Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай
2017 оны 12 дугаар Улаанбаатар сарын 07-ны өдөр хот
1 дүгээр зүйл.Нийгмийн даатгалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн “Төрийн албаны тухай хуулийн 351.1-д заасны дагуу нэр дэвшүүлсэн хүмүүсээс сонгож нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлтэй зөвшилцөж” гэснийг “Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 183 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу” гэж, мөн хуулийн 22 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн “Төрийн албаны тухай хуулийн 17.1-д” гэснийг “Төрийн албаны тухай хуулийн 25, 26, 27 дугаар зүйлд” гэж тус тус өөрчилсүгэй.
2 дугаар зүйл.Энэ хуулийг Төрийн албаны тухай /Шинэчилсэн найруулга/ хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
2017 оны 12 дугаар Улаанбаатар сарын 07-ны өдөр хот
1 дүгээр зүйл.Архивын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3 дахь хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
“10.3.Үндэсний архивын газрын даргыг Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 183 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу томилж, чөлөөлнө.”
2 дугаар зүйл.Архивын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4 дэх хэсгийн “Төрийн албаны тухай хуулийн 17.1-д” гэснийг “Төрийн албаны тухай хуулийн 25.1, 27.1.1, 27.2, 27.3-т” гэж өөрчилсүгэй.
3 дугаар зүйл.Энэ хуулийг Төрийн албаны тухай /Шинэчилсэн найруулга/ хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.