Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 3
(1251)
— 53 —

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 84, 85, 86 дугаар зүйлийн зарим хэсэг, заалтыг тайлбарлах тухай № 36

МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН НИЙТ
ШҮҮГЧИЙН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2022 оны 12 дугаар Улаанбаатар

сарын 14-ний өдөр Дугаар 36 хот

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай

хуулийн 84, 85, 86 дугаар зүйлийн зарим хэсэг,

заалтыг тайлбарлах тухай

Нэг. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 1-д

“Монгол Улсын дээд шүүх бол шүүхийн дээд байгууллага мөн бөгөөд дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 4/ Үндсэн хуулиас бусад хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбар гаргах” гэж, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.8-д “Улсын дээд шүүх шүүн таслах ажиллагаанаас бусад асуудлаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 25.8.4. шүүхийн шийдвэр, практикт үндэслэн Монгол Улсын Үндсэн хуулиас бусад хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбарыг танхимын саналыг үндэслэн гаргах бөгөөд тайлбарыг тогтмол нийтлэх” гэж тус тус заасны дагуу Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 84, 85, 86 дугаар зүйлийн зарим хэсэг, заалтыг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбар гаргах нь зүйтэй гэж үзэв.

Хоёр. Тайлбар гаргах хэрэгцээ, шаардлага

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.3-т

“шүүхийн шийдвэр, практикт үндэслэн” хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбар гаргахаар заасан, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 84, 85, 86 дугаар зүйлийн зарим заалтыг нэг мөр, зөв хэрэглэх талаар Улсын дээд шүүхээс албан ёсны тайлбар гаргах шаардлагатай нь дараах байдлаар, шүүхийн шийдвэр, практикаар тогтоогдов.

2.1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг

захиргааны хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхүүд нэг мөр тайлбарлан хэрэглэж байгаа байдлыг судлах зорилгоор, Захиргааны хэргийн танхимын тэргүүний 2022 оны 04/3578, 04/3601 дугаар албан бичгүүдээр захиргааны хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч нарт хандан, уг хуулийн зохицуулалтыг зөрүүтэй хэрэглэж буй шүүхийн шийдвэр практикийн талаар, тодорхой тохиолдол, шалтгааны хамт тодорхойлж, саналаа ирүүлэхийг мэдэгдсэний дагуу захиргааны хэргийн анхан шатны 22 шүүхээс 83 санал, давж заалдах шатны шүүхээс

Төрийн мэдээлэл · 2023 · № 3 (1251)53-р хуудас