Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 2
(1250)
— 40 —

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2022 оны 12 дугаар Улаанбаатар

сарын 16-ны өдөр хот

ЭРҮҮГИЙН ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд

доор дурдсан агуулгатай дараах хэсэг нэмсүгэй:

1/17.1 дүгээр зүйлийн 6, 7 дахь хэсэг:

“6.Яллагдагч хэргээ хялбаршуулсан журмаар хянан

шийдвэрлүүлэхээр гаргасан хүсэлтийг хүлээн авсан мөрдөгч даруй прокурорт танилцуулж, мөрдөн байцаалт явуулна.

7.Эрүүгийн хуулийн Хорин хоёрдугаар бүлгийн 22.1 дүгээр зүйлийн

3 дахь хэсэг, 22.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 22.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхгүй.”

2/17.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг:

“4.Прокурор хэргээ хялбаршуулсан журмаар хянан

шийдвэрлүүлэхээр гаргасан яллагдагчийн хүсэлтийг хүлээн авсан мөрдөгчид дараах мөрдөн шалгах ажиллагаанаас шаардлагатай гэж үзсэн ажиллагааг явуулахыг даалгана:

4.1.энэ хуулийн 30.7 дугаар зүйлд заасан мөрдөн шалгах

ажиллагаа;

4.2.энэ хуулийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаас бусад

мөрдөгчийн бие даан явуулах мөрдөн шалгах ажиллагаа.”

3/17.4 дүгээр зүйлийн 7, 8, 9 дэх хэсэг:

“7.Шүүхийн шийдвэрт талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг

хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргаж болно.

8.Энэ зүйлийн 7 дахь хэсэгт зааснаас бусад тохиолдолд гомдол,

эсэргүүцэл гаргахгүй.

9.Хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх шүүх

хуралдааны дэг болон шүүхийн шийдвэрийг боловсруулах аргачлал, журмыг Улсын дээд шүүх батална.”

Төрийн мэдээлэл · 2023 · № 2 (1250)40-р хуудас