Журам батлах тухай № 132
2022 оны 3 дугаар Улаанбаатар сарын 30-ны өдөр Дугаар 132 хот
Журам батлах тухай
Кино урлагийг дэмжих тухай хуулийн 13.5-д заасныг үндэслэн
Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. “Кино урлагийг дэмжих сангаас санхүүжилт олгох болон
банканд тавих шалгуур, банкийг сонгон шалгаруулах, хөнгөлөлттэй зээл олгох, эргэн төлөх, хяналт тавих журам”-ыг хавсралт ёсоор баталсугай.
2. Энэ журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Соёлын
сайд Ч.Номинд даалгасугай.
Засгийн газрын 2022 оны 132 дугаар
тогтоолын хавсралт
Нэг.Ерөнхий зүйл
1.1.Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 5.3.9-д заасан
кино бүтээх үйл ажиллагааг төрөөс дэмжих зориулалт бүхий Кино урлагийг дэмжих сан (цаашид “сан” гэх)-аас эргэн төлөх нөхцөлгүй санхүүжилт олгох болон эргэн төлөгдөх хөнгөлөлттэй зээл олгох, зээл олгох банкийг сонгон шалгаруулах, зээлийг эргэн төлөх, түүнд хяналт тавихтай холбогдон үүсэх харилцааг энэ журмаар зохицуулна.
1.2.Сангийн хөрөнгийн санхүүжилт, зарцуулалт, түүнд хяналт
тавих үйл ажиллагаанд Засгийн газрын тусгай сангийн тухай хууль, Төсвийн тухай хууль, Кино урлагийг дэмжих тухай хууль, Соёлын тухай хууль, Өрийн удирдлагын тухай хууль, Шилэн дансны тухай хууль, холбогдох бусад хууль тогтоомж болон энэ журмыг дагаж мөрдөнө.