Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 9
(870)
— 427 —

Чөлөөт бүсийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ 2015 оны 02 дугаар Улаанбаатар сарын 12-ны өдөр хот

ХИЛИЙН БООМТЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Хилийн боомтын тухай хуулийн 7 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 7.4 дэх хэсэг нэмсүгэй:

“7.4.Чөлөөт бүсийн газар нь боомтын газар нутагт хамаарахгүй.”

2 дугаар зүйл.Хилийн боомтын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3 дахь хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

“7.3.Хилийн боомтын бүс нутагт чөлөөт бүс байгуулж болох бөгөөд түүнтэй холбогдсон харилцааг холбогдох хууль тогтоомжоор зохицуулна.”

3 дугаар зүйл.Энэ хуулийг Чөлөөт бүсийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД

2015 оны 02 дугаар Улаанбаатар сарын 12-ны өдөр хот

ЧӨЛӨӨТ БҮСИЙН ТУХАЙ ХУУЛИЙГ ДАГАЖ МӨРДӨХ ЖУРМЫН ТУХАЙ

1 дүгээр зүйл.Чөлөөт бүсийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөхөөс өмнө байгуулагдсан чөлөөт бүсийг Чөлөөт бүсийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 6 дугаар зүйлд заасны дагуу байгуулагдсанд тооцно.

2 дугаар зүйл.Чөлөөт бүсийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөж эхэлснээр өмнө нь энэ хуулийн 1 дүгээр зүйлд заасан чөлөөт бүсийн газар нутагт газар эзэмшиж, ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших, ашиглах эрх дуусгавар болох үндэслэл болохгүй.

Төрийн мэдээлэл · 2015 · № 9 (870)427-р хуудас