Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 3
(1251)
— 51 —

Зөвлөлдөх зөвлөл байгуулах тухай № 02

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2023 оны 01 дүгээр Улаанбаатар

сарын 06-ны өдөр Дугаар 02 хот

Зөвлөлдөх зөвлөл байгуулах тухай

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1

дэх хэсэг, Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсэг, 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.“Зөвлөлдөж шийдье” улсын хэмжээний зөвлөлдөх санал

асуулгыг зохион байгуулах Зөвлөлдөх зөвлөлийг дараах бүрэлдэхүүнтэй байгуулсугай:

1/Отгондаваагийн Амартүвшин

2/Гомбосүрэнгийн Галбадрах

3/Хуягийн Ганбаатар

4/Өлзийхутагийн Ганхуяг

5/Цэвэгмидийн Мандхайхатан

6/Доржийн Моондой

7/Одонхүүгийн Мөнхсайхан

8/Банзрагчийн Отгонтөгс

9/Лхагважавын Төр-Од

10/Гэлэгпилийн Чулуунбаатар

11/Сүхбаатарын Эрдэнэбат

2.Зөвлөлдөх санал асуулгын тухай хуульд заасан чиг үүргийг

хэрэгжүүлж, санал асуулгын дүнг нэгтгэж, зөвлөмж гарган Улсын Их Хуралд танилцуулахыг Зөвлөлдөх зөвлөлд даалгасугай.

3.Энэ тогтоолыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс эхлэн

дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН
ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
«Төрийн мэдээлэл» № 3, 52-р хуудасны скан
Төрийн мэдээлэл · 2023 · № 3 (1251)51–52-р хуудас