Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хууль, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хууль, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль, Авлигын эсрэг хуулийн холбогдох зохицуулалт Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх маргааныг эцэслэн шийдвэрлэсэн тухай № 01
2024 оны 06 дугаар Дугаар 01 Улаанбаатар
сарын 26-ны өдөр хот
Монгол Улсын Их Хурлын хяналт
шалгалтын тухай хууль, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хууль, Монгол Улсын Их
Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль,
Авлигын эсрэг хуулийн холбогдох зохицуулалт
Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх
маргааныг эцэслэн шийдвэрлэсэн тухай
Үндсэн хуулийн цэцийн хуралдааны
танхим 16.00 цаг
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдааныг
Үндсэн хуулийн цэцийн дарга Г.Баясгалан даргалж, Үндсэн хуулийн цэцийн гишүүн Ж.Эрдэнэбулган /илтгэгч/, Д.Гангабаатар, О.Мөнхсайхан, Э.Энхтуяа, Ц.Цолмон, Б.Болдбаатар, Р.Батрагчаа нарын бүрэлдэхүүнтэй, хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Баяржаргалыг оролцуулан Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд нээлттэй хийв.
Энэхүү хуралдаанаар Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 12
дугаар сарын 24-ний өдөр баталсан Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1, 29.1.2 дахь заалт, 1992 оны 5 дугаар сарын 08-ны өдөр баталсан Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдөр баталсан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 102 дугаар зүйлийн 102.1 дэх хэсэг, 2006 оны 7 дугаар сарын 06-ны өдөр баталсан Авлигын эсрэг хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 21.2 дахь хэсгийн зарим заалт Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Дөчин есдүгээр зүйлийн 1, 3, 5, 6, Тавин нэгдүгээр зүйлийн 2, Тавин зургадугаар зүйлийн 2, Жаран дөрөвдүгээр зүйлийн 2, 3, Жаран тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийг зөрчсөн эсэх тухай маргааныг дахин хянаж, эцэслэн шийдвэрлэн, Монгол Улсын Их Хурлын 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн “Үндсэн хуулийн цэцийн 2023 оны 05 дугаар дүгнэлтийн тухай” 78 дугаар тогтоолыг хянан хэлэлцэв.
Нэг. Монгол Улсын иргэн Ж.Батмөнх Монгол Улсын Үндсэн
хуулийн цэцэд хандаж дараах агуулга бүхий мэдээлэл болон нэмэлт шаардлага ирүүлжээ:
“Монгол Улсын төрийн байгуулал нь Улсын Их Хурал,
Ерөнхийлөгч, Засгийн газар, Шүүх гэсэн төрийн эрх мэдлийн институтэд хуваагддаг. Төрийн эрх мэдэл хуваарилах энэхүү зарчмын зорилго нь