Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 47
(1245)
— 3249 —

Татварын ерөнхий хуульд нэмэлт оруулах тухай

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2022 оны 11 дүгээр Улаанбаатар

сарын 11-ний өдөр хот

ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ХУУЛЬД
НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Татварын ерөнхий хуулийн 33 дугаар зүйлд доор

дурдсан агуулгатай 33.4 дэх хэсэг нэмсүгэй:

“33.4.Бараа, бүтээгдэхүүн, ашигт малтмалыг үйлдвэрлэл,

борлуулалт, импорт, экспортын үе шат бүрээр цахим төлбөрийн баримт, гаалийн мэдүүлэг, гаалийн лабораторийн дүгнэлтэд үндэслэн татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд бүртгэх ба бүртгэхтэй холбоотой журмыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.”

МОНГОЛ УЛСЫН
ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Төрийн мэдээлэл · 2022 · № 47 (1245)3249-р хуудас