Журам батлах тухай № 92
3.3.2.Зөвлөлөөс гаргасан бүхий л шийдвэр, түүнд
хамаарах баримт;
3.3.3.Зөвлөл, ажлын албаны үйл ажиллагаанд хяналт-
шинжилгээ, үнэлгээ хийсэн тайлан болон төлөвлөгөө, гэрээ;
3.3.4.анхан шатны болон нягтлан бодох бүртгэлийн
баримт, нягтлан бодох бүртгэлд тусгасан эд хөрөнгө болон эд хөрөнгийн эрхийг нотлох баримт бичиг, аудитын дүгнэлт, зөвлөмж;
3.3.5.Зөвлөлийн даргын тушаал, албан бичиг, хуралдааны
тэмдэглэл, шийдвэр;
3.3.6.байгууллагын хөтлөх хэргийн нэрийн жагсаалтад
орсон бусад баримт бичиг.
3.4.Ажлын албаны дүрэм нь улсын бүртгэлд бүртгэгдсэн өдрөөс
эхлэн хүчин төгөлдөр үйлчилнэ. Дүрэмд хуульд заасны дагуу нэмэлт, өөрчлөлт оруулж болох бөгөөд нэмэлт, өөрчлөлт нь улсын бүртгэлд бүртгэгдсэн өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болно.
3.5.Ажлын албаны албан хаагчийн хууль зөрчсөн үйлдэлд
холбогдох хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэнэ.
---o0o---
2022 оны 3 дугаар Улаанбаатар сарын 2-ны өдөр Дугаар 92 хот
Малын генетик нөөцийн тухай хуулийн 13.2-т заасныг үндэслэн
Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. “Төрөл бүрийн үүлдэр, омгийн малыг үржүүлэх бүс, байршлыг
тогтоох журам”-ыг хавсралт ёсоор баталсугай.
2. Удам зүйн үнэт чанарын хувьд өвөрмөц, хязгаарлагдмал нөөц,
тархалт бүхий мал, амьтныг хамгаалах, зохистой үржүүлэх арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт тус тус үүрэг болгосугай.
3. Энэ журмын хэрэгжилтийг хангуулж, хяналт тавьж ажиллахыг
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар (Б.Баасандорж)-т тус тус даалгасугай.
Засгийн газрын 2022 оны 92 дугаар
тогтоолын хавсралт
Нэг.Нийтлэг үндэслэл
1.1.Монгол Улсад үржүүлж буй төрөл бүрийн үүлдэр, омгийн
малын ашиг шимийн чиглэл, цөм сүргийн байршил, үржүүлэх зохистой бүс нутгийг тогтооход энэ журмыг баримтална.
1.2.Энэ журмын зорилго нь Монгол Улсад хянан баталгаажсан
уугуул үүлдэр, омог болон гадаадаас авчирч нутагшуулан үржүүлж буй өндөр ашиг шимт малыг дасан зохицсон, ашиг шимээ бүрэн өгөх, хэвийн өсөж үржих боломжтой бүс нутагт нь сонгон үржүүлэх, сайжруулагчаар ашиглах, генетик нөөцийг хадгалж, хамгаалах замаар мал сүргийн чанар, үүлдэрлэг байдлыг сайжруулах, эдийн засгийн ач холбогдол бүхий мал сүргийг өсгөн үржүүлэх, мал аж ахуйн үйл ажиллагааг эрчимжүүлэхэд чиглэгдэнэ.
1.3.Энэ журам нь Монгол Улсад мал аж ахуйн чиглэлээр үйл
ажиллагаа явуулж, ашиг шимийг нь хүртэж буй этгээдэд адил хамаарна.
Хоёр.Хэрэгжилтийг зохион байгуулах
2.1.Төрөл бүрийн үүлдэр, омгийн малыг үржүүлэх бүс, байршлыг
тэдгээрийн дасан зохицсон, ашиг шимээ бүрэн өгөх, хэвийн өсөж үржих боломжтой бүс нутгаар нь Монгол Улсад хянан баталгаажсан уугуул үүлдэр, омог болон гадаад улсаас импортолж нутагшуулан үржүүлж буй өндөр ашиг шимт мал гэсэн ангиллаар малын төрөл, үүлдэр, омог тус бүрд тогтооно.
