Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 47
(1245)
— 3408 —

Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн талаар авах зарим арга хэмжээний тухай № 71

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2022 оны 11 дүгээр Улаанбаатар

сарын 11-ний өдөр Дугаар 71 хот

Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн талаар

авах зарим арга хэмжээний тухай

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх

хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Өрхийн амьжиргааны түвшинг харгалзан Монгол Улсын 0-18

хүртэлх насны нийт хүүхдийн 91 хувьд хамрагдсан, хүсэлт гаргасан хүүхэд бүрд 100,000 (зуун мянга) төгрөгийн хүүхдийн мөнгөн тэтгэмжийг сар бүр олгосугай.

2.Хүүхдийн мөнгөн тэтгэмж олгох үйл ажиллагааг дараах

хэлбэрээр зохион байгуулахыг Монгол Улсын Засгийн газар /Л.Оюун- Эрдэнэ/-т даалгасугай:

1/өрхийн амьжиргааны түвшинг нарийвчлан тооцохдоо

өрхийн мэдээллийн нэгдсэн сан болон төрийн мэдээллийн бусад санг ашиглан бүрдүүлэх;

2/хүүхдийн мөнгөн тэтгэмжийг хүүхдийн мөнгөн хуримтлал

болон бусад хэлбэрээр хадгалах, хөрөнгө оруулалт хийх боломжийг олгох;

3/хүүхдийн мөнгөн тэтгэмжийг согтууруулах ундаа,

тамхины хэрэглээнд зарцуулахыг хориглох.

3.Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Хүүхдийн мөнгөн

тэтгэмжийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Монгол Улсын Их Хурлын 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 96 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

МОНГОЛ УЛСЫН
ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
«Төрийн мэдээлэл» № 47, 3409-р хуудасны скан
Төрийн мэдээлэл · 2022 · № 47 (1245)3408–3409-р хуудас