Төрийн хяналт шалгалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай
2022 оны 11 дүгээр Улаанбаатар
сарын 11-ний өдөр хот
1 дүгээр зүйл.Төрийн хяналт шалгалтын тухай хуульд заасны
дагуу 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө эхэлсэн боловч дуусгаагүй хяналт шалгалтыг тухайн салбарын хяналтыг хэрэгжүүлэхээр чиг үүрэг шилжүүлэн авсан байгууллага, холбогдох улсын байцаагч гүйцэтгэнэ.
2 дугаар зүйл.Төрийн хяналт шалгалтын тухай хуульд заасны
дагуу 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө хийсэн хяналт шалгалттай холбоотой асуудлаар хуульд заасан журмаар гаргасан гомдлыг тухайн салбарын хяналтыг хэрэгжүүлэхээр чиг үүрэг шилжүүлэн авсан байгууллага шийдвэрлэнэ.
3 дугаар зүйл.2023 оны хяналт шалгалтын төлөвлөгөөг 2023 оны
03 дугаар сарын 01-ний өдрийн дотор Төрийн хяналт шалгалтын тухай хуульд заасан журмын дагуу батална.
4 дүгээр зүйл.Энэ хуулийг Төрийн хяналт шалгалтын тухай
хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.