Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 31
(796)
— 1352 —

Гүйцэтгэх ажлын тухай хуульд нэмэлт оруулах тухай

2013 оны 07 дугаар МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ Улаанбаатар сарын 05-ны өдөр хот

ГҮЙЦЭТГЭХ АЖЛЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Гүйцэтгэх ажлын тухай хуульд доор дурдсан агуулгатай дараах хэсэг, заалт нэмсүгэй:

1/9 дүгээр зүйлийн 9.1.7 дахь заалт: “9.1.7.тахарын алба оргосон яллагдагч, ялтныг эрэн сурвалжлах, шүүх, шүүгч, гэрч, хохирогч болон тэдгээрийн хамаарал бүхий этгээдийн аюулгүй байдлыг хангах, халдлагаас урьдчилан сэргийлэх.”

2/11 дүгээр зүйлийн 11.8 дахь хэсэг: “11.8.Тахарын алба оргосон яллагдагч, ялтныг эрэн сурвалжлах, баривчлах, шүүх, шүүгч, гэрч хохирогч болон тэдгээрийн хамаарал бүхий этгээдийн аюулгүй байдалд халдлага, хор аюул учруулахаас урьдчилан сэргийлэх зорилгоор гүйцэтгэх ажил явуулах эрхтэй.” 2 дугаар зүйл.Гүйцэтгэх ажлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсгийн “Тагнуулын байгууллага цагдаа”, 9 дүгээр зүйлийн 9.2.5 дахь заалтын “цэрэг, цагдаа” гэсний дараа “тахарын” гэж нэмсүгэй. 3 дугаар зүйл.Энэ хуулийг Тахарын албаны тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2013 оны 07 дугаар Улаанбаатар сарын 05-ны өдөр хот

ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 8 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 8.1.5 дахь заалт нэмсүгэй:

Төрийн мэдээлэл · 2013 · № 31 (796)1352-р хуудас