— 49 —
Тогтоолын төсөл буцаах тухай № 83
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
2022 оны 12 дугаар Улаанбаатар
сарын 22-ны өдөр Дугаар 83 хот
Тогтоолын төсөл буцаах тухай
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай
хуулийн 41 дүгээр зүйлийн 41.10 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуягаас 2022 оны 04 дүгээр
сарын 14-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн ““Эрдэнэт үйлдвэр” төрийн өмчит үйлдвэрийн газрын технологид тохирохгүй хүдрийн овоолгыг ашиглах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийг буцаах нь зүйтэй гэсэн Байнгын хорооны санал, дүгнэлтийг нэгдсэн хуралдааны санал хураалтад оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул хууль санаачлагчид нь буцаасугай.
МОНГОЛ УЛСЫН
ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР