Гаалийн албан татварыг хөнгөлөх тухай
2022 оны 11 дүгээр Улаанбаатар
сарын 11-ний өдөр хот
1 дүгээр зүйл.Хүнс, хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд
боловсруулах зориулалттай, тухайн үйлдвэрийн үндсэн хөрөнгөөр бүртгэгдэх шинэ тоног төхөөрөмжийг импортын барааны гаалийн албан татвараас 100 хувь хөнгөлсүгэй.
2 дугаар зүйл.Энэ хуулийн 1 дүгээр зүйлд заасан тоног
төхөөрөмжийн жагсаалтыг “Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан систем /БТКУС/”-ийн ангиллын дагуу Монгол Улсын Засгийн газар батална.
3 дугаар зүйл.Энэ хуулийг дагаж мөрдөх хугацаанд импортоор
оруулсан гаалийн албан татвараас хөнгөлөгдөх тоног төхөөрөмжид тухайн онд ногдуулан төлсөн гаалийн албан татварыг дараагийн төсвийн жилийн эхний улиралд татвар төлөгчид буцаан олгоно.
4 дүгээр зүйл.Энэ хуулийг 2027 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр
хүртэл дагаж мөрдөнө.