Гүйцэтгэх ажлын тухай хуульд нэмэлт оруулах тухай
1 дүгээр зүйл.Гүйцэтгэх ажлын тухай хуулийн 2 дугаар зүйлд “Төрийн тусгай хамгаалалтын байгууллагаас хуулиар төрийн тусгай хамгаалалтад байхаар тогтоосон Улсын Их Хурлын чуулган, Засгийн газар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хуралдаан, олон улсын дээд хэмжээний уулзалт, хэлэлцээ, хурал, зөвлөгөөн явагдах танхимд болон хамгаалуулагчийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр хийх техникийн үзлэг, шалгалт гүйцэтгэх ажилд хамаарахгүй.” гэсэн 2 дахь өгүүлбэр нэмсүгэй.
2 дугаар зүйл.Энэ хуулийг Төрийн тусгай хамгаалалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
2020 оны 05 дугаар Улаанбаатар сарын 14-ний өдөр хот
2020 оны 05 дугаар Улаанбаатар сарын 14-ний өдөр хот
1 дүгээр зүйл.Галт зэвсгийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсгийн “Тагнуулын ерөнхий газрын” гэсний дараа “дарга, Төрийн тусгай хамгаалалтын газрын” гэж нэмсүгэй.
2 дугаар зүйл.Энэ хуулийг Төрийн тусгай хамгаалалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.