Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 49
(1247)
— 3554 —

Журам батлах тухай № 260

5.2.Шагайн харваатай холбогдон гарсан маргааныг Салбар хороо

шийдвэрлэнэ. 5.3.Салбар хорооны шийдвэрийг эс зөвшөөрвөл Хороонд,

Хорооны шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхэд тус тус гомдол гаргаж болно . 5.4.Хууль тогтоомж, энэ дүрмийг зөрчсөн буруутай этгээдэд

холбогдох хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.

---o0o---

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2022 оны 6 дугаар Улаанбаатар сарын 29-ний өдөр Дугаар 260 хот

Журам батлах тухай

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1

дэх хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. “Монгол Улсыг олон улсад сурталчлан таниулахад онцгой

амжилт гаргасан иргэн, баг, хамтлагт Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит мөнгөн шагнал олгох журам”-ыг хавсралт ёсоор баталсугай.

2. Журмыг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг улсын төсвийн

төсөлд тусгаж байхыг Соёлын сайд Ч.Номин, Сангийн сайд Б.Жавхлан нарт үүрэг болгосугай.

МОНГОЛ УЛСЫН
ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ
СОЁЛЫН САЙД Ч.НОМИН

Засгийн газрын 2022 оны 260 дугаар

тогтоолын хавсралт

МОНГОЛ УЛСЫГ ОЛОН УЛСАД СУРТАЛЧЛАН ТАНИУЛАХАД
ОНЦГОЙ АМЖИЛТ ГАРГАСАН ИРГЭН, БАГ, ХАМТЛАГТ
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙДЫН НЭРЭМЖИТ
МӨНГӨН ШАГНАЛ ОЛГОХ ЖУРАМ

Нэг.Нийтлэг үндэслэл

1.1.Монгол Улсыг олон улсад сурталчлан таниулахад онцгой

амжилт гаргасан иргэн, баг, хамтлагийг Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит мөнгөн шагнал (цаашид “Шагнал” гэх)-д нэр дэвшүүлэх, шалгаруулах, шагнал олгохтой холбогдсон харилцааг энэ журмаар зохицуулна.

1.2.Шагналыг энэ журмын 2.1-д заасан онцгой амжилт гаргасан 1

иргэн, 1 баг, хамтлагт олгоно.

Хоёр.Шагналд нэр дэвшүүлэх

2.1.Өөрийн үйл ажиллагаа, хүчин чармайлтаараа Монгол Улсыг

олон улсын хэмжээнд сурталчлан таниулахад онцгой амжилт гаргасан, Монгол үндэстний үнэт зүйл, Монгол бахархлыг бий болгоход үнэтэй хувь нэмэр оруулсан Монгол Улсын иргэн, баг, хамтлагийг төрийн болон төрийн бус холбогдох мэргэжлийн байгууллага хамтран шагналд нэр дэвшүүлнэ.

2.2.Нэр дэвшүүлэх эрх бүхий этгээд нь нэр дэвшигч иргэн, баг,

хамтлагийн талаар дараах баримт бичгийг бүрдүүлэн соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ:

2.2.1.шагналд нэр дэвшүүлсэн үндэслэл бүхий албан бичиг;

2.2.2.шагналд нэр дэвшүүлсэн байгууллагын хурлын

тэмдэглэл; 2.2.3.нэр дэвшигч нь өөрийн үйл ажиллагаа, хүч

чармайлтаар Монгол Улсыг олон улсын хэмжээнд сурталчлан таниулж, Монгол үндэстний үнэт зүйл, Монгол бахархлыг бий болгоход үнэтэй хувь нэмэр оруулсан талаар тодорхойлолт, гэрчлэх холбогдох бусад баримт;

2.2.4.иргэн, баг, хамтлагийн талаарх дэлгэрэнгүй

танилцуулга (иргэний хувьд овог, нэр, регистрийн дугаар, 4х6 хэмжээний 2 хувь цээж зураг (сүүлийн 6 сарын дотор авхуулсан байх), баг, хамтлагийн хувьд байгуулсан шийдвэр, бүртгэлийн гэрчилгээний хуулбар, гишүүдийн

мэдээлэл (иргэний хувьд), үйл ажиллагааны салбар болон чиглэл, алдар цол, гавьяа, шагнал зэрэг бүхий л мэдээлэл);

2.2.5.мөнгөн шагнал шилжүүлэх банкны нэр, дансны

дугаар; 2.2.6.шаардлагатай нэмэлт бусад мэдээлэл.

Гурав.Шалгаруулалтыг зохион байгуулах

3.1.Нэр дэвшигч шалгаруулах зорилгоор холбогдох салбарын

төлөөллийг оролцуулсан Ажлын хэсгийг соёлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний шийдвэрээр байгуулж, удирдамжийг батална.

3.2.Ажлын хэсэг нь удирдамжийн дагуу шалгаруулах үйл

ажиллагааг зохион байгуулж, санал, дүгнэлтээ соёлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд танилцуулна.

3.3.Зайлшгүй шаардлагатай тохиолдолд Ажлын хэсэг холбогдох

эрх бүхий бусад байгууллагаас тодруулга, лавлагаа, нэмэлт баримт гаргуулан авч болно.

3.4.Соёлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн санал,

дүгнэлтийг холбогдох баримт материалын хамт хянан үзэж, үндэслэлтэй бол саналаа Засгийн газрын хуралдаанд танилцуулж шийдвэрлүүлнэ.

Дөрөв.Шагнал олгох

4.1.Шагналын хэмжээ иргэнд 200.0 (хоёр зуун) сая төгрөг, баг,

хамтлагт 500.0 (таван зуун) сая төгрөг байна.

4.2.Шагналыг Засгийн газрын шийдвэрт үндэслэн Монгол Улсын

Ерөнхий сайдын захирамжаар олгоно.

4.3.Шагнал олгох арга хэмжээг соёлын асуудал эрхэлсэн төрийн

захиргааны төв байгууллага зохион байгуулж, Монгол Улсын Ерөнхий сайд гардуулна.

---o0o---

Төрийн мэдээлэл · 2022 · № 49 (1247)3554–3556-р хуудас