬᠤ᠃

᠗᠂ᠫᠷᠣᠻᠦ᠋ᠷᠣᠷ ᠬᠣᢈᠢᠷᠠᠭᠴᠢ ᠳ᠋ᠤ ᠡᠨᠡ ᠵᠦᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠒ ᠳ᠋ᠠᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ ᠲᠦ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠰᠢᠢᠳᠪᠦᠷᠢ ᠶ᠋ᠢ ᠮᠡᠳᠡᢉᠳᠡᠵᠦ᠂ ᠬᠣᢈᠢᠷᠠᠯ ᠨᠥᢈᠦᠨ ᠲᠥᠯᠦᢈᠦ ᠲᠠᠯ ᠡ ᠪᠠᠷ

ᠶᠠᠯᠠᠯᠠᠭᠳᠠᠭᠴᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠭᠠᠷᠭᠠᠭᠰᠠᠨ ᠰᠠᠨᠠᠯ ᠪᠦᠯᠤᠨ ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠨᠠᠢᠮᠠᠳᠤᠭᠠᠷ ᠪᠦᠯᠦᢉ ᠲᠦ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠡᠷᢈᠡ᠂ ᠡᢉᠦᠷᢉᠡ ᠶ᠋ᠢ ᠲᠤᠰᠬᠠᠶᠢᠯᠠᠨ ᠲᠠᠨᠢᠯᠴᠠᠭᠤᠯᠤᠨ ᠠ᠃

᠘᠂ᢈᠡᠳᠦ ᢈᠡᠳᠦᠨ ᢉᠡᠮᠲᠦ ᢈᠡᠷᠡᢉ ᠦᠢᠯᠡᠳᠦᢉᠰᠡᠨ ᠶᠠᠯᠠᠯᠠᠭᠳᠠᠭᠴᠢ ᠵᠠᠷᠢᠮ ᢈᠡᠷᠡᢉ ᠢ᠋ᠶᠡᠨ ᢈᠦᠯᠢᠶᠡᠨ ᠵᠥᠪᠰᠢᠶᠡᠷᠡᢉᠡ ᠦᢉᠡᠢ ᠪᠦᠯ ᠲᠡᢉᠦᠨ ᠳ᠋ᠦ ᠬᠣᠯᠪᠦᠭᠳᠠᠬᠤ ᢈᠡᠷᠡᢉ ᠢ᠋

ᠪᠦᢈᠦᠯᠢ ᠳ᠋ᠦ ᠨᠢ ᠶᠡᠷᠦᠳᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠢᠷᠤᠮ ᠢ᠋ᠶᠠᠷ ᢈᠢᠨᠠᠨ ᠰᠢᠢᠳᠪᠦᠷᠢᠯᠡᠨ ᠡ᠃

᠙᠂ᠨᠢᢉᠡ᠂ ᠡᠰᠡᢈᠦᠯ ᠡ ᢈᠡᠳᠦ ᢈᠡᠳᠦᠨ ᢉᠡᠮᠲᠦ ᢈᠡᠷᠡᢉ ᠬᠠᠮᠲᠤᠷᠠᠨ ᠤᠶᠢᠯᠡᠳᠦᢉᠰᠡᠨ ᠶᠠᠯᠠᠯᠠᠭᠳᠠᠭᠴᠢ ᠨᠠᠷ ᠤ᠋ᠨ ᠵᠠᠷᠢᠮ ᠨᠢ ᢉᠡᠮ ᠪᠦᠷᠤᠭᠤ ᠪᠠᠨ ᠪᠦᠷᠢᠨ᠂ ᠡᠰᠡᢈᠦᠯ ᠡ

ᢈᠡᠰᠡᢉᠴᠢᠯᠡᠨ ᢈᠦᠯᠢᠶᠡᠨ ᠵᠥᠪᠰᠢᠶᠡᠷᠡᢉᠡ ᠦᢉᠡᠢ ᠪᠦᠯ ᠲᠤᠬᠠᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠶᠠᠯᠠᠯᠠᠭᠳᠠᠭᠴᠢ ᠨᠠᠷ ᠲᠤ ᠬᠣᠯᠪᠦᠭᠳᠠᠬᠤ ᢈᠡᠷᠡᢉ ᠢ᠋ ᠶᠡᠷᠦᠳᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠢᠷᠤᠮ ᠢ᠋ᠶᠠᠷ ᢈᠢᠨᠠᠨ ᠰᠢᠢᠳᠪᠦᠷᠢᠯᠡᠨ ᠡ᠃

᠑᠐᠂ᢉᠡᠮ ᠪᠦᠷᠤᠭᠤ ᠪᠠᠨ ᢈᠦᠯᠢᠶᠡᠨ ᠵᠥᠪᠰᠢᠶᠡᠷᠡᠵᠦ᠂ ᢉᠡᠮᠲᠦ ᢈᠡᠷᠡᢉ ᠢ᠋ ᠨᠣᠲᠠᠯᠠᠬᠤ ᠳ᠋ᠤ ᠳᠡᠮᠵᠢᠯᢉᠡ ᠦᠵᠡᢉᠦᠯᠦᢉᠰᠡᠨ ᢈᠦᠮᠦᠨ ᠳ᠋ᠦ ᠬᠣᠯᠪᠦᠭᠳᠠᠬᠤ ᢈᠡᠷᠡᢉ ᠢ᠋ ᠪᠦᠰᠤᠳ

ᠶᠠᠯᠠᠯᠠᠭᠳᠠᠭᠴᠢ ᠨᠠᠷ ᠲᠤ ᠬᠣᠯᠪᠦᠭᠳᠠᠬᠤ ᢈᠡᠷᠡᢉ ᠡᠴᠡ ᠲᠤᠰᠠᠭᠠᠷᠯᠠᠭᠰᠠᠨ ᠪᠦᠯ ᠲᠡᢉᠦᠨ ᠳ᠋ᠦ ᠬᠣᠯᠪᠦᠭᠳᠠᠬᠤ ᢈᠡᠷᠡᢉ ᠢ᠋ ᢈᠢᠯᠪᠠᠷᠰᠢᠭᠤᠯᠤᠭᠰᠠᠨ ᠵᠢᠷᠤᠮ ᠢ᠋ᠶᠠᠷ ᢈᠢᠨᠠᠨ ᠰᠢᠢᠳᠪᠦᠷᠢᠯᠡᠵᠦ

ᠪᠦᠯᠤᠨ ᠠ᠃

᠑᠑᠂ᠡᠷᠡᢉᠦᠦ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠡᠷᠡᢉ ᠢ᠋ ᠶᠡᠷᠦᠳᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠢᠷᠤᠮ ᠢ᠋ᠶᠠᠷ ᢈᠢᠨᠠᠨ ᠰᠢᠢᠳᠪᠦᠷᠢᠯᠡᢉᠰᠡᠨ ᠨᠢ ᠮᠥᠷᠳᠡᠨ ᠰᠢᠯᠭᠠᠬᠤ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠠᠨ ᠤ ᠶᠠᠪᠦᠴᠠ ᠳ᠋ᠤ ᢉᠡᠮ ᠪᠦᠷᠤᠭᠤ ᠪᠠᠨ ᢈᠦᠯᠢᠶᠡᠨ

ᠵᠥᠪᠰᠢᠶᠡᠷᠡᠵᠦ᠂ ᢉᠡᠮᠲᠦ ᢈᠡᠷᠡᢉ ᠢ᠋ ᠨᠣᠲᠠᠯᠠᠬᠤ ᠳ᠋ᠤ ᠳᠡᠮᠵᠢᠯᢉᠡ ᠦᠵᠡᢉᠦᠯᠦᢉᠰᠡᠨ ᢈᠦᠮᠦᠨ ᠳ᠋ᠦ ᠡᠷᠡᢉᠦᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠶᠡᠷᠦᠩᢈᠡᠢ ᠠᠩᢉᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠖᠂᠗ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠳ᠋ᠦ

ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠢ᠋ ᠵᠢᠷᠤᠮᠯᠠᠨ ᠶᠠᠯ ᠠ ᠣᠨᠤᠭᠳᠠᠭᠤᠯᠬᠤ ᠳ᠋ᠤ ᠰᠠᠭᠠᠳ ᠪᠦᠯᠬᠤ ᠦᢉᠡᠢ᠃»

᠖/᠑᠗᠂᠓ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠕᠆ ᠙ ᠳ᠋ᠡᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ:

«᠕᠂ᠶᠠᠯᠠᠯᠠᠭᠳᠠᠭᠴᠢ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠦᠯᠢᠶᠡᠨ ᠵᠥᠪᠰᠢᠶᠡᠷᠡᢉᠰᠡᠨ ᠫᠷᠣᠻᠦ᠋ᠷᠣᠷ ᠤ᠋ᠨ ᠰᠠᠨᠠᠯ ᠳ᠋ᠤ ᠡᠨᠡ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠓ ᠳ᠋ᠠᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ ᠲᠦ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠡᠴᠠ ᠭᠠᠳᠠᠨ ᠠ ᠳᠠᠷᠠᠭᠠᢈᠢ

ᠨᠥᢈᠦᠴᠡᠯ ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ ᠢ᠋ ᠲᠤᠰᠬᠠᠵᠤ᠂ ᢈᠡᠷᠡᢉ ᠲᠦ ᠬᠠᠪᠰᠤᠷᠭᠠᠨ ᠠ:

᠕᠂᠑᠂ᠡᠷᠡᢉᠦᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠬᠠᠷᠢᠭᠤᠴᠠᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠠᠯ ᠡ ᠪᠠᠷ ᠫᠷᠤᠻᠦ᠋ᠷᠤᠷ ᠤ᠋ᠨ ᠰᠠᠨᠠᠯ ᠲᠠᠨᠢᠯᠴᠠᠭᠤᠯᠤᠭᠰᠠᠨ ᠣᠨ᠂ ᠰᠠᠷ ᠠ᠂ ᠡᠳᠦᠷ᠂ ᠭᠠᠵᠠᠷ;

᠕᠂᠒᠂ᢈᠡᠷᠡᢉ ᢈᠢᠨᠠᠨ ᠰᠢᠢᠳᠪᠦᠷᠢᠯᠡᢈᠦ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭ ᠠ ᠶᠠᠪᠦᠭᠤᠯᠤᠭᠰᠠᠨ ᠠᠯᠪᠠᠨ ᠲᠤᠰᠢᠶᠠᠯᠲᠠᠨ ᠤ ᠡᠴᠢᢉᠡ /ᠡᢈᠡ/᠆ ᠶ᠋ᠢᠨ ᠨᠡᠷ ᠡ᠂ ᠥᠪᠠᠷ ᠦ᠋ᠨ ᠨᠡᠷ ᠡ᠂

ᠠᠯᠪᠠᠨ ᠲᠤᠰᠢᠶᠠᠯ;

᠕᠂᠓᠂ᠶᠠᠯᠠᠯᠠᠭᠳᠠᠭᠴᠢ᠂ ᠲᠡᢉᠦᠨ ᠦ᠋ ᠬᠠᠤᠯᠢ ᠶᠣᠰᠤᠨ ᠤ ᠲᠥᠯᠦᢉᠡᠯᠡᢉᠴᠢ᠂ ᠥᠮᠦᢉᠡᠯᠡᢉᠴᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠠᠯᠠᠭᠠᠷᢈᠢ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ;

᠕᠂᠔᠂ᢉᠡᠮᠲᠦ ᢈᠡᠷᠡᢉ ᠦᠢᠯᠡᠳᠦᢉᠰᠡᠨ ᠣᠨ᠂ ᠰᠠᠷ ᠠ᠂ ᠡᠳᠦᠷ᠂ ᠭᠠᠵᠠᠷ᠂ ᢈᠡᠷᠡᢉ ᠦ᠋ᠨ ᠲᠣᠪᠴᠢ ᠠᠭᠤᠯᠭ ᠠ;

