Эрүүл ахуйн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай
2018 оны 11 дүгээр Улаанбаатар сарын 15-ны өдөр хот ЭМ, ЭМНЭЛГИЙН ХЭРЭГСЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
“5.1.Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дэргэд хүний эмийн асуудал хариуцсан зөвлөл, мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дэргэд малын эмийн асуудал хариуцсан зөвлөл ажиллана.”
2 дугаар зүйл.Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсгийн “Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах” гэснийг “Малын генетик нөөцийн тухай53, Мал, амьтны эрүүл мэндийн тухай64” гэж өөрчилсүгэй.
2018 оны 11 дүгээр Улаанбаатар сарын 15-ны өдөр хот
1 дүгээр зүйл.Эрүүл ахуйн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
“8.2.Хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж болзошгүй, өндөр эрсдэлтэй мал, амьтны гаралтайгаас бусад түүхий эд, бараа бүтээгдэхүүн, бодис, бэлдмэлийг экспортлох, импортлоход холбогдох хяналтын байгууллагаар эрүүл ахуйн дүгнэлт гаргуулна.”
3Малын генетик нөөцийн тухай “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2018 оны 3 дугаарт нийтлэгдсэн. 4Мал, амьтны эрүүл мэндийн тухай “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2018 оны 2 дугаарт нийтлэгдсэн.