Журам шинэчлэн батлах тухай № 97
2.10.Үүлдэр, омгийн малыг үржлийн зориулалтаар бойжуулах,
худалдан борлуулах, шилжүүлэх үйл ажиллагааг тогтоосон бүс, байршилд нийцүүлэн эрхлэх бөгөөд тухайн мал нь цөм сүргийн стандарт, шаардлагыг бүрэн хангасан, ялган тэмдэглэж бүртгэлжүүлсэн, удам гарваль нь баталгаажсан байна.
2.11.Малын үүлдэрлэг байдал алдагдах, тоо толгой цөөрөх, устаж
мөхөх эрсдэлээс сэргийлэх, хамгаалах зорилгоор үүлдэр, омгийн малаас үр авах, дээж, сорьц, цуглуулгыг бий болгох, тусгай орчинд хадгалж, хамгаалах, үйлдвэрлэл үйлчилгээнд нэвтрүүлэх, үржүүлэгт ашиглах асуудлыг малын үндэсний генийн санг хамгаалах, сайжруулах чиг үүрэг бүхий төрийн үйлчилгээний байгууллага хэрэгжүүлнэ.
2.12.Энэ журмын хэрэгжилтийг малын генетик нөөцийн асуудал
эрхэлсэн бүх шатны мэргэжлийн байгууллага чиг үүргийн хүрээнд хариуцан зохион байгуулна.
Гурав.Хэрэгжилтэд хяналт тавих
3.1.Аймаг, нийслэлд малын генетик нөөцийн асуудал эрхэлсэн
төрийн захиргааны байгууллага, сум, дүүрэгт сумын Засаг даргын Тамгын газрын хөдөө аж ахуйн тасаг энэ журмын хэрэгжилтэд технологийн хяналт тавьж, мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж ажиллана.
3.2.Журмын хэрэгжилтийг хангуулах, зөрчил гарахаас урьдчилан
сэргийлэх, гарсан зөрчлийг хянан шийдвэрлэхтэй холбогдон гарах асуудлыг бүх шатны мэргэжлийн хяналтын байгууллага, мал үржлийн хяналтын улсын байцаагчид холбогдох хууль тогтоомжийн хүрээнд шийдвэрлэнэ.
-----o0o-----
2022 оны 3 дугаар Улаанбаатар сарын 9-ны өдөр Дугаар 97 хот
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 2
дахь хэсэг, Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн 6.5, 9.2-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1.“Хүүхэд харах үйлчилгээнд санхүүгийн дэмжлэг олгох журам”-ыг
хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.
2.Хүүхэд харах үйлчилгээнд санхүүгийн дэмжлэг олгоход
шаардагдах зардлыг жил бүрийн батлагдсан төсөвтөө багтаан
хэрэгжүүлэхийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяад даалгасугай.
3.Энэ журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хөдөлмөр,
нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, Сангийн сайд Б.Жавхлан, бүх шатны Засаг дарга нарт үүрэг болгосугай.
4.Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Журам, тооны хязгаар
батлах тухай” Засгийн газрын 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 513 дугаар тогтоол, “Журамд өөрчлөлт оруулах тухай” Засгийн газрын 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 74 дүгээр тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
Засгийн газрын 2022 оны 97 дугаар
тогтоолын хавсралт
Нэг.Нийтлэг үндэслэл
1.1.Хүүхэд харах үйлчилгээнд олгох санхүүгийн дэмжлэг
(цаашид “санхүүгийн дэмжлэг” гэх)-ийн хэмжээг тооцож төлөвлөх, түүнийг хуваарилах, олгох, зарцуулалтад нь хяналт тавихад энэ журмыг мөрдөнө.
1.2.Хүүхэд харах үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл авсан нэг хүүхэд
харагчид оногдох хүүхдийн тоо таваас илүүгүй байна.
1.3.Хүүхэд харах үйлчилгээнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг
дагнан хамруулах тохиолдолд нэг хүүхэд харагчид ногдох хүүхдийн тоо гурваас илүүгүй байна.
1.4.Хүүхэд харах үйлчилгээнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг
бусад хүүхэдтэй хамт хамруулах тохиолдолд нэг хүүхэд харагчид ногдох хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тоо нэг байна.
1.5.Хүүхэд харагч нь сум, дүүргийн Засаг даргатай гэрээ байгуулах
бөгөөд гэрээний загварыг хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага батална.
1.6.Хүүхэд харах үйлчилгээнд хамрагдах хүүхэд нь цэцэрлэгт
давхар хамрагдаагүй буюу “Боловсролын салбарын мэдээллийн систем”-д бүртгэгдээгүй байна.
Хоёр.Санхүүгийн дэмжлэгийн хэмжээг тооцох, төлөвлөх
2.1.Санхүүгийн дэмжлэгийн хэмжээг тооцож төлөвлөхөд Засгийн
газраас баталсан “Сургуулийн өмнөх боловсрол эзэмшүүлэхэд нэг суралцагчид ногдох хувьсах зардлын дундаж норматив” болон найман цагаар ажилладаг цэцэрлэгийн хүүхдийн нэг өдрийн хоолны зардлыг тогтоосон нормативыг мөрдөнө.
2.2.Хүүхэд харах үйлчилгээнд хамрагдаж байгаа хөгжлийн
бэрхшээлтэй хүүхдэд ногдох хувьсах зардлыг тооцохдоо “Сургуулийн өмнөх боловсрол эзэмшүүлэхэд нэг суралцагчид ногдох хувьсах зардлын дундаж норматив”-ыг 2 дахин нэмэгдүүлж тооцно.
2.3.Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан төрийн
захиргааны байгууллага нь хүүхэд харах үйлчилгээнд санхүүгийн дэмжлэг олгоход шаардагдах хөрөнгийн хэмжээг мэдээллийн сан дахь хүүхдийн тоо, хяналт үнэлгээний дүнд үндэслэн тооцож төлөвлөн, хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.
2.4.Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн
захиргааны төв байгууллага нь энэ журмын 2.3-т заасан саналыг хянан нэгтгэж, төсвийн ерөнхийлөн захирагчийн төсвийн саналд тусган санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад зохих журмын дагуу хүргүүлнэ.
Гурав.Хүүхэд харах үйлчилгээний мэдээллийн
сан, мэдээ, хяналт
3.1.Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан төрийн
захиргааны байгууллага хүүхэд харах үйлчилгээний мэдээллийн сантай байна. Мэдээллийн санд дараах мэдээллийг багтаана:
3.1.1.Хүүхэд харагчийн талаарх мэдээлэл:
а)овог, эцэг (эх)-ийн нэр, нэр, харьяалал;
б)регистрийн дугаар;
в)боловсролын түвшинг нотлох баримт бичгийн дугаар,
огноо;
г)хүүхэд харах үйлчилгээний сургалтад хамрагдсаныг
нотлох баримт бичгийн дугаар, огноо;
д)хүүхэд харах үйлчилгээний зөвшөөрөл олгосон сум,
дүүргийн Засаг даргын шийдвэрийн дугаар, огноо;
е)хүүхэд харах үйлчилгээ эрхлэх байрны хаяг, хүүхэд
харах үйлчилгээний стандартыг хангаж байгааг нотлон олгосон
зөвшөөрлийн дугаар, огноо;
ж)холбоо барих утасны дугаар, харилцах банкны
төгрөгийн данс.
3.1.2.Хүүхэд харах үйлчилгээнд хамрагдсан хүүхдийн
талаарх мэдээлэл:
а)овог, эцэг, эхийн нэр, нэр;
б)эцэг, эх, хүүхдийн регистрийн дугаар;
в)холбоо барих утасны дугаар;
г)хүүхдийн оршин суух хаяг;
д)хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд,
боловсрол, нийгмийн хамгааллын салбар комиссын дүгнэлтийн дугаар, огноо.
3.2.Хүүхэд харагч нь тухайн сард хүүхэд харах үйлчилгээнд
хамрагдсан хүүхдийн тоо, ирцийн бүртгэлийн мэдээ (цаашид “мэдээ” гэх)-г хүүхдийн овог, нэр, регистрийн дугаараар гаргаж, дараа сарын 5-ны дотор дүүргийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, сумын Засаг даргын Тамгын газарт цахим болон цаасан хэлбэрээр хүргүүлнэ.
3.3.Сумын Засаг даргын Тамгын газар мэдээг нэгтгэж, тухайн
сарын 10-ны дотор аймгийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад цахим болон цаасан хэлбэрээр хүргүүлнэ.
3.4.Аймаг, дүүргийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал
хариуцсан төрийн захиргааны байгууллага мэдээг мөн журмын 3.1-д заасан мэдээллийн сантай тулган хянаж, хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад тухайн сарын 15-ны дотор цахим болон цаасан хэлбэрээр хүргүүлнэ.
3.5.Энэ журмын 3.2-т заасан мэдээний маягтыг хүүхэд, гэр бүлийн
хөгжлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага батална.
3.6.Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан төрийн
захиргааны байгууллага нь хүүхэд харах үйлчилгээний мэдээллийн санд мэдээлэл цуглуулах, мэдээллийн аюулгүй байдал, нууцлалын талаар зөвлөмж, аргачлалыг хууль тогтоомжид нийцүүлэн гаргаж, холбогдох байгууллага, албан тушаалтныг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж ажиллана.
3.7.Аймаг, дүүргийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал
хариуцсан төрийн захиргааны байгууллага нь боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагатай хамтран хүүхэд харах үйлчилгээ болон сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж байгаа хүүхдийн давхардлыг улиралд нэгээс доошгүй удаа шалгана.
3.8.Хүүхэд харах үйлчилгээний мэдээллийн сан, олгосон
санхүүгийн дэмжлэгийн зарцуулалтад аймаг, нийслэл, дүүргийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага хяналт тавьж ажиллана.
Дөрөв.Санхүүгийн дэмжлэгийг олгох, хуваарилах
4.1.Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв
байгууллага санхүүгийн дэмжлэгийг хичээлийн жилд багтаан шилжүүлж дууссан байхаар тооцож, хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын төсвийн сар, улирлын хуваарийг батална.
4.2.Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн
захиргааны байгууллага нь санхүүжилтийг батлагдсан хуваарийн дагуу ирүүлсэн мэдээнд үндэслэн аймаг, дүүргийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад шилжүүлнэ.
4.3.Аймаг, дүүргийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал
хариуцсан төрийн захиргааны байгууллага нь мэдээ зөрчилгүй байгаа тохиолдолд сар бүрийн 30-ны дотор хүүхэд харагчийн харилцах банкны төгрөгийн дансанд санхүүжилтийг шилжүүлнэ.
Тав.Бусад
5.1.Аймаг, нийслэл, дүүргийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн
асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, аймаг, нийслэлийн боловсролын газар болон мэргэжлийн хяналтын байгууллага нь энэ журамд заасан хяналтаар илэрсэн зөрчлийг арилгаагүй хүүхэд харагчид олгох санхүүгийн дэмжлэгийг зогсоох, зөвшөөрлийг хүчингүй болгох санал, дүгнэлтийг зөвшөөрөл олгосон этгээдэд хүргүүлж шийдвэрлүүлнэ.