— 3247 —
Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2022 оны 11 дүгээр Улаанбаатар
сарын 11-ний өдөр хот
ГААЛИЙН АЛБАН ТАТВАРААС
ЧӨЛӨӨЛӨХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.24 болон түүнээс дээш суудалтай, 45 болон түүнээс
дээш зорчигчийн багтаамжтай, нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний зориулалт бүхий шинэ автобусыг импортын барааны гаалийн албан татвараас чөлөөлсүгэй.
2 дугаар зүйл.Энэ хуулийн 1 дүгээр зүйлд заасан гаалийн албан
татвараас чөлөөлөх автобусны жагсаалтыг “Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан систем /БТКУС/”-ийн ангиллын дагуу Монгол Улсын Засгийн газар батална.
3 дугаар зүйл.Энэ хуулийг 2024 оны 12 дугаар сарын 31-ний
өдрийг хүртэлх хугацаанд дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН
ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР