Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 5
(1253)
— 281 —

Цагдаагийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2022 оны 12 дугаар Улаанбаатар

сарын 23-ны өдөр хот

ЦАГДААГИЙН АЛБАНЫ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Цагдаагийн албаны тухай хуулийн 74 дүгээр

зүйлийн 74.3 дахь хэсгийн “сургалтын” гэсний дараа “байгууллага болон шүүх шинжилгээний” гэж нэмсүгэй.

2 дугаар зүйл.Цагдаагийн албаны тухай хуулийн 86 дугаар

зүйлийн 86.2 дахь хэсгийн “албадан эрүүлжүүлэх, саатуулах байр, улсын онц чухал объектын хамгаалалтад болон замын хөдөлгөөн зохицуулах, эргүүл, харуул, жижүүрийн албанд” гэснийг хассугай.

3 дугаар зүйл.Энэ хуулийг Шүүх шинжилгээний тухай хууль

/Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН
ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Төрийн мэдээлэл · 2023 · № 5 (1253)281-р хуудас