Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 21
(1123)
— 1013 —

Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2020 оны 05 дугаар Улаанбаатар сарын 14-ний өдөр хот

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн “тагнуул, сөрөг тагнуул, терроризмаас урьдчилан сэргийлэх асуудал;” гэсний дараа “-төрийн тусгай хамгаалалтын асуудал;” гэж нэмсүгэй.

2 дугаар зүйл.Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 9 дэх заалтын “нэгэн бүрэн эрхийн буюу 4 жилийн” гэснийг “2 жилийн” гэж өөрчилсүгэй.

3 дугаар зүйл.Энэ хуулийг Төрийн тусгай хамгаалалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2020 оны 05 дугаар Улаанбаатар сарын 14-ний өдөр хот

ЦЭРГИЙН АЛБА ХААГЧИЙН ТЭТГЭВЭР, ТЭТГЭМЖИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 1 дүгээр зүйл, 3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалт, 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 21 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “тагнуул,” гэсний дараа “төрийн тусгай хамгаалалт,” гэж, 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 4 дэх заалтын “тагнуулын” гэсний дараа “болон төрийн тусгай хамгаалалтын” гэж тус тус нэмсүгэй.

2 дугаар зүйл.Энэ хуулийг Төрийн тусгай хамгаалалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Төрийн мэдээлэл · 2020 · № 21 (1123)1013-р хуудас