2.2.Төрөл бүрийн үүлдэр, омгийн малыг үржүүлэх бүс, байршлыг
тогтоох саналыг тухайн төрлийн үүлдэр, омгийн малын биологийн
онцлог, арчилгаа, маллагааны технологи, ашиг шимийн чиглэл, хянан баталгаажуулсан шийдвэр, цөм сүргийн байршил, цаашид үржүүлэх тохиромжтой бүс нутгийн талаар судлаач, зохион бүтээгч, хамтран оролцогчдын хийсэн судалгаа, санал, хүсэлтэд үндэслэн Малын үүлдэр, ашиг шимийн зөвлөл гаргана.
2.3.Малын үүлдэр, ашиг шимийн зөвлөлийн гаргасан саналыг
малын генетик нөөцийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дэргэдэх Малын генетик нөөцийн үндэсний зөвлөлдөх хорооны хуралдаанаар хэлэлцэж, энэ журамд заасан зорилго, ангилал, шаардлагад нийцүүлэн тогтоосон, төрөл бүрийн үүлдэр, омгийн малыг үржүүлэх бүс, байршлыг баталгаажуулах тухай зөвлөмжийг гаргана.
2.4.Малын генетик нөөцийн асуудал эрхэлсэн Засгийн газрын
гишүүн энэ журмын 2.3-т заасан зөвлөмжийн дагуу төрөл бүрийн үүлдэр, омгийн малыг үржүүлэх бүс, байршлыг тогтоох шийдвэрийг гаргана.
2.5.Монгол Улсад хянан баталгаажсан уугуул үүлдэр, омгийн
малын цөм сүргийг үржүүлэх бүс, байршлыг үүлдэр, омгийн тодорхойлолт, зохион бүтээгч, хамтран оролцогчдын санал, үржлийн ажлын стратеги төлөвлөгөөнд тулгуурлан анх өвөрмөц шинж байдлаа олж авсан, хадгалж ирсэн орчин зүйн бүрдэлд буюу уугуул орчинд нь тогтоож хадгалж хамгаална.
2.6.Гадаад улсаас импортолж нутагшуулан үржүүлж буй өндөр
ашиг шимт үүлдэр, тэдгээрийг ашиглан гаргаж авсан үржлийн малыг шилжүүлж дасгасан орчин зүйн бүрдэлд буюу нутагшуулан үржүүлэх боломжит бүс, байршилд цэврээр нь сонгон үржүүлэх замаар генетикийн нөөцийг ашиглаж, хадгалж хамгаална.
2.7.Тоо, тархалтын хувьд доройтолд орсон болон арчилгаа
маллагааны онцгой нөхцөл шаардах үүлдэр, омгийг анх батлагдсан орчинд нь өсгөж үржүүлэх чиглэлийг баримталж биотехнологийн дэвшилтэт аргыг ашиглан сайжруулах замаар генетик нөөцийг хадгалж хамгаална.
2.8.Судалгаа, шинжилгээ, туршилтын явцад үр дүн нь батлагдаж,
шинээр хянан баталгаажсан үүлдэр, омог, өндөр ашиг шимт импортын малын ашиг шимийн чиглэл, онцлогийг харгалзан боломжит бүс, байршилд үржүүлж, генетикийн нөөцийг ашиглаж, хадгалж хамгаална.
2.9.Удам зүйн үнэт чанарын хувьд өвөрмөц, хязгаарлагдмал нөөц,
тархалт, ашиглалт бүхий тэмээ, сарлаг, цаа буга зэрэг мал, амьтан түүний төрөл, зүйлийг хамгаалах, зохистой үржүүлэх арга хэмжээг энэ журамд нийцүүлэн орон нутгийн мэргэжлийн байгууллага хэрэгжүүлнэ.