Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 5
(866)
— 209 —

Төрийн хяналт шалгалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ 2015 оны 01 дүгээр Улаанбаатар сарын 23-ны өдөр хот

ТӨРИЙН ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.4 дэх заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

“11.1.4.байгаль орчин, хилийн мэргэжлийн хяналтын улсын байцаагч нь хянан шалгах үүргээ гүйцэтгэхэд шаардагдах хөдөлмөр хамгааллын хувцас болон техник хэрэгслээр хангагдах;”

2 дугаар зүйл.Энэ хуулийг 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД

2015 оны 01 дүгээр Улаанбаатар сарын 23-ны өдөр хот

ШҮҮГЧИЙН ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН ЗАРИМ ХЭСЭГ ХҮЧИНГҮЙ БОЛСОНД ТООЦОХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.8 дахь хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.

2 дугаар зүйл.Энэ хуулийг 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД

2015 оны 01 дүгээр Улаанбаатар сарын 23-ны өдөр хот

ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Эрүүл мэндийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

Төрийн мэдээлэл · 2015 · № 5 (866)209-р хуудас