Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 49
(1247)
— 3506 —

Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2022 оны 11 дүгээр Улаанбаатар

сарын 04-ний өдөр хот

САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын

тухай хуулийн 6 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай дараах заалт нэмсүгэй:

1/6 дугаар зүйлийн 6.1.13 дахь заалт:

“6.1.13.иргэдэд санхүүгийн мэдлэг олгох ажлыг зохион

байгуулах.”

2/6 дугаар зүйлийн 6.2.9 дэх заалт:

“6.2.9.Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай

хуульд заасан.”

2 дугаар зүйл.Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын

тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.5 дахь хэсгийн “зүйлд” гэснийг “зүйл, Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуульд” гэж өөрчилсүгэй.

3 дугаар зүйл.Энэ хуулийг Мөнгөн зээлийн үйл ажиллагааг

зохицуулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
«Төрийн мэдээлэл» № 49, 3507-р хуудасны скан
Төрийн мэдээлэл · 2022 · № 49 (1247)3506–3507-р хуудас