Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 3
(1251)
— 50 —

Монгол Улсын Их Хурлын дэд даргыг сонгох тухай № 01

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2023 оны 01 дүгээр Улаанбаатар

сарын 05-ны өдөр Дугаар 01 хот

Монгол Улсын Их Хурлын дэд даргыг

сонгох тухай

Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин дөрөвдүгээр зүйлийн 1 дэх

хэсэг, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 25 дугаар зүйл, санал хураалтын дүнг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгээс нэр

дэвшүүлсэн Улсын Их Хурлын гишүүн Лхагвын Мөнхбаатарыг Монгол Улсын Их Хурлын дэд даргаар сонгосугай.

2.Энэ тогтоолыг 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс эхлэн

дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН
ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Төрийн мэдээлэл · 2023 · № 3 (1251)50-р хуудас