Чөлөөт бүсийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай
14 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 5 дахь заалтын “хороо, сумангийн” гэснийг “анги, салбарын” гэж, 28 дугаар зүйлийн “хилийн цэргийг удирдах газар” гэснийг “улсын хил хамгаалах байгууллага” гэж тус тус өөрчилсүгэй.
2 дугаар зүйл.Энэ хуулийг Монгол Улсын хилийн тухай /Шинэчилсэн найруулга/ хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД
2016 оны 12 дугаар Улаанбаатар сарын 28-ны өдөр хот
1 дүгээр зүйл.Чөлөөт бүсийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6, 3.1.7 дахь заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
“3.1.6.“худалдааг хөнгөвчлөх” гэж олон улсын худалдааны үйл явц буюу худалдагчаас худалдан авагчид бараа, түүхий эд, бүтээгдэхүүнийг нийлүүлэх, зураасан кодыг бүртгэх, төлбөр төлөхтэй холбоотой мэдээллийн урсгал, өгөгдөл, баримт бичгийг цөөлөх, хялбаршуулах, харилцан уялдуулах зэрэг үйл ажиллагааг;
3.1.7.“зураасан код” гэж бараа, түүхий эд, бүтээгдэхүүн, үйлчилгээг тодорхойлох давхардахгүй дугаарыг.”
2 дугаар зүйл.Энэ хуулийг Монгол Улсын хилийн тухай /Шинэчилсэн найруулга/ хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.