— 726 —
Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуульд нэмэлт оруулах тухай
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2023 оны 01 дүгээр Улаанбаатар
сарын 20-ны өдөр хот
БАНКИН ДАХЬ МӨНГӨН ХАДГАЛАМЖИЙН
ДААТГАЛЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ
ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын
тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт доор дурдсан агуулгатай 7.2.7 дахь заалт нэмсүгэй:
“7.2.7.хөрөнгө оруулалтын төрөлжсөн банкинд
байршуулсан хөрөнгө.”
2 дугаар зүйл.Энэ хуулийг Хөрөнгө оруулалтын төрөлжсөн
банкны тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР