Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 38
(1236)
— 2872 —

Чөлөөт бүсийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2022 оны 06 дугаар Улаанбаатар

сарын 17-ны өдөр хот

ЧӨЛӨӨТ БҮСИЙН ТУХАЙ ХУУЛЬД
ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Чөлөөт бүсийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7

дахь хэсгийн 8.7.11 дэх заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

“8.7.11.чөлөөт бүсэд согтууруулах ундаа худалдах,

түүгээр үйлчилгээ эрхлэх, тамхи худалдах зөвшөөрлийг Зөвшөөрлийн тухай хуульд заасан журмын дагуу олгох.”

2 дугаар зүйл.Чөлөөт бүсийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн

18.2 дахь хэсгийн “Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай” гэснийг “Зөвшөөрлийн тухай” гэж өөрчилсүгэй.

3 дугаар зүйл.Чөлөөт бүсийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн

10.1.1 дэх заалтын “, лиценз” гэснийг хассугай.

4 дүгээр зүйл.Энэ хуулийг Зөвшөөрлийн тухай хууль /Шинэчилсэн

найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН
ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Төрийн мэдээлэл · 2022 · № 38 (1236)2872-р хуудас