Мэргэжлийн боловсрол, сургалтын талаар авах арга хэмжээний тухай № 122
5.2.Санхүүгийн дэмжлэгийг зориулалтын бус зүйлд зарцуулсан,
цэцэрлэгт хамрагдаж байгаа хүүхдийг хүүхэд харах үйлчилгээний бүртгэлд оруулж, хуурамч мэдээ өгсөн хүүхэд харагч болон сарын мэдээг буруу мэдүүлсэн албан тушаалтанд Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн 16 дугаар зүйл болон Төсвийн тухай хуулийн 70 дугаар зүйлд заасан хариуцлага хүлээлгэнэ.
---о0о---
2022 оны 3 дугаар Улаанбаатар сарын 16-ны өдөр Дугаар 122 хот
Боловсролын тухай хуулийн 43.2.10, Мэргэжлийн боловсрол,
сургалтын тухай хуулийн 17.1.4-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1.“Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын
байгууллагын суралцагчид тэтгэлэг олгох журам”-ыг 1 дүгээр хавсралт, “Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын суралцагчид олгох тэтгэлгийн хэмжээ, хугацаа”-г 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.
2.Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын
байгууллагын суралцагчид олгох тэтгэлэгт шаардагдах санхүүжилтийг жил бүрийн улсын төсвийн төсөлд тусгахыг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Сангийн сайд Б.Жавхлан нарт даалгасугай.
3.Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Мэргэжлийн боловсрол,
сургалтын талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2020 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн 44 дүгээр тогтоол, “Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай” Засгийн газрын 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 133 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
Засгийн газрын 2022 оны 122 дугаар
тогтоолын 1 дүгээр хавсралт
Нэг.Нийтлэг үндэслэл
1.1.Монгол Улсад мэргэжлийн болон техникийн боловсрол
эзэмшүүлэх сургалтын үйл ажиллагаа эрхэлж байгаа политехник коллеж, мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төв (цаашид “Сургалтын байгууллага” гэх)-ийн суралцагчийг урамшуулах, гарааны бизнес эхлүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, дараагийн түвшинд шатлан суралцах, сургалтын чанар, хүртээмж, үр дүнг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор суралцагчийг төгсөхөд тэтгэлэг нэг удаа олгоход энэ журмыг баримтална.
1.2.Сургалтын байгууллагад анх удаа мэргэжлийн боловсрол
эзэмшүүлэх сургалтын 2.5 жил, 1 жилийн өдрийн анги, техникийн боловсрол эзэмшүүлэх 3 жилийн өдрийн ангийн хөтөлбөрийг судалж, тэтгэлэг авах шаардлага хангасан 45 хүртэлх насны суралцагчид төгсөхөд нь тэтгэлгийг нэг удаа олгоно.
1.3.Мэргэжлийн боловсрол эзэмшиж, техникийн боловсролын 1.5
жилийн сургалтад үргэлжлүүлэн шатлан суралцаж байгаа энэ журмын 1.2-т заасан шаардлага хангасан төгсөгчид тэтгэлэг олгоно.
Хоёр.Тэтгэлэг олгох нөхцөл
2.1.Сургалтын байгууллага нь дараах шаардлагыг хангасан байна:
2.1.1.мэргэжлийн боловсрол, сургалтын асуудал
эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас олгосон сургалтын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй байх;
2.1.2.мэргэжлийн боловсрол, сургалтын асуудал эрхэлсэн
төрийн захиргааны төв байгууллагаас баталсан элсэлтийн хяналтын тоо, мэргэжлийн чиглэлийн дагуу элсэлт зохион байгуулсан байх;
2.1.3.сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөг мэргэжлийн
боловсрол, сургалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв
байгууллагаар батлуулсан байх;
2.1.4.цахим мэдээллийн санд статистик тоо мэдээллийг
хугацаанд нь ирүүлсэн байх;
2.1.5.тэтгэлэг авах болзол хангасан суралцагчийн ирц болон
бусад холбогдох мэдээллийг бүрдүүлэн мэргэжлийн боловсрол, сургалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад төгсөх улиралд нь багтаан ирүүлсэн байх.
2.2.Суралцагч нь дараах шаардлагыг хангасан байна:
2.2.1.онол, дадлагын сургалтад 80-аас дээш хувийн
ирцтэй хамрагдсан байх;
2.2.2.хүндэтгэн үзэх зайлшгүй шалтгаан (эрүүл мэндийн
болон ар гэрийн гачигдал гэх мэт)-ы улмаас сургалтад хамрагдаагүй нь чөлөөний хуудас, эмчийн магадалгаагаар тодорхойлогдож, ирцийг тооцуулсан байх;
2.2.3.ёс зүйн дүрмийн зөрчилгүй, сахилгын шийтгэлгүй
байх;
2.2.4.нэгдсэн системд бүртгэгдсэн байх.
2.3.Дараах суралцагчид тэтгэлэг олгохгүй:
2.3.1.байгууллагад ажил эрхэлж, албан журмын нийгмийн
даатгалд хамрагдаж шимтгэл төлдөг;
2.3.2.суралцаж байх хугацаандаа гэмт хэрэг, зөрчилд
холбогдож шийтгүүлсэн;
2.3.3.хүндэтгэн үзэх шалтгаангүй хичээл, сургалтаа
орхисон.
2.4.Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн 17.1.2-т
заасны дагуу суралцагч үйлдвэрлэл, үйлчилгээний байгууллагад дадлагын ажил хийхдээ хөдөлмөрийн хөлс авсан, эсхүл сайн дурын нийгмийн даатгал төлдөг тохиолдолд энэ журмын 2.3.1 дэх заалт хамаарахгүй.
Гурав.Суралцагчид олгох тэтгэлгийн санхүүжилт
3.1.Боловсролын тухай хуулийн 43.2.10, Мэргэжлийн боловсрол,
сургалтын тухай хуулийн 21.1-д заасны дагуу суралцагчид олгох тэтгэлгийг Мэргэжлийн боловсрол, сургалтыг дэмжих сангаас санхүүжүүлнэ.
3.2.Мэргэжлийн боловсрол, сургалтын асуудал эрхэлсэн төрийн
захиргааны төв байгууллагаас суралцагчийн ирц болон бусад холбогдох
мэдээллийг үндэслэн тухайн хичээлийн жилд багтаан суралцагчийн банкан дахь харилцах дансанд тэтгэлгийг шилжүүлнэ.
Дөрөв.Хяналт, хариуцлага
4.1.Энэ журмын хэрэгжилтэд мэргэжлийн боловсрол, сургалтын
асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын нэгж хяналт тавина.
4.2.Тэтгэлэг давхардуулан олгосон, энэ журмын 1.2-т заасан
суралцагчид хуурамчаар бичиг баримт бүрдүүлэн тэтгэлэг олгосон нь тогтоогдвол сургалтын байгууллагын удирдлага, уг асуудлыг хариуцсан албан тушаалтанд холбогдох хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэнэ.
4.3.Боловсролын удирдлага, мэдээллийн нэгдсэн системд
суралцагчийн мэдээлэл, ирц, үнэлгээний голч дүнг буруу, эсхүл хуурамчаар тооцож оруулсан, хугацаанд нь баталгаажуулаагүйн улмаас төгсөхөд нь тэтгэлэг олгогдоогүй бол буруутай этгээдээр хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэж, хохирлыг нөхөн төлүүлнэ. (Энэ заалтыг 2022-2023 оны хичээлийн жилээс эхэлж мөрдөнө.)
---o0o---
Засгийн газрын 2022 оны 122 дугаар
тогтоолын 2 дугаар хавсралт
Сургалтын
чиглэл
Сургалтын
хугацаа
Суралцагчийн
суралцах хугацаа
Тэтгэлгийн
сарын хэмжээ
Нийт олгох
тэтгэлгийн хэмжээ
жилээр сараар төгрөгөөр
Мэргэжлийн
боловсрол олгох
1 10 200,000 2,000,000
2,5 25 200,000 5,000,000
Техникийн
боловсрол олгох
1,5 15 200,000 3,000,000
3 30 200,000 6,000,000
Жич: 2021-2022 оны хичээлийн жилд суралцаж байгаа суралцагчид
тэтгэлэг олгохдоо 2022 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс төгсөх хүртэл хугацаагаар дүйцүүлэн сар бүр 200,000 (хоёр зуун мянган) төгрөгөөр тооцон төгсөхөд нэг удаа олгоно.