Гүйцэтгэх ажлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсгийн зарим заалт Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг эцэслэн шийдвэрлэсэн тухай № 04
2023 оны 11 дүгээр Улаанбаатар
сарын 15-ны өдөр Дугаар 04 хот
Гүйцэтгэх ажлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн
6.3 дахь хэсгийн зарим заалт Монгол Улсын Үндсэн хуулийн
холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг
эцэслэн шийдвэрлэсэн тухай
Үндсэн хуулийн цэцийн хуралдааны
танхим 14.00 цаг
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдааныг
Үндсэн хуулийн цэцийн дарга Н.Чинбат даргалж, Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Одбаяр, Ш.Солонго, Б.Буяндэлгэр, Г.Туулхүү, Г.Баясгалан, Ж.Эрдэнэбулган /илтгэгч/, Д.Гангабаатар нарын бүрэлдэхүүнтэй,
хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Баяржаргалыг оролцуулан Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд хаалттай хийв.
Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанд мэдээлэл
гаргагч, иргэн П.Ундрах-Эрдэнэ, Л.Галбаатар, Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Б.Энх-Амгалан нар оролцов.
Энэхүү хуралдаанаар Гүйцэтгэх ажлын тухай хуулийн 6 дугаар
зүйлийн 6.3 дахь хэсгийн зарим заалт Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 13 дахь заалт, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн холбогдох заалтыг тус тус зөрчсөн эсэх тухай маргааныг дахин хянан эцэслэн шийдвэрлэж, мөн Монгол Улсын Их Хурлын 2023 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн “Үндсэн хуулийн цэцийн 2023 оны 03 дугаар дүгнэлтийн тухай” 41 дүгээр тогтоолыг хянан хэлэлцэв.
Нэг. Монгол Улсын иргэн П.Ундрах-Эрдэнэ, Л.Галбаатар нар
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд хандаж:
“Эрүүгийн хуулийн 21.13 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “... гүйцэтгэх
ажлын тусгай техник олж авсан, ашигласан, борлуулсан бол хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж, Гүйцэтгэх ажлын тухай хуульд 2015 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмсэн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт ““Гүйцэтгэх ажлын тусгай техник хэрэгсэл” гэж … илрүүлэхэд зориулагдсан техник, тоног төхөөрөмж, түүний бүрдэл хэсэг, программ хангамжийг хэлнэ.” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 13 дахь заалт, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн холбогдох заалтыг тус тус зөрчсөн байна.