Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 8
(917)
— 574 —

Зар сурталчилгааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай

2015 оны 12 дугаар Улаанбаатар сарын 04-ний өдөр хот

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
ЗАР СУРТАЛЧИЛГААНЫ ТУХАЙ ХУУЛЬД
ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Зар сурталчилгааны тухай хуулийн 29 дүгээр зүйлийг

доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

“29 дүгээр зүйл.Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага

29.1.Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн

шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

29.2.Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль,

эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.”

2 дугаар зүйл.Зар сурталчилгааны тухай хуулийн 24 дүгээр

зүйлийн 24.4.5 дахь заалтын “хууль тогтоомж зөрчигчид энэ хуулийн дагуу хариуцлага ногдуулах” гэснийг “хууль зөрчигчид холбогдох хуульд заасан хариуцлага оногдуулах” гэж, 28 дугаар зүйлийн 28.2 дахь хэсгийн “захиргааны шийтгэл” гэснийг “Зөрчлийн тухай хуульд заасан шийтгэл” гэж тус тус өөрчилсүгэй.

3 дугаар зүйл.Энэ хуулийг Зөрчлийн тухай хууль /Шинэчилсэн

найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН
ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД

2015 оны 12 дугаар Улаанбаатар сарын 04-ний өдөр хот

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
ЗАСГИЙН ГАЗРЫН ТУСГАЙ САНГИЙН
ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ
ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 33

дугаар зүйлийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

“33 дугаар зүйл.Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага

33.1.Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн

шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

33.2.Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль,

эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.”

Төрийн мэдээлэл · 2016 · № 8 (917)574-р хуудас