Төрийн хяналт шалгалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай
“23.9.Энэ хуулийн 23.7-д заасан тохиолдолд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээд мөн хуулийн 8 дугаар зүйлийг хэрэгжүүлж ажиллах талаар баталгаа гаргах бөгөөд түүнийг тухайн албан тушаалд томилох эсэхийг томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан шийдвэрлэнэ.
23.10.Энэ хуулийн 23.9-д заасан баталгааны маягтыг Авлигатай тэмцэх газар батална.”
2 дугаар зүйл.Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.7 дахь хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
“23.7.Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээд тухайн албан үүргийг гүйцэтгэхэд илт ашиг сонирхлын зөрчил үүсч болох нь тогтоогдсон бол Авлигатай тэмцэх газар илт ашиг сонирхлын зөрчил үүсч болзошгүй нөхцөл байдлын талаар энэ хуулийн 23.6-д заасан мэдэгдэлд тодорхой дурдана.”
3 дугаар зүйл.Энэ хуулийг Төрийн албаны тухай /Шинэчилсэн найруулга/ хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
2017 оны 12 дугаар Улаанбаатар сарын 07-ны өдөр хот
1 дүгээр зүйл.Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2 дахь хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
“10.2.Мэргэжлийн хяналтыг хэрэгжүүлэх төв байгууллагын даргыг Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 183 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу Ерөнхий сайд томилж, чөлөөлнө.”
2 дугаар зүйл.Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.11 дэх хэсгийн “Төрийн албаны тухай хуулийн 17.1-д” гэснийг “Төрийн албаны тухай хуулийн 25, 26, 27 дугаар зүйлд” гэж өөрчилсүгэй.
3 дугаар зүйл.Энэ хуулийг Төрийн албаны тухай /Шинэчилсэн найруулга/ хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.