Эрүүл ахуйн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай
МоНГоЛ УЛСыН ХУУЛЬ
МоНГоЛ УЛСыН ХУУЛЬ
2017 оны 05 дугаар Улаанбаатар
сарын 11-ний өдөр хот
оРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Эрүүл ахуйн тухай хуулийн 22 дугаар зүйлийг доор
дурдсанаар өөрчлөн найруулсугай:
“22 дугаар зүйл.Хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлага
22.1.Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
22.2.Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
22.3.Эрүүл ахуйн тухай хууль зөрчигчид хариуцлага торгууль
оногдуулсан нь тухайн зөрчлийг арилгах, зөрчлийн улмаас бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй.”
2 дугаар зүйл.Энэ хуулийг Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн
найруулга хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. МоНГоЛ УЛСыН
ИХ ХУРЛыН ДЭД ДАРГА Ц.НЯМДоРЖ
2017 оны 05 дугаар Улаанбаатар
сарын 11-ний өдөр хот
ЭМНЭЛГИЙН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ оРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн 24 дүгээр зүйлийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
“24 дүгээр зүйл.Хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлага
24.1.Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.