᠕᠂᠕᠂ᢉᠡᠮᠲᠦ ᢈᠡᠷᠡᢉ ᠦ᠋ᠨ ᠦᠨᠳᠦᠰᠦᠨ ᠰᠢᠨᠵᠢ;

᠕᠂᠖᠂ᢉᠡᠮᠲᠦ ᢈᠡᠷᠡᢉ ᠦ᠋ᠨ ᠤᠯᠠᠮ ᠡᠴᠠ ᠤᠴᠠᠷᠠᠭᠰᠠᠨ ᠬᠣᢈᠢᠷᠠᠯ ᠤ᠋ᠨ ᢈᠡᠮᠵᠢᠶ ᠡ᠂ ᠬᠣᠣᠷ ᠤᠷᠰᠢᠭ ᠤ᠋ᠨ ᠰᠢᠨᠵᠢ ᠴᠢᠨᠠᠷ;

᠕᠂᠗᠂ᠶᠠᠯᠠᠯᠠᠭᠳᠠᠭᠴᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠬᠣᢈᠢᠷᠠᠯ ᠨᠥᢈᠦᠨ ᠲᠥᠯᠦᢉᠰᠡᠨ᠂ ᠡᠰᠡᢈᠦᠯ ᠡ ᠬᠣᢈᠢᠷᠠᠯ ᠨᠥᢈᠦᠨ ᠲᠥᠯᠦᢈᠦ ᠪᠠᠨ ᠪᠦᠳᠠᠲᠠᠢ ᠢᠯᠡᠷᢈᠡᠶᠢᠯᠡᢉᠰᠡᠨ ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ;

᠕᠂᠘᠂ᠶᠠᠯᠠᠯᠠᠭᠳᠠᠭᠴᠢ ᠳ᠋ᠤ ᠡᠷᠡᢉᠦᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠬᠠᠷᠢᠭᠤᠴᠠᠯᠭ ᠠ ᢈᠦᠯᠢᠶᠡᠯᢉᠡᢈᠦ ᠳ᠋ᠦ ᠬᠠᠷᠠᠭᠠᠯᠵᠠᠨ ᠦᠵᠡᢈᠦ ᢈᠦᠩᢉᠡᠷᠡᢉᠦᠯᢈᠦ᠂ ᢈᠦᠨᠳᠦᠷᠡᢉᠦᠯᢈᠦ ᠨᠥᢈᠦᠴᠡᠯ ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ;

᠕᠂᠙᠂ᠶᠠᠯᠠᠯᠠᠭᠳᠠᠭᠴᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠠᠶ ᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠠᠶᠢᠴᠠᠭᠠᠯᠲᠠ;

᠕᠂᠑᠐᠂ᠶᠠᠯᠠᠯᠠᠭᠳᠠᠭᠴᠢ ᢈᠡᠳᠦ ᢈᠡᠳᠦᠨ ᢉᠡᠮᠲᠦ ᢈᠡᠷᠡᢉ ᠦᠢᠯᠡᠳᠦᢉᠰᠡᠨ ᠪᠦᠯ ᠲᠡᢉᠦᠨ ᠦ᠋ ᠤᠶᠢᠯᠡᠳᠦᠯ ᠲᠤᠰ ᠪᠦᠷᠢ ᠳ᠋ᠦ ᢈᠦᠯᠢᠶᠡᠯᢉᠡᢈᠦ ᠡᠷᠡᢉᠦᠦ ᠶ᠋ᠢᠨ

ᠬᠠᠷᠢᠭᠤᠴᠠᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠥᠷᠦᠯ᠂ ᢈᠡᠮᠵᠢᠶ ᠡ;

᠕᠂᠑᠑᠂ᠡᠷᠡᢉᠦᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠖᠂᠘᠂ ᠖᠂᠙ ᠳ᠋ᠦᢉᠡᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠳ᠋ᠦ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠵᠢᠷᠤᠮ ᠤ᠋ᠨ ᠳᠠᠭᠠᠭᠤ ᠶᠠᠯ ᠠ ᠨᠢᢉᠡᠳᢈᠡᢉᠰᠡᠨ ᠢ᠋ᠶᠡᠷ ᠶᠠᠯᠠᠯᠠᠭᠳᠠᠭᠴᠢ ᠶ᠋ᠢᠨ

ᠨᠡᠶᠢᠲᠡ ᠡᠳᠯᠡᢈᠦ ᠶᠠᠯ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠥᠷᠦᠯ᠂ ᢈᠡᠮᠵᠢᠶ ᠡ;

᠕᠂᠑᠒᠂ᠡᠷᠡᢉᠦᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠗᠂᠕ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠳ᠋ᠦ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠤ ᠳᠠᠭᠠᠭᠤ ᠬᠤᠷᠢᠶᠠᠯᠭᠠᠬᠤ ᢈᠦᠷᠦᠩᢉᠡ᠂ ᠣᠷᠤᠯᠭ ᠠ᠃

᠖᠂ᠫᠷᠣᠻᠦ᠋ᠷᠣᠷ ᠶᠠᠯᠠᠯᠠᠭᠳᠠᠭᠴᠢ ᠶ᠋ᠢᠨ ᢉᠡᠮ ᠪᠦᠷᠤᠭᠤ᠂ ᠲᠡᢉᠦᠨ ᠳ᠋ᠦ ᢈᠦᠯᠢᠶᠡᠯᢉᠡᢈᠦ ᠡᠷᠡᢉᠦᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠬᠠᠷᠢᠭᠤᠴᠠᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠠᠯ ᠡ ᠪᠠᠷ ᠶᠠᠯᠠᠯᠠᠭᠳᠠᠭᠴᠢ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠦᠯᠢᠶᠡᠨ

ᠵᠥᠪᠰᠢᠶᠡᠷᠡᠵᠦ᠂ ᠭᠠᠷ ᠤ᠋ᠨ ᠦᠰᠦᢉ ᠵᠢᠷᠤᠵᠤ ᠪᠠᠲᠤᠯᠠᠭᠠᠵᠢᠭᠤᠯᠤᠭᠰᠠᠨ ᠰᠠᠨᠠᠯ ᠢ᠋ ᠶᠠᠯᠠᠯᠠᠬᠤ ᠳ᠋ᠦᠩᠨᠡᠯᠲᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠬᠠᠪᠰᠤᠷᠤᠯᠲᠠ ᠳ᠋ᠤ ᠲᠤᠰᠬᠠᠵᠤ᠂ ᢈᠡᠷᠡᢉ ᠢ᠋ ᠗ ᠬᠣᠨᠤᠭ ᠤ᠋ᠨ

ᠳᠣᠲᠤᠷ ᠠ ᠰᠢᢉᠦᢈᠦ ᠳ᠋ᠦ ᠰᠢᠯᠵᠢᢉᠦᠯᠦᠨ ᠡ᠃

᠗᠂ᠫᠷᠤᠻᠦ᠋ᠷᠤᠷ ᠤ᠋ᠨ ᠶᠠᠯᠠᠯᠠᠬᠤ ᠳ᠋ᠦᠩᠨᠡᠯᠲᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠬᠠᠪᠰᠤᠷᠤᠯᠲᠠ ᠳ᠋ᠤ ᠳᠠᠷᠠᠭᠠᢈᠢ ᠵᠦᠶᠢᠯ ᠢ᠋ ᠲᠤᠰᠬᠠᠨ ᠠ:

᠗᠂᠑᠂ᠶᠠᠯᠠᠯᠠᠭᠳᠠᠭᠴᠢ ᠲᠠᠢ ᢈᠢᢉᠰᠡᠨ ᠲᠣᢈᠢᠷᠠᠯᠴᠠᠭᠠᠨ ᠤ ᠠᠭᠤᠯᠭ ᠠ;

᠗᠂᠒᠂ᠶᠠᠯᠠᠯᠠᠭᠳᠠᠭᠴᠢ ᠳ᠋ᠤ ᠠᠪᠦᠭᠰᠠᠨ ᠲᠠᠰᠤᠯᠤᠨ ᠰᠡᠷᢉᠡᠶᠢᠯᠡᢈᠦ ᠠᠷᠭ ᠠ ᢈᠡᠮᠵᠢᠶ ᠡ;

᠗᠂᠓᠂ᢉᠡᠮᠲᠦ ᢈᠡᠷᠡᢉ ᠦ᠋ᠨ ᠤᠯᠠᠮ ᠡᠴᠠ ᠤᠴᠠᠷᠠᠭᠰᠠᠨ ᠬᠣᢈᠢᠷᠠᠯ ᠢ᠋ ᠶᠠᠯᠠᠯᠠᠭᠳᠠᠭᠴᠢ ᠨᠥᢈᠦᠨ ᠲᠥᠯᠦᢉᠰᠡᠨ᠂ ᠡᠰᠡᢈᠦᠯ ᠡ ᠨᠥᢈᠦᠨ ᠲᠥᠯᠦᢈᠦ ᠪᠠᠨ

ᠢᠯᠡᠷᢈᠡᠶᠢᠯᠡᢉᠰᠡᠨ ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ;

᠗᠂᠔᠂ᠮᠥᠷᠳᠡᠨ ᠰᠢᠯᠭᠠᠬᠤ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠠᠨ ᠳ᠋ᠤ ᠭᠠᠷᠤᠭᠰᠠᠨ ᠵᠠᠷᠤᠳᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠲᠣᠭᠠᠴᠠᠭ ᠠ;

᠗᠂᠕᠂ᢈᠡᠷᠡᢉ ᠲᠦ ᠬᠤᠷᠢᠶᠠᠭᠳᠠᠭᠰᠠᠨ᠂ ᠪᠢᠲᠡᢉᠦᠮᠵᠢᠯᠡᢉᠳᠡᢉᠰᠡᠨ ᢈᠦᠷᠦᠩᢉᠡ᠂ ᠡᠳ᠋ ᠮᠥᠷ ᠦ᠋ᠨ ᠪᠠᠷᠢᠮᠲᠠ᠂ ᠲᠡᠳᠡᢉᠡᠷ ᠦ᠋ᠨ ᠪᠠᠶᠢᠭ ᠠ ᠭᠠᠵᠠᠷ;

᠗᠂᠖᠂ᠫᠷᠤᠻᠦ᠋ᠷᠤᠷ ᠤ᠋ᠨ ᠶᠠᠯᠠᠯᠠᠭᠳᠠᠭᠴᠢ ᠲᠠᠢ ᢈᠢᢉᠰᠡᠨ ᠲᠣᢈᠢᠷᠠᠯᠴᠠᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠪᠠᠲᠤᠯᠠᠬᠤ ᢈᠦᠰᠡᠯᠲᠡ᠃

᠘᠂ᠫᠷᠣᠻᠦ᠋ᠷᠣᠷ ᠶᠠᠯᠠᠯᠠᠬᠤ ᠳ᠋ᠦᠩᠨᠡᠯᠲᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠬᠤᠪᠢ ᠶ᠋ᠢ ᠶᠠᠯᠠᠯᠠᠭᠳᠠᠭᠴᠢ ᠳ᠋ᠤ ᠭᠠᠷᠳᠠᠭᠤᠯᠵᠤ᠂ ᠬᠠᠪᠲᠠᠰᠤᠲᠤ ᢈᠡᠷᠡᢉ ᠢ᠋ ᠬᠠᠷᠢᠶᠠᠯᠠᠬᠤ ᠰᠢᢉᠦᢈᠦ ᠳ᠋ᠦ ᠰᠢᠯᠵᠢᢉᠦᠯᠦᢉᠰᠡᠨ

ᠲᠤᠬᠠᠢ ᠶᠠᠯᠠᠯᠠᠭᠳᠠᠭᠴᠢ᠂ ᠬᠣᢈᠢᠷᠠᠭᠴᠢ᠂ ᠡᠰᠡᢈᠦᠯ ᠡ ᠲᠡᠳᠡᢉᠡᠷ ᠦ᠋ᠨ ᠬᠠᠤᠯᠢ ᠶᠣᠰᠤᠨ ᠤ ᠲᠥᠯᠦᢉᠡᠯᠡᢉᠴᠢ᠂ ᠥᠮᠦᢉᠡᠯᠡᢉᠴᠢ ᠳ᠋ᠦ ᠮᠡᠳᠡᢉᠳᠡᠨ ᠡ᠃

᠙᠂ᠫᠷᠤᠻᠦ᠋ᠷᠤᠷ ᠡᠴᠠ ᠡᠷᠡᢉᠦᠦ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠡᠷᠡᢉ ᠢ᠋ ᠰᠢᢉᠦᢈᠦ ᠳ᠋ᠦ ᠰᠢᠯᠵᠢᢉᠦᠯᠦᢉᠰᠡᠨ ᠦ᠋ ᠳᠠᠷᠠᠭ ᠠ ᠣᠷᠤᠯᠴᠠᠭᠴᠢ ᢈᠡᠷᠡᢉ ᢈᠢᠨᠠᠨ ᠰᠢᠢᠳᠪᠦᠷᠢᠯᠡᢈᠦ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭ ᠠ ᠲᠠᠢ

ᠬᠣᠯᠪᠦᠭᠡᠳᠡᠢ ᠰᠠᠨᠠᠯ᠂ ᢈᠦᠰᠡᠯᠲᠡ ᠪᠠᠨ ᠬᠠᠷᠢᠶᠠᠯᠠᠬᠤ ᠰᠢᢉᠦᢈᠦ ᠳ᠋ᠦ ᠭᠠᠷᠭᠠᠨ ᠠ᠃»

᠒ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ᠡᠷᠡᢉᠦᠦ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠡᠷᠡᢉ ᢈᠢᠨᠠᠨ ᠰᠢᠢᠳᠪᠦᠷᠢᠯᠡᢈᠦ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠑᠔᠂᠑᠐ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠑ ᠳ᠋ᠡᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ᠂ ᠑᠘᠂᠘ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ

᠒ ᠳ᠋ᠠᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ ᠦ᠋ᠨ «᠑ ᠰᠠᠷ ᠠ» ᢉᠡᠰᠡᠨ ᠤ ᠳᠠᠷᠠᠭ ᠠ «ᢈᠦᠷᠲᠡᠯ ᠡ» ᢉᠡᠵᠦ᠂ ᠑᠔᠂᠑᠐ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠓ ᠳ᠋ᠠᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ ᠦ᠋ᠨ «᠑᠗᠂᠑ ᠳ᠋ᠦᢉᠡᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠓ ᠳ᠋ᠠᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ

/ᢈᠦᠨᠳᠦᠷᠡᢉᠦᠯᢈᠦ ᠨᠥᢈᠦᠴᠡᠯ ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ ᠲᠠᠢ ᠪᠠᠷ ᠬᠤᠯᠠᠭᠠᠶᠢᠯᠠᠬᠤ/᠂» ᢉᠡᠰᠡᠨ ᠤ ᠳᠠᠷᠠᠭ ᠠ «᠑᠗᠂᠓ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠓ ᠳ᠋ᠠᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ/ᢈᠦᠨᠳᠦᠷᠡᢉᠦᠯᢈᠦ ᠨᠥᢈᠦᠴᠡᠯ ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ ᠲᠠᠢ ᠪᠠᠷ

ᠵᠠᠯᠢᠯᠠᠬᠤ/᠂» ᢉᠡᠵᠦ᠂ ᠑᠕᠂᠘ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠕᠂᠑ ᠳ᠋ᠡᢈᠢ ᠵᠢᠭᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ «ᠰᠢᠢᠳᠪᠦᠷᠢ ᠶ᠋ᠢ ᠥᢉᠡᠷᠡᠴᠢᠯᠡᢈᠦ» ᢉᠡᠰᠡᠨ ᠤ ᠳᠠᠷᠠᠭ ᠠ «᠂ ᢈᠦᠴᠦᠨ ᠤᠢᢉᠡᠢ ᠪᠦᠯᠭᠠᠬᠤ» ᢉᠡᠵᠦ᠂

᠑᠖᠂᠑ ᠳ᠋ᠦᢉᠡᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠒ ᠳ᠋ᠠᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ ᠦ᠋ᠨ «ᠳᠠᠭᠤ᠆ᠳᠦᠷᠰᠦᠨ ᠦ᠋ ᠪᠢᠴᠢᠯᢉᠡ᠂» ᢉᠡᠰᠡᠨ ᠤ ᠳᠠᠷᠠᠭ ᠠ «ᠡᠷᢈᠡ ᠪᠦᢈᠦᠢ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠴᠠᢈᠢᠮ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ

ᠰᠠᠩ ᠡᠴᠠ ᠴᠠᢈᠢᠮ ᠭᠠᠷ ᠤ᠋ᠨ ᠦᠰᠦᢉ ᠢ᠋ᠶᠡᠷ ᠪᠠᠲᠤᠯᠠᠭᠠᠵᠢᠭᠤᠯᠵᠤ ᠠᠪᠦᠭᠰᠠᠨ ᠯᠠᠪᠯᠠᠭ ᠠ᠂ ᠲᠣᠳᠤᠷᠬᠠᠶᠢᠯᠠᠯᠲᠠ᠂» ᢉᠡᠵᠦ᠂ ᠑᠖᠂᠑᠐ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠑ ᠳ᠋ᠡᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ ᠦ᠋ᠨ

«ᠬᠣᢈᠢᠷᠠᠭᠴᠢ᠂» ᢉᠡᠰᠡᠨ ᠤ ᠳᠠᠷᠠᠭ ᠠ «ᢉᠡᠷᠡᠴᠢ᠂» ᢉᠡᠵᠦ᠂ ᠮᠥᠨ ᢈᠡᠰᠡᢉ ᠦ᠋ᠨ «ᠢᠷᢉᠡᠨ ᠦ᠋ ᠬᠠᠷᠢᠭᠤᠴᠠᠭᠴᠢ᠂» ᢉᠡᠰᠡᠨ ᠤ ᠳᠠᠷᠠᠭ ᠠ «ᠰᠡᠵᠢᢉᠲᠡᠨ᠂» ᢉᠡᠵᠦ᠂ ᠑᠗᠂᠔ ᠳ᠋ᠦᢉᠡᠷ

ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠖ ᠳ᠋ᠠᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ ᠦ᠋ᠨ «ᠰᠢᠢᠳᠪᠦᠷᠢᠯᠡᠨ ᠡ᠃» ᢉᠡᠰᠡᠨ ᠤ ᠳᠠᠷᠠᠭ ᠠ «ᠡᠨᠡ ᠰᠢᠢᠳᠪᠦᠷᠢ ᠳ᠋ᠦ ᠫᠷᠣᠻᠦ᠋ᠷᠤᠷ᠂ ᠣᠷᠤᠯᠴᠠᠭᠴᠢ ᠭᠣᠮᠤᠳᠠᠯ᠂ ᠡᠰᠡᠷᢉᠦᠴᠡᠯ ᠭᠠᠷᠭᠡᠬᠤ ᠤᠢᢉᠡᠢ᠃»

ᢉᠡᠵᠦ ᠲᠤᠰ ᠲᠤᠰ ᠨᠡᠮᠡᠰᠦᢉᠡᠢ᠃

᠓ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ᠡᠷᠡᢉᠦᠦ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠡᠷᠡᢉ ᢈᠢᠨᠠᠨ ᠰᠢᠢᠳᠪᠦᠷᠢᠯᠡᢈᠦ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠳᠠᠷᠠᠭᠠᢈᠢ ᠵᠦᠢᠯ᠂ ᢈᠡᠰᠡᢉ ᠢ᠋ ᠳᠣᠣᠷ ᠠ ᠳᠤᠷᠠᠳᠤᠭᠰᠠᠨ ᠢ᠋ᠶᠠᠷ ᠥᢉᠡᠷᠡᠴᠢᠯᠡᠨ

ᠨᠠᠶᠢᠷᠠᠭᠤᠯᠰᠤᠭᠠᠢ:

᠑/᠑᠔᠂᠙ ᠳ᠋ᠦᢉᠡᠷ ᠵᠦᠶᠢᠯ:

«᠑᠔᠂᠙ ᠳ᠋ᠦᢉᠡᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ᠴᠠᠭᠳᠠᠨ ᠬᠣᠷᠢᠬᠤ ᠲᠠᠰᠤᠯᠤᠨ ᠰᠡᠷᢉᠡᠶᠢᠯᠡᢈᠦ ᠠᠷᠭ ᠠ ᢈᠡᠮᠵᠢᠶ ᠡ

᠑᠂ᠰᠢᢉᠦᢈᠦ ᠡᠷᠡᢉᠦᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠤᠰᠬᠠᠢ ᠠᠩᢉᠢ ᠳ᠋ᠤ ᠬᠣᠷᠢᠬᠤ ᠶᠠᠯ ᠠ ᠣᠨᠤᠭᠳᠠᠭᠤᠯᠬᠤ ᠪᠠᠷ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᢉᠡᠮᠲᠦ ᢈᠡᠷᠡᢉ ᠦ᠋ᠨ ᠶᠠᠯᠠᠯᠠᠭᠳᠠᠭᠴᠢ ᠳ᠋ᠤ ᠳᠠᠷᠠᠭᠠᢈᠢ

ᠦᠨᠳᠦᠰᠦᠯᠡᠯ ᠢ᠋ᠶᠡᠷ ᠴᠠᠭᠳᠠᠨ ᠬᠣᠷᠢᠬᠤ ᠲᠠᠰᠤᠯᠤᠨ ᠰᠡᠷᢉᠡᠶᠢᠯᠡᢈᠦ ᠠᠷᠭ ᠠ ᢈᠡᠮᠵᠢᠶ ᠡ ᠠᠪᠴᠤ ᠪᠦᠯᠤᠨ ᠠ:

᠑᠂᠑᠂ᠡᠷᠡᢉᠦᠦ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠡᠷᠡᢉ ᢈᠢᠨᠠᠨ ᠰᠢᠢᠳᠪᠦᠷᠢᠯᠡᢈᠦ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠠᠨ ᠡᠴᠠ ᠣᠷᠭᠤᠨ ᠵᠠᠶᠢᠯᠠᠬᠤ ᠶ᠋ᠢ ᠵᠠᠪᠳᠤᠭᠰᠠᠨ᠂ ᠡᠰᠡᢈᠦᠯ ᠡ ᠣᠷᠭᠤᠨ ᠵᠠᠶᠢᠯᠠᠭᠰᠠᠨ;

᠑᠂᠒᠂ᠰᠢᢉᠦᢉᠴᠢ᠂ ᠫᠷᠣᠻᠦ᠋ᠷᠣᠷ᠂ ᠮᠥᠷᠳᠡᢉᠴᠢ᠂ ᠬᠣᢈᠢᠷᠠᠭᠴᠢ᠂ ᢉᠡᠷᠡᠴᠢ᠂ ᠰᠢᠨᠵᠢᢉᠡᠴᠢ᠂ ᢉᠡᠮᠲᠦ ᢈᠡᠷᠡᢉ ᠬᠠᠮᠲᠤᠷᠠᠨ ᠦᠢᠯᠡᠳᠦᢉᠰᠡᠨ ᢈᠦᠮᠦᠨ ᠢ᠋

ᠳᠠᠷᠤᠮᠲᠠᠯᠠᠭᠰᠠᠨ᠂ ᠡᠰᠡᢈᠦᠯ ᠡ ᠰᠦᠷᠳᠡᢉᠦᠯᠦᢉᠰᠡᠨ᠂ ᠡᠰᠡᢈᠦᠯ ᠡ ᠨᠥᠯᠦᢉᠡᠯᠡᢉᠰᠡᠨ᠂ ᠡᠰᠡᢈᠦᠯ ᠡ ᠲᠡᠳᠡᢉᠡᠷ ᠦ᠋ᠨ ᠠᠮᠢ ᠨᠠᠰᠤ᠂ ᠡᠷᠡᢉᠦᠯ ᠮᠡᠨᠳᠦ ᠳ᠋ᠦ ᠠᠶᠤᠯ ᠤᠴᠠᠷᠠᠭᠤᠯᠬᠤ ᠦᠨᠳᠦᠰᠦᠯᠡᠯ

ᠪᠦᢈᠦᠢ ᠪᠠᠷᠢᠮᠲᠠ᠂ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠪᠠᠶᠢᠭ ᠠ;

᠑᠂᠓᠂ ᢈᠦᠮᠦᠨ ᠦ᠋ ᠠᠮᠢ ᠨᠠᠰᠤ᠂ ᠡᠷᠡᢉᠦᠯ ᠮᠡᠨᠳᠦ᠂ ᠡᠳ᠋ ᢈᠦᠷᠦᠩᢉᠡ ᠳ᠋ᠦ ᠬᠣᢈᠢᠷᠠᠯ ᠤᠴᠠᠷᠠᠭᠤᠯᠬᠤ᠂ ᠡᠰᠡᢈᠦᠯ ᠡ ᠣᠷᠭᠤᠨ ᠵᠠᠶᠢᠯᠠᠬᠤ᠂ ᠡᠰᠡᢈᠦᠯ ᠡ ᢈᠡᠷᠡᢉ ᠦ᠋ᠨ

ᠤᠯᠠ ᠮᠥᠷ᠂ ᠡᠳ᠋ ᠮᠥᠷ ᠦ᠋ᠨ ᠪᠠᠷᠢᠮᠲᠠ᠂ ᠨᠣᠲᠠᠯᠠᠬᠤ ᠪᠠᠷᠢᠮᠲᠠ ᠶ᠋ᠢ ᠤᠰᠠᠳᠬᠠᠬᠤ᠂ ᠥᢉᠡᠷᠡᠴᠢᠯᠡᢈᠦ᠂ ᠵᠥᢉᠡᢉᠡᠪᠦᠷᠢᠯᠡᢈᠦ᠂ ᠨᠢᠭᠤᠨ ᠳᠠᠯᠳᠠᠯᠠᠬᠤ᠂ ᠦᠷᠡᢉᠳᠡᢉᠦᠯᢈᠦ᠂ ᠬᠠᠭᠤᠷᠮᠠᠴᠢ ᠪᠠᠷ

ᠦᠢᠯᠡᠳᢈᠦ᠂ ᢉᠡᠮᠲᠦ ᢈᠡᠷᠡᢉ ᠦᠢᠯᠡᠳᢈᠦ᠂ ᢉᠡᠮᠲᠦ ᢈᠡᠷᠡᢉ ᠢ᠋ᠶᠡᠨ ᠲᠡᢉᠦᠰᢈᠡᢈᠦ ᠦᠨᠳᠦᠰᠦᠯᠡᠯ ᠪᠦᢈᠦᠢ ᠪᠠᠷᠢᠮᠲᠠ᠂ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠪᠠᠶᠢᠭ ᠠ;

᠑᠂᠔᠂ᠤᠷᠢᠳ ᠨᠢ ᠠᠪᠦᠭᠰᠠᠨ ᠲᠠᠰᠤᠯᠤᠨ ᠰᠡᠷᢉᠡᠶᠢᠯᠡᢈᠦ ᠠᠷᠭ ᠠ ᢈᠡᠮᠵᠢᠶ ᠡ ᠶ᠋ᠢ ᠵᠥᠷᠢᠴᠡᢉᠰᠡᠨ᠂ ᠰᠢᢉᠦᢈᠦ᠂ ᠫᠷᠤᠻᠦ᠋ᠷᠤᠷ ᠤ᠋ᠨ ᠮᠡᠳᠡᢉᠳᠡᢈᠦ ᠬᠠᠭᠤᠳᠠᠰᠤ ᠪᠠᠷ

ᠳᠠᠭᠤᠳᠠᠬᠤ ᠳ᠋ᠤ ᢈᠦᠨᠳᠦᠳᢈᠡᠨ ᠦᠵᠡᢈᠦ ᠰᠢᠯᠲᠠᠭᠠᠨ ᠦᢉᠡᠢ ᠪᠠᠷ ᠢᠷᠡᢉᠡ ᠦᢉᠡᠢ᠃

᠒᠂ᠡᠷᠡᢉᠦᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠤᠰᠬᠠᠢ ᠠᠩᢉᠢ ᠳ᠋ᠤ ᠬᠣᠷᠢᠬᠤ ᠶᠠᠯ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠳᠣᠭᠤᠳᠤ ᢈᠡᠮᠵᠢᠶ ᠡ ᠶ᠋ᠢ ᠨᠠᠢᠮᠠᠨ ᠵᠢᠯ᠂ ᠲᠡᢉᠦᠨ ᠡᠴᠡ ᠳᠡᢉᠡᢉᠰᠢ ᠬᠤᠭᠤᠴᠠᠭ ᠠ ᠪᠠᠷ

ᠣᠨᠤᠭᠳᠠᠭᠤᠯᠬᠤ ᠪᠠᠷ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᢉᠡᠮᠲᠦ ᢈᠡᠷᠡᢉ ᠦ᠋ᠨ ᠶᠠᠯᠠᠯᠠᠭᠳᠠᠭᠴᠢ ᠳ᠋ᠤ ᠳᠠᠷᠠᠭᠠᢈᠢ ᠦᠨᠳᠦᠰᠦᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠠᠯᠢ ᠨᠢᢉᠡ ᠨᠢ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠭᠳᠠᠪᠠᠯ ᠴᠠᠭᠳᠠᠨ ᠬᠣᠷᠢᠬᠤ ᠲᠠᠰᠤᠯᠤᠨ

ᠰᠡᠷᢉᠡᠶᠢᠯᠡᢈᠦ ᠠᠷᠭ ᠠ ᢈᠡᠮᠵᠢᠶ ᠡ ᠠᠪᠴᠤ ᠪᠦᠯᠤᠨ ᠠ:

᠒᠂᠑᠂ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠓᠑᠂᠕ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠑᠂᠑᠂ ᠑᠂᠒᠂ ᠑᠂᠓᠆ ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠨᠥᢈᠦᠴᠡᠯ;

᠒᠂᠒᠂ᠡᠳ᠋ ᢈᠦᠷᠦᠩᢉᠡ᠂ ᠪᠦᠰᠤᠳ ᠨᠥᢈᠦᠴᠡᠯ ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠤᠯᠠᠮ ᠡᠴᠠ ᠡᠷᢈᠡᠰᠢᠶᠡᠯ ᠳ᠋ᠦ ᠪᠠᠨ ᠪᠠᠶᠢᠭ ᠠ ᠨᠠᠰᠤᠨ ᠳ᠋ᠤ ᢈᠦᠷᠦᢉᠡ ᠦᢉᠡᠢ ᢈᠦᠮᠦᠨ ᠦ᠋

ᠡᠰᠡᠷᢉᠦ᠂ ᠡᠰᠡᢈᠦᠯ ᠡ ᠠᠮᠢ ᠨᠠᠰᠤ᠂ ᠡᠷᠡᢉᠦᠯ ᠮᠡᠨᠳᠦ᠂ ᠪᠦᠰᠤᠳ ᠰᠢᠯᠲᠠᠭᠠᠨ ᠤ ᠤᠯᠠᠮ ᠡᠴᠠ ᠥᠪᠠᠷ ᠦ᠋ᠨ ᠬᠠᠤᠯᠢ ᠶᠣᠰᠤᠨ ᠤ ᠡᠷᢈᠡ᠂ ᠠᠰᠢᠭ ᠰᠣᠨᠢᠷᠬᠠᠯ ᠢ᠋ ᠬᠠᠮᠠᠭᠠᠯᠠᠬᠤ

ᠴᠢᠳᠠᠪᠦᠷᠢ ᠦᢉᠡᠢ ᢈᠦᠮᠦᠨ ᠦ᠋ ᠡᠰᠡᠷᢉᠦ ᢉᠡᠮᠲᠦ ᢈᠡᠷᠡᢉ ᠤᠶᠢᠯᠡᠳᠦᢉᠰᠡᠨ;

᠒᠂᠓᠂ᠵᠣᢈᠢᠶᠠᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠲᠠᠢ ᢉᠡᠮᠲᠦ ᠪᠦᠯᠦᢉ ᠦ᠋ᠨ ᠦᠢᠯᠡᠳᠦᢉᠰᠡᠨ ᢉᠡᠮᠲᠦ ᢈᠡᠷᠡᢉ ᠲᠦ ᠬᠠᠮᠲᠤᠷᠠᠨ ᠣᠷᠤᠯᠴᠠᠭᠰᠠᠨ;

᠒᠂᠔᠂ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠤᠯᠤᠰ ᠲᠤ ᠣᠷᠤᠰᠢᠨ ᠰᠠᠭᠤᠬᠤ ᠭᠠᠵᠠᠷ ᠤ᠋ᠨ ᠬᠠᠶᠢᠭ ᠲᠣᠳᠤᠷᠬᠠᠢ ᠦᢉᠡᠢ᠂ ᠡᠷᢈᠢᠯᠡᢉᠰᠡᠨ ᠠᠵᠢᠯ ᠦᢉᠡᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠤᠯᠠᠮ ᠡᠴᠠ ᠲᠡᢉᠦᠨ ᠢ᠋

ᠮᠡᠳᠡᢉᠳᠡᢈᠦ ᠬᠠᠭᠤᠳᠠᠰᠤ ᠪᠠᠷ ᠳᠠᠭᠤᠳᠠᠬᠤ ᠪᠦᠯᠤᠮᠵᠢ ᠦᢉᠡᠢ;

᠒᠂᠕᠂ᠮᠣᠩᠭᠤᠯ ᠤᠯᠤᠰ ᠲᠤ ᠪᠠᠶᠢᠩᠭᠤ ᠣᠷᠤᠰᠢᠨ ᠰᠠᠭᠤᠳᠠᠭ ᠦᢉᠡᠢ᠃

᠓᠂ᠶᠠᠯᠠᠯᠠᠭᠳᠠᠭᠴᠢ ᠥᠪᠠᠷ ᠦ᠋ᠨ ᠠᠮᠢ ᠨᠠᠰᠤ᠂ ᠡᠷᠡᢉᠦᠯ ᠮᠡᠨᠳᠦ ᠳ᠋ᠦ ᠠᠶᠤᠯ ᠤᠴᠠᠷᠠᠭᠤᠯᠬᠤ᠂ ᠡᠰᠡᢈᠦᠯ ᠡ ᠲᠡᢉᠦᠨ ᠦ᠋ ᠠᠮᠢ ᠨᠠᠰᠤ᠂ ᠡᠷᠡᢉᠦᠯ ᠮᠡᠨᠳᠦ ᠳ᠋ᠦ ᠠᠶᠤᠯ

ᠤᠴᠠᠷᠠᠵᠤ ᠪᠦᠯᠬᠤ ᠦᠨᠳᠦᠰᠦᠯᠡᠯ ᠪᠦᢈᠦᠢ ᠪᠠᠷᠢᠮᠲᠠ᠂ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠪᠠᠶᠢᠭ ᠠ ᠪᠦᠯ ᠫᠷᠤᠻᠦ᠋ᠷᠤᠷ ᠤ᠋ᠨ ᠭᠠᠷᠭᠠᠭᠰᠠᠨ ᠰᠠᠨᠠᠯ ᠢ᠋ ᠦᠨᠳᠦᠰᠦᠯᠡᠨ ᠰᠢᢉᠦᢈᠦ ᠶᠠᠯᠠᠯᠠᠭᠳᠠᠭᠴᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠶᠤᠯ ᠦᢉᠡᠢ

ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ ᠢ᠋ ᠬᠠᠩᠭᠠᠬᠤ ᠵᠣᠷᠢᠯᠭ ᠠ ᠪᠠᠷ ᠲᠡᢉᠦᠨ ᠳ᠋ᠦ ᠴᠠᠭᠳᠠᠨ ᠬᠣᠷᠢᠬᠤ ᠲᠠᠰᠤᠯᠤᠨ ᠰᠡᠷᢉᠡᠶᠢᠯᠡᢈᠦ ᠠᠷᠭ ᠠ ᢈᠡᠮᠵᠢᠶ ᠡ ᠠᠪᠴᠤ ᠪᠦᠯᠤᠨ ᠠ᠃

᠔᠂ᠬᠣᠷᠢᠬᠤ ᠶᠠᠯ ᠠ ᠡᠳᠯᠡᠵᠦ ᠪᠠᠶᠢᠭ ᠠ ᠶᠠᠯᠠᠲᠠᠨ ᠢ᠋ ᠶᠠᠯᠠᠯᠠᠭᠳᠠᠭᠴᠢ ᠪᠠᠷ ᠲᠠᠲᠠᠵᠤ ᠮᠥᠷᠳᠡᠨ ᠰᠢᠯᠭᠠᠬᠤ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭ ᠠ ᠶᠠᠪᠦᠭᠤᠯᠬᠤ ᠳ᠋ᠤ ᠫᠷᠤᠻᠦ᠋ᠷᠤᠷ ᠤ᠋ᠨ ᠰᠠᠨᠠᠯ ᠢ᠋

ᠦᠨᠳᠦᠰᠦᠯᠡᠨ ᠰᠢᢉᠦᢈᠦ ᠲᠡᢉᠦᠨ ᠢ᠋ ᠮᠥᠷᠳᠡᠨ ᠰᠢᠯᠭᠠᠬᠤ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭ ᠠ ᠶᠠᠪᠦᠭᠤᠯᠬᠤ ᠨᠤᠲᠤᠭ ᠳᠡᠪᠢᠰᢈᠡᠷ ᠦ᠋ᠨ ᠴᠠᠭᠳᠠᠨ ᠬᠣᠷᠢᠬᠤ ᠪᠠᠶᠢᠷᠢ ᠳ᠋ᠤ ᠰᠢᠯᠵᠢᢉᠦᠯᠦᠨ ᠴᠠᠭᠳᠠᠨ ᠬᠣᠷᠢᠬᠤ

ᠲᠠᠰᠤᠯᠤᠨ ᠰᠡᠷᢉᠡᠶᠢᠯᠡᢈᠦ ᠠᠷᠭ ᠠ ᢈᠡᠮᠵᠢᠶ ᠡ ᠶ᠋ᠢ ᠠᠪᠴᠤ ᠪᠦᠯᠤᠨ ᠠ᠃

᠕᠂ᠡᠨᠡ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠔ ᠳ᠋ᠡᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ ᠲᠦ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠤ ᠳᠠᠭᠠᠭᠤ ᠴᠠᠭᠳᠠᠨ ᠬᠣᠷᠢᠬᠤ ᠲᠠᠰᠤᠯᠤᠨ ᠰᠡᠷᢉᠡᠶᠢᠯᠡᢈᠦ ᠠᠷᠭ ᠠ ᢈᠡᠮᠵᠢᠶ ᠡ ᠠᠪᠦᠭᠰᠠᠨ ᠪᠦᠯ ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ

᠑᠔᠂᠑᠐ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠒ ᠳ᠋ᠠᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ ᠲᠦ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠬᠤᠭᠤᠴᠠᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠪᠠᠷᠢᠮᠲᠠᠯᠠᠨ ᠠ᠃»

᠒/᠑᠔᠂᠑᠐ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠒ ᠳ᠋ᠠᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ:

«᠒᠂ᠰᠢᢉᠦᢈᠦ ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠑᠔᠂᠙ ᠳ᠋ᠦᢉᠡᠷ ᠵᠦᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠑ ᠳ᠋ᠡᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ ᠲᠦ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠦᠨᠳᠦᠰᠦᠯᠡᠯ ᠠᠷᠢᠯᠤᠭ ᠠ ᠤᠢᢉᠡᠢ ᢉᠡᠵᠦ ᠦᠵᠡᠪᠠᠯ ᠶᠠᠯᠠᠯᠠᠭᠳᠠᠭᠴᠢ ᠳ᠋ᠤ

ᠠᠪᠦᠭᠰᠠᠨ ᠴᠠᠭᠳᠠᠨ ᠬᠣᠷᠢᠬᠤ ᠲᠠᠰᠤᠯᠤᠨ ᠰᠡᠷᢉᠡᠶᠢᠯᠡᢈᠦ ᠠᠷᠭ ᠠ ᢈᠡᠮᠵᠢᠶᠡᠨ ᠦ᠋ ᠬᠤᠭᠤᠴᠠᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠲᠤᠬᠠᠢ ᠪᠦᠷᠢ ᠑ ᠰᠠᠷ ᠠ ᢈᠦᠷᠲᠡᠯ ᠡ ᠬᠤᠭᠤᠴᠠᠭ ᠠ ᠪᠠᠷ ᠰᠤᠩᠭᠠᠬᠤ ᠪᠡ

ᠶᠠᠯᠠᠯᠠᠭᠳᠠᠭᠴᠢ ᠶ᠋ᠢ ᠴᠠᠭᠳᠠᠨ ᠬᠣᠷᠢᠬᠤ ᠨᠡᠶᠢᠲᠡ ᠬᠤᠭᠤᠴᠠᠭ ᠠ ᠡᠷᠡᢉᠦᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠬᠠᠤᠯᠢ ᠳ᠋ᠤ ᠬᠣᠷᠢᠬᠤ ᠶᠠᠯ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠳᠡᢉᠡᠳᠦ ᢈᠡᠮᠵᠢᠶ ᠡ ᠶ᠋ᠢ ᠲᠠᠪᠦᠨ ᠵᠢᠯ ᢈᠦᠷᠲᠡᠯ ᠡ ᠬᠤᠭᠤᠴᠠᠭ ᠠ ᠪᠠᠷ

ᠣᠨᠤᠭᠳᠠᠭᠤᠯᠬᠤ ᠪᠠᠷ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᢉᠡᠮᠲᠦ ᢈᠡᠷᠡᢉ ᠲᠦ ᠖ ᠰᠠᠷ ᠠ ᠡᠴᠠ᠂ ᠡᠷᠡᢉᠦᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠬᠠᠤᠯᠢ ᠳ᠋ᠤ ᠬᠣᠷᠢᠬᠤ ᠶᠠᠯ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠳᠡᢉᠡᠳᠦ ᢈᠡᠮᠵᠢᠶ ᠡ ᠶ᠋ᠢ ᠲᠠᠪᠦᠨ ᠵᠢᠯ ᠡᠴᠡ ᠳᠡᢉᠡᢉᠰᠢ

ᠬᠤᠭᠤᠴᠠᠭ ᠠ ᠪᠠᠷ ᠣᠨᠤᠭᠳᠠᠭᠤᠯᠬᠤ ᠪᠠᠷ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᢉᠡᠮᠲᠦ ᢈᠡᠷᠡᢉ ᠲᠦ ᠑᠒ ᠰᠠᠷ ᠠ ᠡᠴᠠ᠂ ᠡᠷᠡᢉᠦᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠬᠠᠤᠯᠢ ᠳ᠋ᠤ ᠬᠣᠷᠢᠬᠤ ᠶᠠᠯ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠳᠣᠭᠤᠳᠤ ᢈᠡᠮᠵᠢᠶ ᠡ ᠶ᠋ᠢ ᠨᠠᠢᠮᠠᠨ ᠵᠢᠯ᠂

ᠲᠡᢉᠦᠨ ᠡᠴᠡ ᠳᠡᢉᠡᢉᠰᠢ ᠬᠤᠭᠤᠴᠠᠭ ᠠ ᠪᠠᠷ ᠣᠨᠤᠭᠳᠠᠭᠤᠯᠬᠤ ᠪᠠᠷ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᢉᠡᠮᠲᠦ ᢈᠡᠷᠡᢉ ᠲᠦ ᠑᠘ ᠰᠠᠷ ᠠ ᠡᠴᠠ ᢈᠡᠲᠦᠷᠡᠵᠦ ᠪᠦᠯᠬᠤ ᠤᠢᢉᠡᠢ ᠃»

᠓/᠑᠗᠂᠔ ᠳ᠋ᠦᢉᠡᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠗ ᠳ᠋ᠠᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ:

«᠗᠂ᠡᠨᠡ ᠵᠦᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠕ ᠳ᠋ᠠᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ ᠲᠦ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠤ ᠳᠠᠭᠠᠭᠤ ᠭᠠᠷᠭᠠᠭᠰᠠᠨ ᠰᠢᢉᠦᢈᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠰᠢᠢᠳᠪᠦᠷᠢ ᠳ᠋ᠦ ᠫᠷᠣᠻᠦ᠋ᠷᠤᠷ᠂ ᠣᠷᠤᠯᠴᠠᠭᠴᠢ ᠭᠠᠭᠴᠠ ᢈᠦ ᠡᠨᠡ

ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢ ᠨᠣᠴᠤᠲᠠᠢ ᠵᠥᠷᠢᠴᠡᢉᠰᠡᠨ ᠦᠨᠳᠦᠰᠦᠯᠡᠯ ᠢ᠋ᠶᠡᠷ ᠳᠠᠪᠠᠵᠤ ᠵᠠᠭᠠᠯᠳᠤᠬᠤ ᠵᠢᠷᠤᠮ ᠢ᠋ᠶᠠᠷ ᠭᠣᠮᠤᠳᠠᠯ᠂ ᠡᠰᠡᠷᢉᠦᠴᠡᠯ ᠭᠠᠷᠭᠠᠵᠤ ᠪᠦᠯᠤᠨ ᠠ᠃»

᠔/᠓᠑᠂᠕ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ:

«᠓᠑᠂᠕ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ᠰᠡᠵᠢᢉᠲᠡᠨ ᠢ᠋ ᠬᠣᠶᠢᠰᠢᠯᠠᠭᠤᠯᠤᠰᠢ ᠤᠢᢉᠡᠢ ᠪᠠᠷ ᠪᠠᠷᠢᠪᠴᠢᠯᠠᠬᠤ

᠑᠂ᠡᠷᠡᢉᠦᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠤᠰᠬᠠᠢ ᠠᠩᢉᠢ ᠳ᠋ᠤ ᠬᠣᠷᠢᠬᠤ ᠶᠠᠯ ᠠ ᠣᠨᠤᠭᠳᠠᠭᠤᠯᠬᠤ ᠪᠠᠷ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᢉᠡᠮᠲᠦ ᢈᠡᠷᠡᢉ ᠲᠦ ᠬᠣᠯᠪᠦᠭᠳᠠᠭᠤᠯᠤᠨ ᠰᠡᠵᠢᢉᠲᠡᠨ ᠢ᠋

ᠳᠠᠷᠠᠭᠠᢈᠢ ᠦᠨᠳᠦᠰᠦᠯᠡᠯ ᠢ᠋ᠶᠡᠷ ᠬᠣᠶᠢᠰᠢᠯᠠᠭᠤᠯᠤᠰᠢ ᠤᠢᢉᠡᠢ ᠪᠠᠷ ᠪᠠᠷᠢᠪᠴᠢᠯᠠᠵᠤ ᠪᠦᠯᠤᠨ ᠠ:

᠑᠂᠑᠂ᢉᠡᠮᠲᠦ ᢈᠡᠷᠡᢉ ᠦᠢᠯᠡᠳᠴᠦ ᠪᠠᠶᠢᠬᠤ ᠦᠶ ᠡ ᠳ᠋ᠦ᠂ ᠡᠰᠡᢈᠦᠯ ᠡ ᠦᠢᠯᠡᠳᠦᢉᠰᠡᠨ ᠳᠣᠣᠷ ᠠ ᠨᠢ᠂ ᠡᠰᠡᢈᠦᠯ ᠡ ᢉᠡᠮᠲᠦ ᢈᠡᠷᠡᢉ ᠤᠶᠢᠯᠡᠳᠦᢉᠰᠡᠨ ᠭᠠᠵᠠᠷ ᠡᠴᠠ

ᠵᠢᠭᠤᠲᠠᠬᠤ ᠦᠶ ᠡ ᠳ᠋ᠦ ᠪᠠᠷᠢᠭᠰᠠᠨ;

᠑᠂᠒᠂ᢉᠡᠮᠲᠦ ᢈᠡᠷᠡᢉ ᠤᠶᠢᠯᠡᠳᠦᢉᠰᠡᠨ ᠳᠠᠷᠤᠢ ᢉᠡᠷᠡᠴᠢ᠂ ᠬᠣᢈᠢᠷᠠᠭᠴᠢ ᠰᠢᠭᠤᠳ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ;

᠑᠂᠓᠂ᢈᠡᠷᠡᢉ ᠦ᠋ᠨ ᠭᠠᠵᠠᠷ ᠲᠤ ᠪᠦᠯᠤᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠦᠮᠦᠨ ᠦ᠋ ᠬᠤᠪᠴᠠᠰᠤ᠂ ᠪᠠᠶ ᠡ᠂ ᠣᠷᠤᠨ ᠪᠠᠶᠢᠷᠢ᠂ ᠡᠳ᠋ ᠵᠦᠶᠢᠯ᠂ ᠲᠡᢉᠡᢉᠡᠪᠦᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠡᠷᠡᢉᠰᠡᠯ ᠳ᠋ᠦ

ᠤᠯᠠ ᠮᠥᠷ ᠢᠯᠡᠷᠡᢉᠰᠡᠨ᠃

᠒᠂ᠡᠷᠡᢉᠦᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠤᠰᠬᠠᠢ ᠠᠩᢉᠢ ᠳ᠋ᠤ ᠬᠣᠷᠢᠬᠤ ᠶᠠᠯ ᠠ ᠣᠨᠤᠭᠳᠠᠭᠤᠯᠬᠤ ᠪᠠᠷ ᠵᠢᠭᠠᠭ ᠠ ᠤᠢᢉᠡᠢ ᢉᠡᠮᠲᠦ ᢈᠡᠷᠡᢉ ᠲᠦ ᠬᠣᠯᠪᠦᠭᠳᠠᠭᠤᠯᠤᠨ ᠰᠡᠵᠢᢉᠲᠡᠨ ᠢ᠋

ᠡᠨᠡ ᠵᠦᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠑ ᠳ᠋ᠡᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ ᠲᠦ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠡᠴᠠ ᠭᠠᠳᠠᠨ ᠠ ᠳᠠᠷᠠᠭᠠᢈᠢ ᠦᠨᠳᠦᠰᠦᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠠᠯᠢ ᠨᠢᢉᠡ ᠨᠢ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠭᠳᠠᠪᠠᠯ ᠬᠣᠶᠢᠰᠢᠯᠠᠭᠤᠯᠤᠰᠢ ᠤᠢᢉᠡᠢ ᠪᠠᠷ

ᠪᠠᠷᠢᠪᠴᠢᠯᠠᠵᠤ ᠪᠦᠯᠤᠨ ᠠ:

᠒᠂᠑᠂ᢈᠡᠨ ᠪᠦᠯᠬᠤ ᠨᠢ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠭᠳᠠᠭ ᠠ ᠦᢉᠡᠢ;

᠒᠂᠒᠂ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠤᠯᠤᠰ ᠲᠤ ᠣᠷᠤᠰᠢᠨ ᠰᠠᠭᠤᠬᠤ ᠭᠠᠵᠠᠷ ᠤ᠋ᠨ ᠬᠠᠶᠢᠭ ᠲᠣᠳᠤᠷᠬᠠᠢ ᠦᢉᠡᠢ᠂ ᠡᠷᢈᠢᠯᠡᢉᠰᠡᠨ ᠠᠵᠢᠯ ᠦᢉᠡᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠤᠯᠠᠮ ᠡᠴᠠ ᠲᠡᢉᠦᠨ ᠢ᠋

ᠮᠡᠳᠡᢉᠳᠡᢈᠦ ᠬᠠᠭᠤᠳᠠᠰᠤ ᠪᠠᠷ ᠳᠠᠭᠤᠳᠠᠬᠤ ᠪᠦᠯᠤᠮᠵᠢ ᠦᢉᠡᠢ;

᠒᠂᠓᠂ᠮᠣᠩᠭᠤᠯ ᠤᠯᠤᠰ ᠲᠤ ᠪᠠᠶᠢᠩᠭᠤ ᠣᠷᠤᠰᠢᠨ ᠰᠠᠭᠤᠳᠠᠭ ᠦᢉᠡᠢ᠃

᠓᠂ᠡᠷᠡᢉᠦᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠤᠰᠬᠠᠢ ᠠᠩᢉᠢ ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᢈᠦᠨᠳᠦ ᢉᠡᠮᠲᠦ ᢈᠡᠷᠡᢉ ᠤᠶᠢᠯᠡᠳᠦᢉᠳᠡᢉᠰᠡᠨ ᠳᠠᠷᠤᠢ ᠡᠨᠡ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠑ ᠳ᠋ᠡᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ ᠲᠦ

ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠡᠴᠠ ᠪᠦᠰᠤᠳ ᠦᠨᠳᠦᠰᠦᠯᠡᠯ ᠪᠦᢈᠦᠢ ᠰᠡᠵᠢᢉ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠭᠳᠠᠪᠠᠯ ᠰᠡᠵᠢᢉᠲᠡᠨ ᠢ᠋ ᠡᠨᠡ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠒ ᠳ᠋ᠠᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ ᠲᠦ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠠᠯᠢ ᠨᠢᢉᠡ ᠦᠨᠳᠦᠰᠦᠯᠡᠯ ᠢ᠋ᠶᠡᠷ

ᠬᠣᠶᠢᠰᠢᠯᠠᠭᠤᠯᠤᠰᠢ ᠦᢉᠡᠢ ᠪᠠᠷ ᠪᠠᠷᠢᠪᠴᠢᠯᠠᠵᠤ ᠪᠦᠯᠤᠨ ᠠ᠃

᠔᠂ᠮᠥᠷᠳᠡᢉᠴᠢ ᠰᠡᠵᠢᢉᠲᠡᠨ ᠢ᠋ ᠬᠣᠶᠢᠰᠢᠯᠠᠭᠤᠯᠤᠰᠢ ᠦᢉᠡᠢ ᠪᠠᠷ ᠪᠠᠷᠢᠪᠴᠢᠯᠠᠭᠰᠠᠨ ᠳᠠᠷᠤᠢ ᠫᠷᠤᠻᠦ᠋ᠷᠤᠷ ᠲᠤ ᠮᠡᠳᠡᢉᠳᠡᠵᠦ᠂ ᠫᠷᠤᠻᠦ᠋ᠷᠤᠷ ᠪᠠᠷᠢᠪᠴᠢᠯᠠᠬᠤ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭ ᠠ

ᠬᠠᠤᠯᠢ ᠳ᠋ᠤ ᠨᠡᠶᠢᠴᠡᢉᠰᠡᠨ ᠡᠰᠡᢈᠦ ᠶ᠋ᠢ ᢈᠢᠨᠠᠵᠤ ᠳᠠᠷᠠᠭᠠᢈᠢ ᠰᠢᠢᠳᠪᠦᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠯᠢ ᠨᠢᢉᠡ ᠶ᠋ᠢ ᠭᠠᠷᠭᠠᠨ ᠠ:

᠔᠂᠑᠂ᠮᠥᠷᠳᠡᢉᠴᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠰᠢᠢᠳᠪᠦᠷᠢ ᠶ᠋ᠢ ᠪᠠᠲᠤᠯᠠᠵᠤ᠂ ᠰᠢᢉᠦᢈᠦ ᠳ᠋ᠦ ᠳᠠᠷᠤᠢ ᢈᠦᠷᢈᠡᢉᠦᠯᢈᠦ;

᠔᠂᠒᠂ᠮᠥᠷᠳᠡᢉᠴᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠰᠢᠢᠳᠪᠦᠷᠢ ᠶ᠋ᠢ ᠦᠨᠳᠦᠰᠦᠯᠡᠯ ᠦᢉᠡᠢ᠂ ᠡᠰᠡᢈᠦᠯ ᠡ ᠦᠷᢉᠦᠯᠵᠢᠯᠡᢉᠦᠯᠦᠨ ᠪᠠᠷᠢᠪᠴᠢᠯᠠᠬᠤ ᠱᠠᠭᠠᠷᠳᠠᠯᠭ ᠠ ᠦᢉᠡᠢ ᢉᠡᠵᠦ ᠦᠵᠡᠪᠠᠯ

ᠪᠠᠲᠤᠯᠠᠬᠤ ᠡᠴᠠ ᠲᠠᠲᠠᠭᠠᠯᠵᠠᠵᠤ᠂ ᠲᠡᠮᠳᠡᢉᠯᠡᠯ ᠤᠶᠢᠯᠡᠳᢈᠦ᠃

᠕᠂ᠦᠨᠳᠦᠰᠦᠯᠡᠯ ᠦᢉᠡᠢ ᠪᠠᠷ ᠪᠠᠷᠢᠪᠴᠢᠯᠠᠭᠳᠠᠭᠰᠠᠨ ᠰᠡᠵᠢᢉᠲᠡᠨ ᠢ᠋ ᠫᠷᠤᠻᠦ᠋ᠷᠤᠷ ᠳᠠᠷᠤᠢ ᠰᠤᠯᠠᠯᠠᠨ ᠠ᠃

᠖᠂ᠮᠥᠷᠳᠡᢉᠴᠢ ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠓᠐᠂᠑᠗ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠒ ᠳ᠋ᠠᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ ᠲᠦ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠦᠨᠳᠦᠰᠦᠯᠡᠯ ᠲᠡᠢ ᠪᠦᠯ ᠬᠣᠶᠢᠰᠢᠯᠠᠭᠤᠯᠤᠰᠢ ᠦᢉᠡᠢ ᠪᠠᠷ

ᠪᠠᠷᠢᠪᠴᠢᠯᠠᠭᠰᠠᠨ ᠰᠡᠵᠢᢉᠲᠡᠨ ᠳ᠋ᠦ ᠡᠷᠡᢉᠦᠦ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠡᠷᠡᢉ ᠡᢉᠦᠰᢈᠡᠵᠦ ᠶᠠᠯᠠᠯᠠᠭᠳᠠᠭᠴᠢ ᠪᠠᠷ ᠲᠠᠲᠠᠬᠤ ᠰᠠᠨᠠᠯ ᠢ᠋ᠶᠠᠨ ᠰᠡᠵᠢᢉᠲᠡᠨ ᠢ᠋ ᠪᠠᠷᠢᠪᠴᠢᠯᠠᠭᠰᠠᠨ ᠡᠴᠠ ᠬᠣᠶᠢᠰᠢ ᠫᠷᠤᠻᠦ᠋ᠷᠤᠷ ᠲᠤ

