Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 47
(1245)
— 3407 —

Тогтоолд өөрчлөлт оруулах тухай № 70

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2022 оны 11 дүгээр Улаанбаатар

сарын 11-ний өдөр Дугаар 70 хот

Тогтоолд өөрчлөлт оруулах тухай

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх

хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.“Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Монгол Улсын

Их Хурлын 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 53 дугаар тогтоолын 1-ийн 2 дахь дэд заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

“2/Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл,

үйлчилгээний тухай хуулийн 5.1.1-д заасны дагуу өдрийн хоолны үйлчилгээнд бага ангийн суралцагчдыг 2021-2022 оны хичээлийн жилээс эхлэн, дунд болон ахлах ангийн суралцагчдыг зохих бэлтгэл хангасны үндсэн дээр үе шаттайгаар тус тус хамруулах;”

2.Энэ тогтоолыг 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн

дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН
ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Төрийн мэдээлэл · 2022 · № 47 (1245)3407-р хуудас