Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 32
(1230)
— 2450 —

Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн зарим заалт Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай № 02

2022 оны 08 дугаар Улаанбаатар

сарын 15-ны өдөр Дугаар 02 хот

Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн зарим заалт Монгол Улсын Үндсэн

хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг

хянан шийдвэрлэсэн тухай

Үндсэн хуулийн цэцийн

xуралдааны танхим 17.30 цаг

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдааныг

Үндсэн хуулийн цэцийн дарга Н.Чинбат даргалж, Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Одбаяр, Ш.Солонго, Б.Буяндэлгэр, Г.Туулхүү, Ц.Нанзаддорж, Г.Баясгалан, Ж.Эрдэнэбулган /илтгэгч/, Д.Гангабаатар нарын бүрэлдэхүүнтэй, хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Баяржаргалыг оролцуулан Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанд мэдээлэл гаргагч,

иргэн Т.Доржханд, Д.Үүрцайх болон Монгол Улсын Их Хурлын итгэмжилсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд нар оролцов.

Энэхүү хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан

нэмэлт, өөрчлөлтийн зарим заалт Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 30 дугаар зүйлд зааснаар дахин хянан хэлэлцлээ.

Нэг. Монгол Улсын иргэн Т.Доржханд, Д.Үүрцайх нар Үндсэн

хуулийн цэцэд хандаж дараах агуулга бүхий мэдээлэл, нэмэлт тайлбар ирүүлсэн байна:

“Монгол Улсын Их Хурлаас 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр

баталсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн Гуравдугаар зүйлийн 10 дахь заалтаар Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийг “Засгийн газар Ерөнхий сайд, гишүүдээс бүрдэнэ. Ерөнхий сайд болон Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн Улсын Их Хурлын гишүүний албан тушаалыг хавсарч болно.” хэмээн өөрчлөн найруулсан. Ийнхүү өөрчлөн найруулж “Ерөнхий сайд

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ТОГТООЛ
Төрийн мэдээлэл · 2022 · № 32 (1230)2450-р хуудас