ᠳᠠᠷᠤᠢ ᢈᠦᠷᢈᠡᢉᠦᠯᠦᠨ ᠡ᠃

᠗᠂ᠫᠷᠣᠻᠦ᠋ᠷᠣᠷ ᠮᠥᠷᠳᠡᢉᠴᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠰᠠᠨᠠᠯ ᠢ᠋ ᠦᠨᠳᠦᠰᠦᠯᠡᠯ ᠲᠡᠢ ᢉᠡᠵᠦ ᠦᠵᠡᠪᠠᠯ ᠰᠠᠨᠠᠯ ᠢ᠋ ᢈᠦᠯᠢᠶᠡᠨ ᠠᠪᠦᠭᠰᠠᠨ ᠡᠴᠠ ᠬᠣᠶᠢᠰᠢ ᠖ ᠴᠠᠭ ᠤ᠋ᠨ ᠳᠣᠲᠤᠷ ᠠ

ᠪᠠᠷᠢᠪᠴᠢᠯᠠᠭᠰᠠᠨ ᠰᠡᠵᠢᢉᠲᠡᠨ ᠳ᠋ᠦ ᠡᠷᠡᢉᠦᠦ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠡᠷᠡᢉ ᠡᢉᠦᠰᢈᠡᠵᠦ ᠶᠠᠯᠠᠯᠠᠭᠳᠠᠭᠴᠢ ᠪᠠᠷ ᠲᠠᠲᠠᠬᠤ ᠡᠰᠡᢈᠦ ᠶ᠋ᠢ ᠰᠢᠢᠳᠪᠦᠷᠢᠯᠡᠨ ᠡ᠃

᠘᠂ᠫᠷᠣᠻᠦ᠋ᠷᠣᠷ ᠰᠡᠵᠢᢉᠲᠡᠨ ᠢ᠋ ᠪᠠᠷᠢᠪᠴᠢᠯᠠᠭᠰᠠᠨ ᠰᠢᠢᠳᠪᠦᠷᠢ ᠶ᠋ᠢ ᢈᠦᠴᠦᠨ ᠲᠡᠢ ᠳ᠋ᠦ ᠲᠣᠭᠠᠴᠠᠭᠤᠯᠬᠤ᠂ ᠲᠣᠳᠤᠷᠬᠠᠢ ᠤᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭ ᠠ ᠶᠠᠪᠦᠭᠤᠯᠬᠤ᠂ ᠠᠯᠪᠠᠨ

ᠡᢉᠦᠷᢉᠡ ᠪᠠᠨ ᠪᠠᠶᠡᠯᠡᢉᠦᠯᢈᠦ ᠶ᠋ᠢ ᠲᠦᠳᠡᢉᠡᠯᠵᠡᢉᠦᠯᢈᠦ᠂ ᢈᠢᠵᠠᠭᠠᠷᠯᠠᠯᠲᠠ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠬᠤ᠂ ᠴᠠᠭᠳᠠᠨ ᠬᠣᠷᠢᠬᠤ ᠲᠠᠰᠤᠯᠤᠨ ᠰᠡᠷᢉᠡᠶᠢᠯᠡᢈᠦ ᠠᠷᠭ ᠠ ᢈᠡᠮᠵᠢᠶ ᠡ ᠠᠪᠬᠤ ᠲᠤᠬᠠᠢ ᠰᠠᠨᠠᠯ ᠢ᠋ᠶᠠᠨ

ᠪᠠᠷᠢᠪᠴᠢᠯᠠᠬᠤ ᠬᠤᠭᠤᠴᠠᠭ ᠠ ᠳᠠᠭᠤᠰᠬᠤ ᠡᠴᠠ ᠒᠔ ᠴᠠᠭ ᠤ᠋ᠨ ᠡᠮᠦᠨ ᠡ ᠰᠢᢉᠦᢈᠦ ᠳ᠋ᠦ ᢈᠦᠷᢈᠡᢉᠦᠯᠦᠨ ᠡ᠃

᠙᠂ᠰᠢᢉᠦᢈᠦ ᠡᠨᠡ ᠵᠦᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠘ ᠳ᠋ᠠᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ ᠲᠦ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠫᠷᠣᠻᠦ᠋ᠷᠣᠷ ᠤ᠋ᠨ ᠰᠠᠨᠠᠯ ᠢ᠋ ᢈᠦᠯᠢᠶᠡᠨ ᠠᠪᠦᠭᠰᠠᠨ ᠡᠴᠠ ᠬᠣᠶᠢᠰᠢ ᠳᠠᠷᠤᠢ᠂ ᠡᠰᠡᢈᠦᠯ ᠡ ᠒᠔ ᠴᠠᠭ ᠤ᠋ᠨ

ᠳᠣᠲᠤᠷ ᠠ ᠰᠢᢉᠦᢈᠦ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠡᠯᠡᠯᠴᠡᢉᠦᠯᢉᠡ ᠶ᠋ᠢ ᠲᠣᠪᠯᠠᠨ ᠶᠠᠪᠦᠭᠤᠯᠵᠤ᠂ ᠫᠷᠤᠻᠦ᠋ᠷᠤᠷ ᠤ᠋ᠨ ᠰᠠᠨᠠᠯ ᠢ᠋ ᠦᠨᠳᠦᠰᠦᠯᠡᠨ ᠪᠠᠷᠢᠪᠴᠢᠯᠠᠬᠤ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᢈᠦᠴᠦᠨ ᠲᠡᠢ ᠳ᠋ᠦ ᠲᠣᠭᠠᠴᠠᠬᠤ᠂

ᠶᠠᠯᠠᠯᠠᠭᠳᠠᠭᠴᠢ ᠳ᠋ᠤ ᠲᠠᠰᠤᠯᠤᠨ ᠰᠡᠷᢉᠡᠶᠢᠯᠡᢈᠦ ᠠᠷᠭ ᠠ ᢈᠡᠮᠵᠢᠶ ᠡ ᠠᠪᠬᠤ ᠡᠰᠡᢈᠦ ᠶ᠋ᠢ ᢈᠢᠨᠠᠨ ᠰᠢᠢᠳᠪᠦᠷᠢᠯᠡᠨ ᠡ᠃

᠑᠐᠂ᠫᠷᠣᠻᠦ᠋ᠷᠣᠷ᠂ ᠡᠰᠡᢈᠦᠯ ᠡ ᠪᠠᠷᠢᠪᠴᠢᠯᠠᠬᠤ ᠪᠠᠶᠢᠷᠢ ᠢ᠋ᠢᠨ ᠳᠠᠷᠤᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠰᠢᠢᠳᠪᠦᠷᠢ ᠪᠠᠷ ᠰᠤᠯᠠᠯᠠᠭᠳᠠᠭᠰᠠᠨ ᠰᠡᠵᠢᢉᠲᠡᠨ᠂ ᠲᠡᢉᠦᠨ ᠦ᠋ ᠬᠠᠤᠯᠢ ᠶᠣᠰᠤᠨ ᠤ

ᠲᠥᠯᠦᢉᠡᠯᠡᢉᠴᠢ᠂ ᠥᠮᠦᢉᠡᠯᠡᢉᠴᠢ ᠤᠭ ᢈᠡᠷᠡᢉ ᠭᠠᠷᠤᠭᠰᠠᠨ ᠭᠠᠵᠠᠷ ᠤ᠋ᠨ ᠬᠠᠷᠢᠶᠠᠯᠠᠬᠤ ᠰᠢᢉᠦᢈᠦ ᠳ᠋ᠦ ᠪᠠᠷᠢᠪᠴᠢᠯᠠᠬᠤ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠠᠨ ᠤ ᠲᠠᠯ ᠡ ᠪᠠᠷ ᠰᠡᠵᠢᢉᠲᠡᠨ ᠢ᠋ ᠰᠤᠯᠠᠯᠠᠭᠳᠠᠭᠰᠠᠨ ᠡᠴᠠ

ᠬᠣᠶᠢᠰᠢ ᠑᠐ ᠬᠣᠨᠤᠭ ᠤ᠋ᠨ ᠳᠣᠲᠤᠷ ᠠ ᠭᠣᠮᠤᠳᠠᠯ ᠭᠠᠷᠭᠠᠵᠤ ᠪᠦᠯᠤᠨ ᠠ᠃ ᠫᠷᠣᠻᠦ᠋ᠷᠣᠷ ᠭᠣᠮᠤᠳᠠᠯ ᠳ᠋ᠤ ᠬᠣᠯᠪᠦᠭᠳᠠᠬᠤ ᠮᠠᠲ᠋ᠧᠷᠢᠠᠯ ᠢ᠋ ᠬᠠᠷᠢᠶᠠᠯᠠᠬᠤ ᠰᠢᢉᠦᢈᠦ ᠳ᠋ᠦ ᠳᠠᠷᠤᠢ ᢈᠦᠷᢈᠡᢉᠦᠯᠦᠨ ᠡ᠃

᠑᠑᠂ᠰᠢᢉᠦᢈᠦ ᠡᠨᠡ ᠵᠦᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠑᠐ ᠳ᠋ᠠᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ ᠲᠦ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠭᠣᠮᠤᠳᠠᠯ ᠢ᠋ ᢈᠦᠯᠢᠶᠡᠨ ᠠᠪᠦᠭᠰᠠᠨ ᠡᠴᠠ ᠬᠣᠶᠢᠰᠢ ᠑᠔ ᠬᠣᠨᠤᠭ ᠤ᠋ᠨ ᠳᠣᠲᠤᠷ ᠠ ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠳ᠋ᠤ

ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠨᠡᠶᠢᠲᠡᠯᠢᢉ ᠵᠢᠷᠤᠮ ᠤ᠋ᠨ ᠳᠠᠭᠠᠭᠤ ᠰᠢᢉᠦᢈᠦ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠡᠯᠡᠯᠴᠡᢉᠦᠯᢉᠡ ᠶ᠋ᠢ ᠲᠣᠪᠯᠠᠨ ᠶᠠᠪᠦᠭᠤᠯᠵᠤ᠂ ᠪᠠᠷᠢᠪᠴᠢᠯᠠᠬᠤ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᢈᠦᠴᠦᠨ ᠲᠡᠢ ᠳ᠋ᠦ ᠲᠣᠭᠠᠴᠠᠬᠤ ᠡᠰᠡᢈᠦ ᠶ᠋ᠢ

ᢈᠢᠨᠠᠨ ᠰᠢᠢᠳᠪᠦᠷᠢᠯᠡᠨ ᠡ᠃ ᠡᠨᠡ ᠰᠢᠢᠳᠪᠦᠷᠢ ᠳ᠋ᠦ ᠭᠣᠮᠤᠳᠠᠯ ᠭᠠᠷᠭᠠᠬᠤ ᠦᢉᠡᠢ᠃

᠑᠒᠂ᠡᠨᠡ ᠵᠦᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠑᠐ ᠳ᠋ᠠᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ ᠲᠦ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠤ ᠳᠠᠭᠠᠭᠤ ᠰᠤᠯᠠᠯᠠᠭᠳᠠᠭᠰᠠᠨ ᢈᠦᠮᠦᠨ ᠭᠣᠮᠤᠳᠠᠯ ᠭᠠᠷᠭᠠᠭ ᠠ ᠦᢉᠡᠢ ᠪᠦᠯ ᠬᠣᠯᠪᠦᠭᠳᠠᠬᠤ ᠰᠢᠢᠳᠪᠦᠷᠢ ᠶ᠋ᠢ

᠓᠐ ᠬᠣᠨᠤᠭ ᠤ᠋ᠨ ᠳᠣᠲᠤᠷ ᠠ ᠬᠠᠷᠢᠶᠠᠯᠠᠬᠤ ᠰᠢᢉᠦᢈᠦ ᠳ᠋ᠦ ᢈᠦᠷᢈᠡᢉᠦᠯᠦᠨ ᠡ᠃»

᠕/᠓᠑᠂᠖ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠑ ᠳ᠋ᠡᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ:

