Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 38
(1286)
— 3015 —

Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хууль, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хууль, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль, Авлигын эсрэг хуулийн зарим заалт Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай № 05

2023 оны 09 дүгээр Улаанбаатар

сарын 27-ны өдөр Дугаар 05 хот

Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хууль,

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хууль, Монгол Улсын

Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль, Авлигын

эсрэг хуулийн зарим заалт Монгол Улсын Үндсэн хуулийн

холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг

хянан шийдвэрлэсэн тухай

Үндсэн хуулийн цэцийн хуралдааны

танхим 14.00 цаг

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг

Үндсэн хуулийн цэцийн гишүүн Г.Баясгалан даргалж, Үндсэн хуулийн цэцийн гишүүн Ш.Солонго, Г.Туулхүү /илтгэгч/, Ж.Эрдэнэбулган,

Д.Гангабаатар нарын бүрэлдэхүүнтэй, хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Баяржаргалыг оролцуулан Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд мэдээлэл

гаргагч, иргэн Ж.Батмөнх оролцов. Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Г.Ганболд хүндэтгэн үзэх шалтгаанаар хуралдаанд оролцоогүй бөгөөд биечлэн оролцох хүсэлт ирүүлээгүй болно.

Энэхүү хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын

тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1, 29.1.2 дахь заалт болон Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 102 дугаар зүйлийн 102.1, Авлигын эсрэг хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 21.2 дахь хэсгийн зарим заалт Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Дөчин есдүгээр зүйлийн 1, 3, 5, 6, Тавин нэгдүгээр зүйлийн 2, Тавин зургадугаар зүйлийн 2, Жаран дөрөвдүгээр зүйлийн 2, 3, Жаран тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцэв.

Нэг. Нийслэлийн Баянгол дүүргийн 3 дугаар хорооны оршин

суугч, иргэн Ж.Батмөнх Үндсэн хуулийн цэцэд хандаж дараах агуулга бүхий мэдээлэл болон нэмэлт шаардлагыг ирүүлжээ. Үүнд:

“Монгол Улсын төрийн байгуулал нь Улсын Их Хурал, Ерөнхийлөгч,

Засгийн газар, Шүүх гэсэн төрийн эрх мэдлийн институцид хуваагддаг. Төрийн эрх мэдэл хуваарилах энэхүү зарчмын зорилго нь төрийн эрх мэдлийг засаглалын салаанд хуваарилж, тэдгээр нь бие биедээ харилцан хяналт тавих, тэнцвэрт байдлыг хангахад оршино.

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ДҮГНЭЛТ
Төрийн мэдээлэл · 2023 · № 38 (1286)3015-р хуудас