— 3382 —
Зар сурталчилгааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2022 оны 11 дүгээр Улаанбаатар
сарын 11-ний өдөр хот
ЗАР СУРТАЛЧИЛГААНЫ ТУХАЙ ХУУЛЬД
ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Зар сурталчилгааны тухай хуулийн 24 дүгээр
зүйлийн 24.6 дахь хэсгийн “мэргэжлийн хяналтын алба” гэснийг “холбогдох хяналт шалгалт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага” гэж өөрчилсүгэй.
2 дугаар зүйл.Энэ хуулийг 2023 оны 01 дүгээр сарын 01-ний
өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР