Журам батлах тухай № 188
Тав.Тэргүүлэх чиглэл, цөм технологийг
хэрэгжүүлэх үйл ажиллагаа
5.1.Тэргүүлэх чиглэл, цөм технологийг хэрэгжүүлэх ажлыг
шинжлэх ухаан, технологийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага холбогдох яам, агентлаг, байгууллагуудтай хамтран тодорхойлж, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулна.
5.2.Шинжлэх ухаан, технологийн асуудал эрхэлсэн төрийн
захиргааны төв байгууллага тэргүүлэх чиглэл, цөм технологийн хүрээнд хөтөлбөр, төсөл боловсруулан улс орны байгаль, нийгэм, эдийн засгийн хөгжлийн стратегийн зорилтыг хангах бүтээгдэхүүн, үйлчилгээний технологийн судалгааг тэргүүн ээлжинд санхүүжүүлэн хэрэгжүүлэх арга хэмжээ авна.
---o0o---
2022 оны 5 дугаар Улаанбаатар сарын 11-ний өдөр Дугаар 188 хот
Журам батлах тухай
Гамшгаас хамгаалах тухай хуулийн 50.11, 50.13-т заасныг тус тус
үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. “Аймгийн төвөөс бусад суманд тасралтгүй тав болон түүнээс
дээш жил ажиллаж байгаа онцгой байдлын байгууллагын алба хаагчид мөнгөн урамшуулал олгох журам”-ыг хавсралт ёсоор баталсугай.
2. Мөнгөн урамшуулал олгоход шаардагдах зардлыг 2023 оноос
үе шаттайгаар улсын төсөвт тусгаж шийдвэрлэхийг Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, Сангийн сайд Б.Жавхлан нарт даалгасугай.
3. Энэ тогтоолыг 2023 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн
дагаж мөрдсүгэй.
Засгийн газрын 2022 оны 188 дугаар
тогтоолын хавсралт
Нэг.Нийтлэг үндэслэл
1.1.Аймгийн төвөөс бусад суманд тасралтгүй тав болон түүнээс
дээш жил ажиллаж байгаа онцгой байдлын байгууллагын алба хаагчид таван жил тутамд 30 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшуулал (цаашид “мөнгөн урамшуулал” гэх)-ыг олгоход энэ журмыг мөрдөнө.
Хоёр.Мөнгөн урамшуулал олгох хугацаа, хэмжээ
2.1.Онцгой байдлын байгууллагын алба хаагч (цаашид “алба
хаагч” гэх) аймгийн төвөөс бусад суманд томилогдсон өдрөөс эхлэн тасралтгүй 60 сар ажилласан бол түүнд таван жил тутам нэг удаа мөнгөн урамшуулал олгоно.
2.2.Мөнгөн урамшуулал тооцох үндсэн цалингийн хэмжээг
тогтоохдоо тухайн албан тушаалын үндсэн цалингийн сүүлийн 60 сарын дунджаар тооцно. Энэ үндсэн цалингийн дунджийг 30 сараар үржүүлж мөнгөн урамшууллын хэмжээг тогтооно.
2.3.Аймгийн Онцгой байдлын газар тухайн алба хаагчийн
ажилласан хугацаа, албан тушаалын сарын үндсэн цалинг үнэн зөв тодорхойлно.
Гурав.Мөнгөн урамшуулал олгох
3.1.Энэ журмын 2.1-д заасан нөхцөлийг хангасан алба хаагч
мөнгөн урамшуулал авах хүсэлтээ тухайн аймгийн Онцгой байдлын газарт бичгээр гаргана.
3.2.Аймгийн Онцгой байдлын газар тухайн алба хаагчийн хүсэлт,
ажилласан хугацаа, сүүлийн 60 сарын албан тушаалын үндсэн цалингийн хэмжээг тодорхойлсон тодорхойлолт, томилогдсон тушаал, шийдвэр (шаардлагатай тохиолдолд архивын лавлагаа)-ийн хуулбарын хамт онцгой байдлын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад албан бичгээр хүргүүлнэ.
3.3.Онцгой байдлын асуудал хариуцсан төрийн захиргааны
байгууллага ирүүлсэн баримт бичгийн бүрдэл, алба хаагчийн ажилласан жилийг хянаж, баримт бичгийг хүлээн авснаас хойш 14 хоногт багтаан мөнгөн урамшуулал олгох эсэх шийдвэрийг гаргана.
3.4.Онцгой байдлын асуудал хариуцсан төрийн захиргааны
байгууллагын даргын мөнгөн урамшуулал олгох шийдвэрийг үндэслэн урамшууллын мөнгийг тухайн алба хаагчийн дансанд 30 хоногийн дотор шилжүүлнэ.
3.5.Энэ журмын 2.1-д заасан нөхцөлийг хангаж, мөнгөн
урамшуулал авах хүсэлт гаргасан алба хаагч нас барсан тохиолдолд мөнгөн урамшууллыг түүний гэр бүлд нь олгоно.
3.6.Аймгийн Онцгой байдлын газар мөнгөн урамшуулал олгох
алба хаагчийн тоо, шаардагдах зардлын хэмжээг тооцон онцгой байдлын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад жил бүрийн 1 дүгээр сард багтаан хүргүүлнэ.
3.7.Онцгой байдлын асуудал хариуцсан төрийн захиргааны
байгууллага мөнгөн урамшуулалд шаардагдах зардлыг байгууллагынхаа жил бүрийн төсөвт тусгана.
Дөрөв.Бусад
4.1.Энэ журмын 2.1-д заасан тасралтгүй 60 сар ажилласан
хугацаанд Төрийн албаны тухай хуулийн 42.1.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 60.1.3, 60.1.5, 60.1.12-т заасны дагуу ажил үүргээ гүйцэтгээгүй хугацааг оруулахгүй.
4.2.Алба хаагчийн ажилласан хугацаа, үндсэн цалингийн дундаж
хэмжээг буруу тодорхойлох, хуурамч баримт бичиг бүрдүүлэх зэргээр мөнгөн урамшууллын хэмжээг буруу тогтоож олгосон эсхүл авсан албан тушаалтанд холбогдох хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэнэ.
---o0o---