Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 32
(1230)
— 2441 —

Журам шинэчлэн батлах тухай № 183

17. Гранулит тэсрэх бодис мөхлөгтэй, задгай 3602

18. Анфо тэсрэх бодис

энгийн найрлагатай, савлагаатай

3602

нэмэлт хольцтой, савлагаатай энгийн найрлагатай, задгай хүнд анфо савлагаатай

19. Эмульсийн тэсрэх бодис

савлагаатай, тэслүүрт мэдрэмтгий

3602

савлагаатай тэслүүрт, мэдрэмтгий бус задгай анфогийн хольцтой задгай

Гурав. Үндсэн түүхий эд

20. Аммиакийн шүү

Аммиакийн шүү цэвэр 6884-52-2 6484-52-2

Аммиакийн шүү сүвэрхэг 3102-30

3603

21. Аммиакийн шүүний эмульс Задгай, мэдрэгжүүлээгүй дотоодод

зөвшөөрөгдөх

---o0o---

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2022 оны 5 дугаар Улаанбаатар сарын 4-ний өдөр Дугаар 183 хот

Журам шинэчлэн батлах тухай

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн

1 дэх хэсэг, Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн 6.1.2, 6.1.5-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. “Монгол Улсын шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэх тэргүүлэх

чиглэл, цөм технологийг тодорхойлох журам”-ыг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.

2. Энэ журмын хэрэгжилтийг хангаж, хяналт тавьж ажиллахыг

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгаланд даалгасугай.

3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Журам батлах тухай”

Засгийн газрын 2007 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 359 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ
БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ
УХААНЫ САЙД Л.ЭНХ-АМГАЛАН

Засгийн газрын 2022 оны 183 дугаар

тогтоолын хавсралт

МОНГОЛ УЛСЫН ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙГ
ХӨГЖҮҮЛЭХ ТЭРГҮҮЛЭХ ЧИГЛЭЛ, ЦӨМ ТЕХНОЛОГИЙГ
ТОДОРХОЙЛОХ ЖУРАМ

Нэг.Нийтлэг зүйл

1.1.Монгол Улсын шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэх тэргүүлэх

чиглэл, цөм технологи (цаашид “Тэргүүлэх чиглэл, цөм технологи” гэх)-ийг тодорхойлох үйл ажиллагааг зохицуулахад энэ журмыг мөрдөнө.

1.2.Тэргүүлэх чиглэл, цөм технологийг тодорхойлохдоо Шинжлэх

ухаан, технологийн тухай хууль, Технологи дамжуулах тухай хууль, Инновацийн тухай хууль, Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хууль, холбогдох бусад хууль, эрх зүйн баримт бичгийг үндэслэнэ.

1.3.Тэргүүлэх чиглэл, цөм технологийг тодорхойлсноор төрөөс

баталсан урт, дунд хугацааны хөгжлийн бодлогын баримт бичигт туссан зорилт, үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, дунд хугацаанд эдийн засгийн өсөлт, үндэсний өрсөлдөх чадварыг нэмэгдүүлж, нийгэм, эдийн засгийн асуудлыг шийдвэрлэх, шинжлэх ухаанд зарцуулж байгаа төсвийн хөрөнгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлнэ.

1.4.Тэргүүлэх чиглэл, цөм технологийг тодорхойлох үйл ажиллагаа

нь Шинжлэх ухаан технологийн тухай хуулийн 4.1, Инновацийн тухай хуулийн 4.1, Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн 5.1-д заасан зарчимд нийцсэн байна.

1.5.Тэргүүлэх чиглэл, цөм технологийг байгаль, нийгэм, эдийн

засгийн хөгжлийн тэргүүлэх чиглэлийг тодорхойлсон хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичигт нийцүүлэн тодорхойлно.

Хоёр.Нэр томьёо

2.1.Энэ журамд хэрэглэсэн дараах нэр томьёог дор дурдсан утгаар

ойлгоно:

2.1.1.“тэргүүлэх чиглэл” гэж байгаль, нийгэм, эдийн

засгийн тогтвортой хөгжлийг дэмжсэн, үндэсний болон технологийн аюулгүй байдлыг бэхжүүлэхэд бодитой хувь нэмэр оруулах, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх салбарын болон салбар дундын ач холбогдолтой шинжлэх ухаан, технологийн сэдэвчилсэн чиглэлийг;

2.1.2.“цөм технологи” гэж тэргүүлэх чиглэлийн хүрээнд

тодорхойлсон сэдэвчилсэн чиглэлийг хэрэгжүүлэх нөхцөлийг хамгийн ихээр хангахуйц, байгаль, нийгэм, эдийн засгийн салбарт шинжлэх ухаан, инновацийн ололтыг нэвтрүүлэх өргөн боломжтой, салбар болон салбар дундын шинжтэй технологийн шийдлийн цогцыг.

