Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 8
(1158)
— 858 —

Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2021 оны 01 дүгээр Улаанбаатар сарын 29-ний өдөр хот

БАНКИН ДАХЬ МӨНГӨН ХАДГАЛАМЖИЙН ДААТГАЛЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийн 7 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 7.5 дахь хэсэг нэмсүгэй:

“7.5.Энэ хуулийн 7.2.6-д заасан зээл, хадгаламжийг Монголбанкны хяналт шалгалтаар тогтоосон бол хуульд заасны дагуу албадлагын арга хэмжээг авч, Хадгаламжийн даатгалын корпорацид мэдэгдэнэ.”

2 дугаар зүйл.Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4.2 дахь заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

“5.4.2.банк байгуулах тусгай зөвшөөрөл хүчингүй болсон;”

3 дугаар зүйл.Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.6.в дэд заалтын “даатгалын тохиолдол бий болох үед” гэснийг хассугай.

4 дүгээр зүйл.Энэ хуулийг 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр баталсан Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН
ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
«Төрийн мэдээлэл» № 8, 859-р хуудасны скан
Төрийн мэдээлэл · 2021 · № 8 (1158)858–859-р хуудас