Хөтөлбөр батлах тухай № 265
2022 оны 7 дугаар Улаанбаатар сарын 5-ны өдөр Дугаар 265 хот
Хөтөлбөр батлах тухай
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 4
дэх хэсэг, 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1 дэх хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1.“Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хөтөлбөр”-ийг
хавсралт ёсоор баталсугай.
2.Хөтөлбөрийг хэрэгжүүлэхтэй холбогдон гарах зардлыг
тухайн жилийн батлагдсан төсөвтөө багтаан хэрэгжүүлэхийг холбогдох байгууллагуудад үүрэг болгосугай.
3.Хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг
баталж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх Үндэсний зөвлөл (Х.Нямбаатар)-д даалгасугай.
4.Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Хөтөлбөр батлах тухай”
Засгийн газрын 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 143 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
Засгийн газрын 2022 оны 265 дугаар
тогтоолын хавсралт
(Үндэсний хэмжээнд хэрэгжих)
Удиртгал
Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх, үй олноор хөнөөх зэвсэг
дэлгэрүүлэхийг санхүүжүүлэх нь улс орны санхүүгийн салбарын тогтвортой байдал, эдийн засгийн хөгжилд сөргөөр нөлөөлж, улмаар олон улсын санхүүгийн системд аюул заналхийлэл учруулах өндөр эрсдэлтэй байдаг. Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, орлого нь санхүүгийн салбарын