Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 24
(789)
— 1110 —

Зар сурталчилгааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2013 оны 05 дугаар Улаанбаатар сарын 24-ний өдөр хот

ХУВЬ ХҮНИЙ ОРЛОГЫН АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.4 дэх заалтыг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

“20.1.4.хувьцаа бусад үнэт цаас борлуулсан тохиолдолд нийт хувьцаа, бусад үнэт цаас худалдсан үнээс тэдгээрийг худалдан авсан үнэ болон худалдан авахад төлсөн баримтаар нотлогдож байгаа шимтгэлийн нийт дүнг хассан зөрүүгээр нь;”

2 дугаар зүйл.Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.5 дахь заалтын “Засгийн газрын” гэснийг “Засгийн газар, аймаг, нийслэлийн Засаг даргын” гэж өөрчилсүгэй.

3 дугаар зүйл.Энэ хуулийг 2013 оны 5 дугаар сарын 24-ний өдөр баталсан Үнэт цаасны зах зээлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2013 оны 05 дугаар Улаанбаатар сарын 24-ний өдөр хот

ЗАР СУРТАЛЧИЛГААНЫ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Зар сурталчилгааны тухай хуулийн 17 дугаар зүйлд дор дурдсан агуулгатай 17.2.5 дахь заалт нэмсүгэй:

“17.2.5.зохих журмын дагуу тухайн үйл ажиллагааг эрхлэх эрх, эсхүл зөвшөөрлийг авахгүйгээр буюу хуулиар хориглосон төрөл, хэлбэрээр санхүүгийн үйлчилгээг үзүүлэх тухай сурталчилах.”

2 дугаар зүйл.Зар сурталчилгааны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсгийн “Хөрөнгө оруулалтын сан,” гэсний дараа “үнэт

Төрийн мэдээлэл · 2013 · № 24 (789)1110-р хуудас