— 3349 —
Эрүүл ахуйн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2022 оны 11 дүгээр Улаанбаатар
сарын 11-ний өдөр хот
ЭРҮҮЛ АХУЙН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Эрүүл ахуйн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3
дахь хэсгийн, 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийн, 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсгийн “холбогдох хяналтын” гэснийг, 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсгийн “холбогдох хууль, хяналтын” гэснийг “эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв” гэж тус тус өөрчилсүгэй.
2 дугаар зүйл.Эрүүл ахуйн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1
дэх хэсгийн “хяналт,” гэснийг хассугай.
3 дугаар зүйл.Энэ хуулийг 2023 оны 01 дүгээр сарын 01-ний
өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН
ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР