— 2991 —
Чөлөөт бүсийн тухай хуульд нэмэлт оруулах тухай
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2022 оны 07 дугаар Улаанбаатар
сарын 05-ны өдөр хот
ЧӨЛӨӨТ БҮСИЙН ТУХАЙ ХУУЛЬД
НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Чөлөөт бүсийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн
8.7.11 дэх заалтын “журмын дагуу” гэсний дараа “экспортлох зорилгоор уламжлалт технологиор үйлдвэрлэх согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг Засгийн газрын баталсан журмын дагуу” гэж нэмсүгэй.
2 дугаар зүйл.Энэ хуулийг Согтууруулах ундааны эргэлтэд
хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР