Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 27
(1177)
— 1795 —

Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2021 оны 05 дугаар Улаанбаатар

сарын 21-ний өдөр хот

БАНКИН ДАХЬ МӨНГӨН ХАДГАЛАМЖИЙН ДААТГАЛЫН
ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай

хуулийн 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсгийн “төлбөр тооцоо” гэснийг “мөнгөн хөрөнгийн шилжүүлэг” гэж, 3 дугаар зүйлийн 3.1.4 дэх заалтын “хадгаламж” гэснийг “даатгагдах хадгаламж” /цаашид “хадгаламж” гэх/” гэж тус тус өөрчилсүгэй.

2 дугаар зүйл.Энэ хуулийг Банк, эрх бүхий хуулийн этгээдийн

мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН
ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Төрийн мэдээлэл · 2021 · № 27 (1177)1795-р хуудас