Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 47
(1245)
— 3248 —

Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2022 оны 11 дүгээр Улаанбаатар

сарын 11-ний өдөр хот

НЭМЭГДСЭН ӨРТГИЙН АЛБАН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.24 болон түүнээс дээш суудалтай, 45 болон түүнээс

дээш зорчигчийн багтаамжтай, нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний зориулалт бүхий шинэ автобусыг импортын барааны нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлсүгэй.

2 дугаар зүйл.Энэ хуулийн 1 дүгээр зүйлд заасан нэмэгдсэн

өртгийн албан татвараас чөлөөлөх барааны жагсаалтыг “Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан систем /БТКУС/”-ийн ангиллын дагуу Монгол Улсын Засгийн газар батална.

3 дугаар зүйл.Энэ хуулийг 2024 оны 12 дугаар сарын 31-ний

өдрийг хүртэлх хугацаанд дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН
ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Төрийн мэдээлэл · 2022 · № 47 (1245)3248-р хуудас