Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 47
(1245)
— 3410 —

Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай № 72

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2022 оны 11 дүгээр Улаанбаатар

сарын 11-ний өдөр Дугаар 72 хот

Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хууль баталсантай

холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1

дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хууль баталсантай

холбогдуулан дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /Л.Оюун-Эрдэнэ/-т даалгасугай:

1/Улсын Их Хурлын 2021 оны 88 дугаар тогтоолд

үндэслэн Барилга, хот байгуулалтын яамнаас баталгаажуулсан барилгын материалын үнийн өсөлтөөс үүдсэн төсөвт өртгийн нэмэгдлээс бусад улсын төсвөөс санхүүжүүлж хэрэгжүүлэхээр төсвийн хуульд тусгаж баталсан төсөл, арга хэмжээний төсөвт өртгийн нэмэгдлийг Төрийн аудитын байгууллагын дүгнэлт, зөвлөмжийг үндэслэн шаардлагатай бол төсвийн хуульд тусган шийдвэрлүүлэх;

2/Монгол Улсын Их Хурлын 2021 оны 106 дугаар

тогтоолоор батлагдсан “Шинэ сэргэлтийн бодлого”, 2020 оны 24 дүгээр тогтоолоор батлагдсан “Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-т туссан зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэхэд чиглэсэн төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний бэлтгэл ажил, зураг төсөв болон техник, эдийн засгийн үндэслэл боловсруулах ажлыг 2023 онд шуурхай зохион байгуулах;

3/Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтийг

хангах, төсвийн хөрөнгө оруулалтын сахилга бат, хариуцлага, үр ашгийг сайжруулах зорилгоор төсвийн хөрөнгө оруулалтаар шинээр хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний зураг төсвийг санхүүжилтийнх нь эх үүсвэр батлагдсан тохиолдолд боловсруулах;

4/Мэргэжлийн хяналтын зарим чиг үүргийг холбогдох

яам, агентлагт шилжүүлсэнтэй холбогдуулан төрийн албан хаагчдыг зохих албан тушаалд хуваарилан томилох, бүтцийн өөрчлөлтөөр чөлөөлөгдөх хүнд хуульд заасан тэтгэмж олгох; 5/Төрийн болон төрийн өмчийн оролцоот хуулийн

этгээдүүд жилийн эцсийн санхүүгийн тайлангаар гарсан цэвэр ашгийн 50 хувь болон төрийн эзэмшилд хамаарах эздийн өмчийн 1 хувьтай тэнцэх дүнгийн аль өндөр хэмжээгээр ногдол ашиг тооцон хуваарилж төсөвт төвлөрүүлэх арга хэмжээг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд авч хэрэгжүүлэхийг чиглэл болгон ажиллах;

Төрийн мэдээлэл · 2022 · № 47 (1245)3410-р хуудас