Гурав.Тэргүүлэх чиглэл, цөм технологийг тодорхойлох

нийтлэг шалгуур үзүүлэлт

3.1.Тэргүүлэх чиглэлийг тодорхойлохдоо дараах шалгуур үзүүлэлтийг

баримтална:

3.1.1.Монгол Улсын урт, дунд хугацаанд хэрэгжүүлэх

бодлогын баримт бичигт тодорхойлсон нийгэм, эдийн засгийн тэргүүлэх чиглэлүүдтэй уялдсан байх;

3.1.2.үндэсний аюулгүй байдлыг хангах, учирч болзошгүй

эрсдэлийг бууруулахад чиглэгдсэн байх;

3.1.3.Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны

хөтөлбөрт туссан эдийн засгийн тэргүүлэх чиглэлүүдтэй холбоотой зорилго, зорилтуудыг хэрэгжүүлэхэд чиглэсэн байх;

3.1.4.хүний аюулгүй байдал, эрүүл мэндийг хамгаалах,

амьдралын нөхцөлийг сайжруулах, хүний хөгжилд дэмжлэг үзүүлэхэд чиглэсэн байх;

3.1.5.дотоод, гадаадын зах зээлд бүтээгдэхүүн,

үйлчилгээний үндэсний өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, импортыг орлох, экспортыг нэмэгдүүлэх, аж үйлдвэрийн технологи, үйлдвэрлэлийг дэмжсэн байх;

3.1.6.тогтвортой хөгжлийн зорилго, байгаль орчныг

хамгаалах, орчны бохирдол, доройтлыг бууруулах, экосистемийн тэнцвэрт байдлыг хангахад нийцсэн байх.

3.2.Тэргүүлэх чиглэлийн хүрээнд хөгжүүлэх цөм технологийг

тодорхойлохдоо дараах шалгуур үзүүлэлтийг баримтална:

3.2.1.энэ журмын 3.1-д заасан шалгуур үзүүлэлтэд

нийцсэн байх;

3.2.2.Монгол Улсад болон олон улсад хүлээн

зөвшөөрөгдсөн нийгэм, эдийн засгийн үр өгөөж бүхий өндөр технологи байх;

3.2.3.шинжлэх ухааны суурь судалгааны үр дүнг

хэрэглээнд нэвтрүүлсэн шинэ технологи байх;

3.2.4.инновацийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг бий

болгон хөгжүүлэхэд үндэс суурь болохуйц байх;

3.2.5.аж үйлдвэрийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд

чиглэсэн байх;

3.2.6.үйлдвэрлэл, үйлчилгээний тэргүүлэх салбарт

ашиглах боломжтой байх;

3.2.7.санхүү болон хүний нөөцийг үр ашигтай, оновчтой

зохион байгуулахад чиглэсэн байх.

Дөрөв.Тэргүүлэх чиглэл, цөм технологийг тодорхойлох

үйл ажиллагаа

4.1.Тэргүүлэх чиглэл, цөм технологийг тодорхойлох үйл ажиллагааг

шинжлэх ухаан, технологийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага удирдан чиглүүлнэ.

4.2.Тэргүүлэх чиглэл, цөм технологийг тодорхойлох ажлыг гүйцэтгэх

Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг Шинжлэх ухааны академи, яамдын шинжлэх ухаан, технологийн зөвлөл, агентлаг, эрдэм шинжилгээний болон их сургууль, орон нутгийн захиргааны байгууллага, хувийн хэвшлийн төлөөллөөс бүрдүүлж шинжлэх ухаан, технологийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний шийдвэрээр баталж ажиллуулна.

4.3.Ажлын хэсэгт зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх үүрэг бүхий

Шинжээчдийн багийг Шинжлэх ухааны академи, эрдэм шинжилгээний байгууллага, их сургууль, үйлдвэрийн газрын эрдэмтэн, тэргүүлэх мэргэжилтнүүдээс бүрдүүлж шинжлэх ухаан, технологийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний шийдвэрээр баталж ажиллуулна.

4.4.Ажлын хэсэг дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:

4.4.1.тэргүүлэх чиглэл, цөм технологийг тодорхойлох

ажлын төлөвлөгөө боловсруулах, хэрэгжилтэд үнэлэлт, дүгнэлт өгөх;

4.4.2.тэргүүлэх чиглэл, цөм технологийн жагсаалтад

санал авах болон тодотгол хийх холбогдох маягтыг боловсруулан батлуулах;

4.4.3.энэ журмын 4.4.2-т заасан маягтын дагуу Шинжлэх

ухааны академи, яам, агентлагийн шинжлэх ухаан, технологийн салбар зөвлөл болон аймаг, нийслэл, их сургууль, эрдэм шинжилгээний болон хувийн хэвшлийн холбогдох байгууллагаас санал авах;

4.4.4.тэргүүлэх чиглэл, цөм технологийн жагсаалтын

төслийг боловсруулахад үр нөлөө, хүрэх үр дүнгийн төсөөлөл бүхий үнэлгээний аргачлалыг боловсруулан батлуулах;

4.4.5.тэргүүлэх чиглэл, цөм технологийг тодорхойлох

нарийвчилсан шалгуур үзүүлэлтийг энэ журмын нийтлэг шалгуур үзүүлэлтийн хүрээнд нийцүүлэн тодорхойлж батлуулах;

4.4.6.тэргүүлэх чиглэл, цөм технологийг тодорхойлох үе

шат, түүнд татан оролцуулах хүний болон бусад нөөцийг тогтоох, тухайн үед шийдвэрлэх шаардлагатай асуудлаар холбогдох арга хэмжээг зохион байгуулах;

4.4.7.тэргүүлэх чиглэл, цөм технологийн томьёолол,

үр нөлөө, хүрэх үр дүнгийн төсөөлөл болон хэрэгжүүлэх саналыг боловсруулах;

4.4.8.тэргүүлэх чиглэл, цөм технологийн жагсаалтыг

батлагдсан аргачлал, шалгуур үзүүлэлтийн дагуу Шинжээчдийн багийн санал, дүгнэлтийг тусган эцэслэн боловсруулж, шинжлэх ухаан,

технологийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэх.

4.5.Шинжээчдийн баг дараах чиг үүргийг гүйцэтгэнэ:

4.5.1.тэргүүлэх чиглэл, цөм технологийг тодорхойлоход

шаардлагатай мэдээлэл бүрдүүлэх зорилгоор ажлын хэсгийн явуулсан судалгааны үр дүнд дүн шинжилгээ хийх;

4.5.2.тэргүүлэх чиглэл, цөм технологийн томьёоллыг

нарийвчлах санал боловсруулах, тэдгээрийн хүрээнд бий болгох бүтээгдэхүүн, үйлчилгээний үзүүлэлтийг үнэлэх, онц чухал ач холбогдолтой технологийн жагсаалтад нэмэлт оруулах зорилгоор хянан магадалгаа хийх;

4.5.3.хянан магадалгаа хийсэн шинжээчид чухал ач

холбогдолтой бүтээгдэхүүн, үйлчилгээний болон тэдгээрийн үйлдвэрлэлд зайлшгүй шаардлагатай техно логийн жагсаалт, тэргүүлэх чиглэл, цөм технологийн төсөлд оруулах нэмэлт, өөрчлөлтийн саналаа нэгтгэн боловсруулж ажлын хэсэгт ирүүлэх;

4.5.4.тэргүүлэх чиглэлийг хөгжүүлэх арга хэмжээний

саналд дүн шинжилгээ хийх.

4.6.Шинжлэх ухаан, технологийн асуудал эрхэлсэн төрийн

захиргааны төв байгууллага дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:

4.6.1.тэргүүлэх чиглэл, цөм технологийн жагсаалтад

нэгдсэн үнэлгээ хийх, улсын байгаль, нийгэм, эдийн засгийн хөгжлийн тэргүүлэх чиглэлтэй уялдсан шинжлэх ухааны тэргүүлэх чиглэл, цөм технологийг холбогдох яам, Шинжлэх ухааны академи, их, дээд сургууль, мэргэжлийн холбоодын саналыг авч эцэслэн боловсруулах;

4.6.2.тэргүүлэх чиглэл, цөм технологийн жагсаалтыг

Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн 7.2.2-т заасны дагуу Шинжлэх ухаан, технологийн үндэсний зөвлөлөөр хэлэлцүүлж дүгнэлт гаргуулах;

4.6.3.тэргүүлэх чиглэл, цөм технологийн жагсаалтыг

Засгийн газраар батлуулах;

4.6.4.тэргүүлэх чиглэл, цөм технологийг тодорхойлох

болон тодотгол хийх ажлыг 3 жил тутамд гүйцэтгэх.

4.7.Улс орны байгаль, нийгэм, эдийн засгийн хөгжлийн хэрэгцээ,

төрөөс баримтлах урт, дунд хугацааны бодлогын баримт бичигтэй нийцүүлэн Монгол Улсын шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэх тэргүүлэх чиглэл, цөм технологид тодотгол хийж болно.

Төрийн мэдээлэл · 2022 · № 32 (1230)2441–2446-р хуудас