«᠑᠂ᠮᠥᠷᠳᠡᢉᠴᠢ ᠰᠡᠵᠢᢉᠲᠡᠨ ᠢ᠋ ᠪᠠᠷᠢᠪᠴᠢᠯᠠᠬᠤ ᠦᠶ ᠡ ᠳ᠋ᠦ ᠲᠡᢉᠦᠨ ᠢ᠋ ᠶᠠᠮᠠᠷ ᢈᠡᠷᠡᢉ ᠲᠦ ᠬᠣᠯᠪᠦᠭᠳᠠᠭᠤᠯᠤᠨ ᠪᠠᠷᠢᠪᠴᠢᠯᠠᠵᠤ ᠪᠠᠶᠢᠭ ᠠ ᠲᠠᠯ ᠡ ᠪᠠᠷ ᠮᠡᠳᠡᢉᠳᠡᠵᠦ᠂

ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠑᠂᠘ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠓ ᠳ᠋ᠠᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ ᠲᠦ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠡᠷᢈᠡ ᠶ᠋ᠢ ᠰᠠᠨᠠᠭᠤᠯᠤᠨ ᠠ᠃»

᠖/᠓᠑᠂᠙ ᠳ᠋ᠦᢉᠡᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠑ ᠳ᠋ᠡᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ:

«᠑᠂ᠰᠡᠵᠢᢉᠲᠡᠨ ᠳ᠋ᠦ ᠪᠠᠷᠢᠪᠴᠢᠯᠠᠬᠤ ᠲᠤᠬᠠᠢ ᠰᠢᢉᠦᢈᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠰᠢᠢᠳᠪᠦᠷᠢ ᠶ᠋ᠢ ᠲᠠᠨᠢᠯᠴᠠᠭᠤᠯᠤᠭᠰᠠᠨ᠂ ᠡᠰᠡᢈᠦᠯ ᠡ ᠬᠣᠶᠢᠰᠢᠯᠠᠭᠤᠯᠤᠰᠢ ᠦᢉᠡᠢ ᠪᠠᠷ ᠪᠠᠷᠢᠪᠴᠢᠯᠠᠭᠰᠠᠨ

ᠲᠣᢈᠢᠶᠠᠯᠳᠤᠯ ᠳ᠋ᠤ ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠓᠑᠂᠖ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠑ ᠳ᠋ᠡᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ ᠲᠦ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠢ᠋ ᠲᠠᠨᠢᠯᠴᠠᠭᠤᠯᠤᠭᠰᠠᠨ ᠦᠶ ᠡ ᠡᠴᠡ ᠪᠠᠷᠢᠪᠴᠢᠯᠠᠭᠰᠠᠨ ᠬᠤᠭᠤᠴᠠᠭ ᠠ ᠶ᠋ᠢ

ᠲᠣᠭᠠᠯᠠᠬᠤ ᠪᠦᢉᠡᠳ ᠰᠡᠵᠢᢉᠲᠡᠨ ᠢ᠋ ᠮᠥᠷᠳᠡᠨ ᠰᠢᠯᠭᠠᠬᠤ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠳ᠋ᠤ ᢈᠦᠷᢈᠡᢈᠦ᠂ ᠵᠠᠶᠢᠯᠠᠰᠢ ᠦᢉᠡᠢ ᠡᠮᠨᠡᠯᢉᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠤᠰᠠᠯᠠᠯᠴᠠᠭ ᠠ ᠦᠵᠡᢉᠦᠯᢈᠦ᠂ ᠡᠷᠡᢉᠦᠯᠵᠢᢉᠦᠯᢈᠦ᠂

ᠥᠮᠦᢉᠡᠯᠡᢉᠴᠢ ᠲᠡᠢ ᠭᠠᠭᠴᠠᠭᠠᠷᠴᠢᠯᠠᠨ ᠠᠭᠤᠯᠵᠠᠬᠤ ᠳ᠋ᠤ ᠵᠠᠷᠤᠴᠠᠭᠤᠯᠤᠭᠰᠠᠨ ᠬᠤᠭᠤᠴᠠᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠓᠑᠂᠔ ᠳ᠋ᠦᢉᠡᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠕ ᠳ᠋ᠠᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ ᠲᠦ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ

ᠬᠤᠭᠤᠴᠠᠭᠠᠨ ᠳ᠋ᠤ ᠣᠷᠤᠭᠤᠯᠤᠨ ᠲᠣᠭᠠᠴᠠᠬᠤ ᠦᢉᠡᠢ᠃ ᠥᠮᠦᢉᠡᠯᠡᢉᠴᠢ ᠲᠡᠢ ᠭᠠᠭᠴᠠᠭᠠᠷᠴᠢᠯᠠᠨ ᠠᠭᠤᠯᠵᠠᠬᠤ ᠬᠤᠭᠤᠴᠠᠭ ᠠ ᠑ ᠴᠠᠭ ᠡᠴᠠ ᠢᠯᠡᢉᠦᠦ ᠦᢉᠡᠢ ᠪᠠᠶᠢᠨ ᠠ᠃»

᠔ ᠳ᠋ᠦᢉᠡᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ᠡᠷᠡᢉᠦᠦ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠡᠷᠡᢉ ᢈᠢᠨᠠᠨ ᠰᠢᠢᠳᠪᠦᠷᠢᠯᠡᢈᠦ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠑᠂᠘ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠒ ᠳ᠋ᠠᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ᠂ ᠓᠑᠂᠘ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ

᠑᠂᠒ ᠳ᠋ᠠᢈᠢ ᠵᠢᠭᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ «ᠰᠢᢉᠦᢈᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠥᠪᠰᠢᠶᠡᠷᠡᠯ ᠦᢉᠡᠢ» ᢉᠡᠰᠡᠨ ᠢ᠋ «ᠬᠣᠶᠢᠰᠢᠯᠠᠭᠤᠯᠤᠰᠢ ᠦᢉᠡᠢ ᠪᠠᠷ» ᢉᠡᠵᠦ᠂ ᠓᠑᠂᠑᠒ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠑ ᠳ᠋ᠡᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ ᠦ᠋ᠨ

«ᠰᠢᢉᠦᢈᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠥᠪᠰᠢᠶᠡᠷᠡᠯ ᠦᢉᠡᠢ» ᢉᠡᠰᠡᠨ ᠢ᠋ «ᠬᠣᠶᠢᠰᠢᠯᠠᠭᠤᠯᠤᠰᠢ ᠦᢉᠡᠢ ᠪᠠᠷ» ᢉᠡᠵᠦ᠂ ᠒᠖᠂᠗ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠒ ᠳ᠋ᠠᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ ᠦ᠋ᠨ «᠒᠐᠂᠗» ᢉᠡᠰᠡᠨ ᠢ᠋

«᠒᠐᠂᠗ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠔ ᠳ᠋ᠡᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ» ᢉᠡᠵᠦ᠂ «᠒᠐᠂᠘» ᢉᠡᠰᠡᠨ ᠢ᠋ «᠒᠐᠂᠘ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠒ ᠳ᠋ᠠᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ» ᢉᠡᠵᠦ᠂ «᠒᠐᠂᠑᠐» ᢉᠡᠰᠡᠨ ᠢ᠋ «᠒᠐᠂᠑᠐ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ

ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠒ ᠳ᠋ᠠᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ» ᢉᠡᠵᠦ ᠲᠤᠰ ᠲᠤᠰ ᠥᢉᠡᠷᠡᠴᠢᠯᠡᠰᠦᢉᠡᠢ᠃

᠕ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ᠡᠷᠡᢉᠦᠦ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠡᠷᠡᢉ ᢈᠢᠨᠠᠨ ᠰᠢᠢᠳᠪᠦᠷᠢᠯᠡᢈᠦ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠖᠂᠑ ᠳ᠋ᠦᢉᠡᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠑᠂᠑ ᠳ᠋ᠡᢈᠢ ᠵᠢᠭᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ «᠑᠔᠂᠕ /ᠢᠷᢉᠡᠨ

ᠰᠣᠩᠭᠤᠭᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠡᠷᢈᠡ ᠪᠠᠨ ᠡᠳᠯᠡᢈᠦ᠂ ᠰᠣᠩᠭᠤᠭᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠬᠣᠷᠢᠶᠠᠨ ᠤ ᠠᠵᠢᠯ ᠳ᠋ᠤ ᠰᠠᠭᠠᠳ ᢈᠢᢈᠦ/᠂ ᠑᠔᠂᠖ /ᠰᠣᠩᠭᠤᠭᠤᠯᠢ᠂ ᠠᠷᠠᠳ ᠨᠡᠶᠢᠲᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠰᠠᠨᠠᠯ ᠠᠰᠠᠭᠤᠯᠭ ᠠ ᠳ᠋ᠤ

ᠢᠯᠡᢉᠦᠦ ᠰᠠᠨᠠᠯ ᠥᢉᢈᠦ/᠂ ᠑᠔᠂᠗ /ᠰᠣᠩᠭᠤᠭᠤᠯᠢ᠂ ᠠᠷᠠᠳ ᠨᠡᠶᠢᠲᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠰᠠᠨᠠᠯ ᠠᠰᠠᠭᠤᠯᠭ ᠠ ᠳ᠋ᠤ ᠬᠠᠤᠯᠢ ᠪᠦᠰᠤ ᠪᠠᠷ ᠨᠥᠯᠦᢉᠡᠯᠡᢈᠦ᠂ ᠰᠠᠨᠠᠯ ᠬᠤᠷᠢᠶᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠳ᠋ᠦᠩ ᠢ᠋ ᠪᠦᠷᠤᠭᠤ

ᠭᠠᠷᠭᠠᠬᠤ/᠂ ᠑᠔᠂᠘ /ᠰᠣᠩᠭᠣᠭᠣᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠦᠶ ᠡ ᠪᠠᠷ ᠢᠯᠡᠳᠲᠡ ᠬᠤᠳᠠᠯ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠲᠠᠷᠠᠭᠠᠬᠤ/᠂» ᢉᠡᠰᠡᠨ ᠢ᠋᠂ ᠒᠖᠂᠗ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠒ ᠳ᠋ᠠᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ ᠦ᠋ᠨ

«᠑᠗᠂᠑ ᠳ᠋ᠦᢉᠡᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠒᠂ ᠓ ᠳ᠋ᠠᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ/ᠬᠤᠯᠠᠭᠠᠶᠢᠯᠠᠬᠤ/᠂ ᠑᠗᠂᠑᠒ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠒᠂ ᠓ ᠳ᠋ᠠᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ/ᠮᠠᠯ ᠬᠤᠯᠠᠭᠠᠶᠢᠯᠠᠬᠤ/᠂» ᢉᠡᠰᠡᠨ ᠢ᠋᠂ ᠮᠥᠨ ᢈᠡᠰᠡᢉ ᠦ᠋ᠨ

«᠒᠐᠂᠙/ᠮᠠᠩᠰᠢᠭᠤᠷᠠᠭᠤᠯᠬᠤ ᠡᠮ᠂ ᠰᠡᠳᢈᠢᠴᠡ ᠳ᠋ᠦ ᠨᠥᠯᠦᢉᠡᠲᠦ ᠪᠦᠳᠠᠰ ᠢ᠋ ᠵᠠᠪᠰᠢᠬᠤ/᠂» ᢉᠡᠰᠡᠨ ᠢ᠋᠂ ᠮᠥᠨ ᢈᠡᠰᠡᢉ ᠦ᠋ᠨ «ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ» ᢉᠡᠰᠡᠨ ᠢ᠋ ᠲᠤᠰ ᠲᠤᠰ

ᠬᠠᠰᠤᠰᠤᠭᠡᠢ᠃

ᠮᠣᠩᠭᠤᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ

ᠶᠡᢈᠡ ᠬᠤᠷᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠳᠠᠷᠤᠭ ᠠ ᠭᠣ᠋᠂ᠽᠠᠨᠳᠠᠨᠰᠢᠲᠠᠷ ᠠ

Төрийн мэдээлэл · 2024 · № 8 (1304)519–537-р хуудас